Энхтайваны гүүр Улаанбаатар хотын анхны гүүр юм. Тус гүүр 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалтанд орсон. Өдгөө 64 жилийн нүүрийг үзэж байгаа гүүр юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Энхтайваны гүүрийг засварлах төлөвлөгөө гаргасан. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэхээр гүүрний авто замын хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаанд хааж засварын ажил хийсэн.
Гүүрний засварын ажлыг хийхдээ зорчих хэсгийн 7200 м2 талбайг шинээр асфальтан хучилтаар хучиж, 54 гэрлийн шонг шинэчлэн гэрэлтүүлгийг сольжээ. Харин явган хүний 1400м2 зорчих хэсэгт олон улсын стандарт бүхий гүйлтийн зохиулалттай резинин хучилт хийхэд 400м2 түүхий эд дутсан байна. Одоогоор засварын ажил дуусаагүй байна. Гэвч засварын ажилтай холбоотой иргэдийн гомдол маш их байгаа юм.
Энэ онд Улаанбаатар хотын гүүр, гүүрэн байгууламжийн засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Монгол Улс маш өндөр татвартай орон гэгддэг боловч иргэдийн татвараар хийсэн зам засварын ажил хангалтгүй байна.


































Батсүрэн 2021-05-12 66.181.176.178
Энэ ажлын сайн ч муу ЧАНАРЫН ТАЛААР хотын ерөнхий менежер Гантөмөртэй хариуцлаГа тооцох хэрэгтэй.
Зочин 2021-05-12 202.55.191.194
Сайхан хийсэн байна, нийслэл хотын удирдлагууддаа баярлалаа.
Баагий 2021-05-12 192.82.68.223
Хаха нөгөө усан оргилуур ажиллах болов уу.Хэдэн тэрбум билээ
Зочин 2021-05-12 66.181.182.64
Мөнгө дутсанаас болж будгаа асгаж цутгаж болохгүй. Шалан дээр нь пм дэвсэж байгаад цэвэрхэн хийж болноо доо.
Зочин 2021-05-12 66.181.161.122
Өнөөдөр гүүрээр гарсан . Говийн дэржигнүүрийг бодвол ч гайгүй байна лээ .ха ха ..
хүк 2021-05-12 59.153.114.116
ЗА ЯАХАВ ДЭЭ. БӨХ ХҮНИЙ МӨНГӨ ИДЭХ АРГА ЯАЖ БИЗНЕСМЕНҮҮДИЙХТЭЙ ДҮҮЦЭХ ВЭ ДЭЭ. ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХАРИНЧ ЭНЭ ГҮҮРИЙГ НУРААГААГҮЙ ЭНЭ ЗЭРЭГТЭЙ ҮЛДЭЭСЭН БӨХДӨӨ ТАЛАРХАН МӨРГӨЕ.
Зочин 2021-05-12 91.141.2.120
90 саяд багтааж ийм ажлыг сайн хийсэн байна аа.Манай ардын экспертүүд юунд үндэслэж хүний хийсэн ажлыг шүүмжилдэг юм бэ
Зочин 2021-05-12 66.181.161.122
9 саяд багтаах ёстой байсан байхгүй юу ..900 мянгад багтаасан болч бүрч болоод л явчих байлаа шд ..
Зочин 2021-05-12 103.229.122.10
дутуу дульмаг юм хийсэн харагдаж байна. ийм халтуур байх даа яахав дээ. Албан ёсоор хүлээн авсан юм уу?
Зочин 2021-05-12 134.101.62.210
Астрасенака тариулсан сая хүнээс 2 хүн нас барлаа гээд Дани, Швед улсууд астрагын вакцинаа бусад оронд бэлэглэнэ гээд германы зурагтаар ярьж бн. Вакцин элбэгсэж Германд астра, жонсоны вакциныг чөлөөтэй тарьж байна. Европын холбоо хэдийгээр 300 сая хүнтэй ч бусад оронд бэлэглэхээр файзертай 1.8 тэрбум вакцин энэ онд авах гэрээ хийлээ. Нээрээ л ард түмэндээ санаа тавьж байгаа юм бол тэр вакциныг авчирч иргэдээ дархлаажуулаачээ. 2, 3 сарын дараа вакцины хомсдолгүй болно гж германд зарласан
Зочин 2021-05-12 103.10.23.171
Сумъяабузар ийм бохир юм хийхээ боль өөрийнхөө авилгад авсан мөнгөөрөө тогол татвар төлөгчдийн мөнгөөр биш
Зочин 2021-05-12 202.9.46.210
Ардын намын ху,ж.аа стайл гэж нэг иймэрхүү.
Зочин 2021-05-12 202.126.90.111
СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР Л ТӨРИЙН МӨНГӨӨР ХОТ ХӨДӨӨГҮЙ АМЬ ТЭМЦЭЭЛ ЭЛДЭВ ТӨМӨР ХАЙС УГСАРЧ ХЯТАД БУДГААР БУДААЛ; ШОРООГ НЬ Ч НЯГТРУУЛАЛГҮЙ ХАЛУУН АСФАЛЬТ; ЭЛДЭВ РЕЗИН ТҮРХЛЭГ НИМГЭХЭЭН ТҮРХЭЖ ГУРИЛДААД Л….ТЭРНИЙГЭЭ БҮТЭЭН БАЙГУУУЛАЛТ ГЭЭД НЭРЛЭЧИХНЭ……
ЁСТОЙ НЭГ МАНАЙ УЛС Ч САЙХАН БАЙНА ДАА
ХӨӨРХИЙС…..!!!
ok 2021-05-12 139.5.217.254
аргагүй шүүдээ, эцэг эхчүүддээс авахуулаад төр засаг нь монгол хүмүүсийг ажилд ерөөсөө сургахгүй бна шдээ, бүхэл зүйл дээрээ яаж хулхидах вэ, яаж гурилдах вээ, яаж хулгай хийх вэ, яаж амар аргаа баяжих вээ, гээд л дээдсүүд нь үлгэр дууриал үзүүлээд байхаар, бүгд нь нэг тийм классик биш, гамбир бодолтой болчихооод бнаа шдээ, юм бол гадны хүмүүсийг магтаад байхаар , залуучууд нь ч гэсэн гадны улсын ам харсан, аймтгай, зориггүй, өөрсдөө итгэлгүй тийм нэг сонин хүмүүс бий л болгоод бнаа шдээ,
Зочин 2021-05-12 66.181.161.104
Улаан зам нь ямар муухай барзгар, хульхи юм бэ??
хотын уугуул иргэн 2021-05-12 64.119.18.74
Ёстой гурилдаж хаяжээ. Өмнө нь хотын дарга байхдаа Ми.Энхболд засвар хийх нэрийдлээр хуучин түр төрхийг нь алдагдуулж сүйтгэсэн. Одоо Сумьябазар муухай дээр нь улцан болгожээ. Баяр хүргэе.
Зочин 2021-05-12 64.119.26.118
ЭРЭЭН УБ-ААС ГОЁ
Зочин 2021-05-12 192.82.84.197
ЁСТОЙ ИЧМЭЭР ЮМ. БИД ЯМАР ЭРЭЭНД АМЬДАРЧ БАЙГАА БИШ ДЭ. ХЭНИЙГ ДОРОМЖЛООД БАЙНА. ХЯТАДЫГ ШҮТЭГЧ АРД ТҮМНЭЭ ҮЛ ХАЙРЛАГЧ АРДЫН НАМ ТЭР ЧИГЭЭРЭ УЛААН ХЯТАД БОЛООД БАЙХ ЮМ.
Зочин 2021-05-12 103.229.121.225
Энэ аль ч түвшинд ажилладаг бай намынхаа нэр хүндийг унагаасан ажил хийсэн хүнийг нам ажлаас татан буулгадаг соёлтой болохсон. Энэ нөхрөөс болж МАН жишээлбэл ерөнхийлөгчийн сонгуульд нилээн санал алдана даа.
Зочин 2021-05-12 139.5.219.182
Засвар дуусаагүй комисс хүлээж аваагүй ажил хийвэл муу хэлэх дуртай хүмүүс өөртэйгөө харьцуулж бодмоор юм
Монгол хүү 2021-05-12 103.206.195.230
Явган хүний замыг олигтойхон чанартай 5см -ээс багагүй зузаан байгалийн чулуугаар хийж арчлалтыг нь 100 м-ээр нь сэтгэлтэй, гарын дүйтэй хувь хүмүүсээр хариуцуулан зам нь сайн чигээрээ байвал сар бүр урамшуулал олгоод явахад хот тохижилтын ажил 50%-р хөнгөрөөд л явчихна даа…
Зочин 2021-05-12 66.181.161.104
Угаас улсын (төрийн) гэдэг нэртэй эзэнгүй өмч хөрөнгө хэзээ өнгөтэй байлаа даа??!!! Авто зам л гэхэд маш их хөрөнгө зардлаар засдаг, тавьдаг, гэтэл дараа нь хэн дуртай нь сэтлээд нусаараа наагаад бөглөсөн болоод орхидог?!! Хариуцсан эзэнтэй болгохгүй бол зам ингээд л үрэгдээд дуусдаг шүү дээ!!!
иргэн 2021-05-12 124.158.66.62
Урьд нь засаг дарга Батбаяр асар их ортогтойгоор чацаг шар будгаар гуурийг будаад шуумжлуулж байсан. Одоо Сумьяабазарын ээлж нь ирсэн байна.
Зочин 2021-05-12 66.181.179.236
Сумтайбузарын хийж байгаа ажил шуу дээ, ямархуу юм болох нь анхнаасаа ойлгомжтой л байсан ш дээ, гуурийг янзлах нь гол биш, ахиухан тесев баталж менге идэх нь л гол байсан
Ичээч ичээч 2021-05-12 103.26.193.118
Даанч ичмээр Төр засагтай орон
Зочин 2021-05-12 103.57.92.71
Үнэхээр ичмээр даанч дээ.
Зочин 2021-05-12 83.20.240.102
Za bolidoo yamar urumgui jum ve
Зочин 2021-05-12 192.82.83.148
Ийм ажлыг халтуур, мөнгө угаалт, сэтгэл гаргаагүй ажил гэдэг юм. Төсөв бага байсан байж болно. Гэхдээ энэ арай дэндүү юу!!!!
МӨНХ 2021-05-12 64.119.18.207
ЗА ТА НАР БОЛЬЖ ҮЗ. ЖИНХЭНЭ ЦАГ ЗӨВ АШИГЛАЖ МАШ САЙН АЖИЛ ХИЙСЭН. ТӨСӨВ МӨНГӨ НЬ ХҮРЭЭГҮЙ ЖААХАН ДУТУУ Л БОЛОО БИЗ.НЭГ УХАСХИЙГЭЭД Л НЭГ Л ШӨНӨ ГҮЙЦЭЭНЭ БИЗ. ЮМ ХИЙСЭН БОЛГОН ШҮҮМЖЛҮҮЛЖ БАЙДАГ. МАНАЙХАНД ТААЛАГДАХ ЮМ БАЙХ БИШ. ТА НАРЫГ БАНДААЖАА СОЛЬЖ АМЖААГҮЙ 7 ХОНОЖ БАЙХАД Л ХИЙГДСЭН АЖИЛ. ХОТЫН ДАРГА СУМЬЯАБАЗАР ТҮҮНИЙ АЛБАТУУДАД МАШ ИХ ТАЛАРХАЖ БАЙНА. ХАЧИН ЦАРАЙТАЙ ДОНСОЛГООТОЙ БАЙСАН Л ГҮҮР БИЗ ДЭЭ.
Зочин 2021-05-12 202.131.243.186
Ганц сэтгэлтэй Үүл даргаа хөөж явуулчихаад МАНгаруудыг сонгосон улсууд хохь нь л болохоос….Тэгээл одоо тэр муу цагаан толгойтын нүдийг нь л ухчих гээд байх юм. Тэр ер нь яацын…оффшор данс уут муут ч гэх шиг.УБ-д Үүл шиг л дарга хэрэгтэй
Зочин 2021-05-12 202.126.89.246
ЕР НЬ ХОТОД Ч ХӨДӨӨД Ч УЛСЫН ТӨСӨВИЙН АЖЛУУД ДАНДАА ИЙМ МУУХАЙ ГУРИЛАН ХУЛХИНЫ БАЙХ ЮМАА….ЯАГААД ВЭ ???? ШАЛТГААН НЬ ЮУ БАЙЖ БОЛОХ УУ ???
ЛАВ МОНГООЧУУД АЖЛЫН УР ЧАДВАР АРГА ТЕХНИК ТЕХНОЛОГИОР ХЯТАДУУДААС ДОЛОО БАЙТУГАЙ ДОР НЬ ҮНЭН ШҮҮ.
Зочин 2021-05-12 66.181.161.104
Төрийн хэмээх эзэнгүй өмч хөрөнгийг заавал замаас хусдаг учраас тийм байдаг юм даа!!! Хувийн компани өөрийн зардлаар ажил хийвэл өөрөө хусах уу???
Монгол 2021-05-12 46.114.144.120
Ингэж юм хийж яадаг байнаа. Энэ дарга нар гадаад дотоод руу их л явж байгаа , яасан ч нүд нь нээгддэггүй мануухайнууд байдаг юм бэ!!! Хайран иөнгө, цаг зав!!!
Зочин 2021-05-12 124.158.107.35
заваан юм хийцгээхиймаа