Фото: 90 саяын өртөгтэй Энхтайваны гүүрний засвар

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

Фото: 90 саяын өртөгтэй Энхтайваны гүүрний засвар

Фото: 90 саяын өртөгтэй Энхтайваны гүүрний засвар

Энхтайваны гүүр Улаанбаатар хотын анхны гүүр юм. Тус гүүр 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалтанд орсон. Өдгөө 64 жилийн нүүрийг үзэж байгаа гүүр юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Энхтайваны гүүрийг засварлах төлөвлөгөө гаргасан. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэхээр гүүрний авто замын хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаанд хааж засварын ажил хийсэн.

Гүүрний засварын ажлыг хийхдээ зорчих хэсгийн 7200 м2 талбайг шинээр асфальтан хучилтаар хучиж, 54 гэрлийн шонг шинэчлэн гэрэлтүүлгийг сольжээ. Харин явган хүний 1400м2 зорчих хэсэгт олон улсын стандарт бүхий гүйлтийн зохиулалттай резинин хучилт хийхэд 400м2 түүхий эд дутсан байна. Одоогоор засварын ажил дуусаагүй байна. Гэвч засварын ажилтай холбоотой иргэдийн гомдол маш их байгаа юм.

Энэ онд Улаанбаатар хотын гүүр, гүүрэн байгууламжийн засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Монгол Улс маш өндөр татвартай орон гэгддэг боловч иргэдийн татвараар хийсэн зам засварын ажил хангалтгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж