БНХАУ-д өнгөрсөн онд эхэлсэн хоол хэмнэх кампанит ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногоос хоолны хаягдлын эсрэг хууль хэрэгжиж эхэлж байна.
Ши Жиньпин энэ хуулийн талаар “Хоолны хаягдал бол Хятадын хүнсний аюулгүй байдалд тулгамдаад буй ноцтой асуудал” хэмээн онцолсон юм. Ийнхүү шинэ хуулийн дагуу зоогийн газрууд үйлчлүүлэгчээс буруу захиалга авснаасаа болоод хоол хаявал 1550 ам.доллартай тэнцэхүйц торгууль төлөх аж. Тэр байтугай аливаа мэдээллийн хэрэгсэл хоол идэж буй бичлэг буюу мукбанг хийх, түгээх, нэвтрүүлэх зэрэг үйлдэл хийвэл 16000 ам.доллартай тэнцэхүйц торгууль төлөх ёстой болжээ.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр өнгөрсөн онд цар тахлаас болж олон сая хүн хүнсний хомсдол, өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй хэмээн мэдээлснээс хойш Хятад улс хүнсний хаягдлын хэмжээгээ бууруулах тал дээр онцгой анхаарал хандуулсан юм.
Хуулийн заалтуудаас үзвэл Хятадын зоогийн газрууд цаашид N-1 стандарт мөрдөх хэрэгтэй гэнэ. Тус стандарт нь нэг үйлчлүүлэгчид үйлчлэх хоолны хэмжээ нэг болон түүнээс бага таваг байхын нэр аж. Мөн зарим зоогийн газрууд хоолныхоо порцыг хасч, тэр ч байтугай үйлчлүүлэгчийн биеийн жинг хэмжиж, түүнд нь тохирсон хэмжээгээр үйлчлэх болсон байна. Түүнчлэн бүх хүн мукбанг буюу хоол идэж буй бичлэг хийн цахим орчинд байршуулах нь хориотой болжээ.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн зөрчил бүртгэгдэж, тухай бүрт нь хатуу сануулга өгсөн гэнэ. Тухайлбал, Нанжин хотын нэгэн талхчны газар муухай болсон, эсвэл тэр өдөртөө зарагдаагүй гоймонг хаясан байна. Мөн нэгэн хөвгүүдийн хамтлагийнхныг дэмжихийн тулд шүтэн бишрэгч нар нь хамтлагийн зарж буй сүүнээс ихээр авч, түүнийгээ уулгүй муутгаж байснаас болоод тэр хамтлагийн тоглолтыг цуцалжээ.
Эх сурвалж: NEXTSHARK
Холбоотой мэдээ