Япон: Аялалд явахдаа загасаа авч явах аквариум бүтээжээ | News.MN

Япон: Аялалд явахдаа загасаа авч явах аквариум бүтээжээ

Япон: Аялалд явахдаа загасаа авч явах аквариум бүтээжээ

Япон: Аялалд явахдаа загасаа авч явах аквариум бүтээжээ

Японы “MA Corporation” компани загас тэжээгчдэд зориулан аялалд явахдаа ч хайртай амьтадтайгаа хамт байх боломжийг олгох “Кацүгёо цүнх” хэмээх зөөврийн аквариум бүтээжээ.

Түүнчлэн энэ төхөөрөмжний өөр нэг зориулалт бол хоолонд хэрэглэх загасаа амьдаар нь удаан хадгалах юм.  Загас хурдан мууддаг тул мөс эсвэл 0 градусаас бага температурт хөргөх төхөөрөмжид хадгалах шаардлагатай.

Гэхдээ дэлхийн олон зах зээл дээр, ялангуяа Хятад, Япон болон зүүн өмнөд Азийн зарим орнуудад хүмүүс загасыг амьдаар нь худалдан авч, хоол хийх сонирхолтой байдаг.

Тухайлбал, Японы нийслэл Токио хотод амьд загас илүү үнэтэй байдаг ч зөөвөрлөлт хүндрэлтэй байдаг аж. “Covid-19” цар тахлын үед үйлчлүүлэгчид онлайнаар худалдан авалт хийж байгаа тул амьд загас тээвэрлэх нь бүр ч хэцүү болжээ. Иймээс “Кацүгёо цүнх” энэ асуудлыг бүрэн шийдэж, эрэлт ихтэй байна гэж тооцоолсон байна.

“Кацүгёо цүнх”-ийг хэзээнээс олноор үйлдвэрлэж эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч компанийн албан ёсны хуудаст нийтэлсэн бичлэгийг маш олон хүн сонирхож, бэлэн худалдаалж эхэлбэл худалдан авахаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Techeblog

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж