Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх долдугаар сарын 1-ээс зохион байгуулахаар товлосон. Жил бүр Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх төгсөгчдийг заавал өгөх монгол, хэл бичгийн шалгалтад хамруулдаг байсан билээ. Тэгвэл энэ жил төгсөх ангийн сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол, хэл бичгийн шалгалт авахгүй байх шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргажээ. Түүнчлэн арван хоёрдугаар ангийн сурагчдыг энэ сарын 17-ноос эхлэн ЭЕШ-д бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулахаар болсон байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгасан аж. Энэ онд нийт 40,420 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Үүний 19290 нь нийслэлийн, орон нутгийн 21130 төгсөгч бүртгүүлсэн байна.
Монгол, хэл бичгийн шалгалтыг зохион байгуулахтай холбоотой шийдвэрийг Засгийн газрын тушаалаар гаргадаг бөгөөд Боловсролын үнэлгээний төвөөс тус шалгалтыг зохион байгуулахтай холбоотой саналаа Боловсролын яаманд хүргүүлсэн гэдгээ өмнө нь мэдээлж байсан юм.
Зочин 2021-05-12 64.119.16.154
Монгол хэлний нийгмийн шаардлагыг үгүй хийдэг шийдвэр уламжлан үргэлжилсээр байна. Шалгалт өгөх хэдхэн хүүхдэд амар мэт боловч тусгаар гээд байгааМонгол улсад үндэсний хэл хэрэггүй гэсэнтэй адил шийдвэр. Ийм байхад хэн монгол хэл суръя гэж бодох билээ. Нүүр царай хамар амаараа ялгардаггүй ази хүмүүс хэлээрээ ялгардаг байсан бол одоо монголчууд ялгарах юмгүй, тэдний аль нэг нь болохын эхийг тавьж, үүдийг нээж байна. Шинэ сайд арай өөр байх болов уу гэсэн чинь түрүүчийнхээ хэдийн өрөөсөн дугуй аж.
zochin 2021-05-12 139.5.216.156
Одоо монгол хэлээ мэдэхгүй бол өөр ямар ч хэлийг сайн сурч чаддаггүй гэдгийг боловсролын яамны хэдэн эргүү мэддэггүй л юм байхдаа