Хабиб Казаньд болсон халдлагад эмгэнэл илэрхийлэв | News.MN

Хабиб Казаньд болсон халдлагад эмгэнэл илэрхийлэв

Хабиб Казаньд болсон халдлагад эмгэнэл илэрхийлэв

Хабиб Казаньд болсон халдлагад эмгэнэл илэрхийлэв

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны аварга асан Хабиб Нурмагомедов ОХУ-ын Татарстаны нийслэл Казаньд болсон халдлагад харамсч буйгаа илэрхийлжээ. Казань хотод өчигдөр/2021.05.11/ зэвсэгтэй этгээд орон нутгийн 175-р сургууль руу нэвтэрч, долоон сурагч, нэг багш, нэг сургуулийн ажилтанг хөнөөж, олон тооны хүмүүсийг шархдуулсан.

Хабиб Нурмагомедов өөрийн инстаграм хуудаснаа “Казань, бид та нартай хамт” гэсэн зургийг оруулан тайлбар дээр нь “Бусдын хүүхэд гэж байдаггүй. Амиа алдсан хүмүүсийн ар гэр болон дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн нийтэлжээ.

Татарстаны хөлбөмбөгийн Рубин Казань баг өөрсдийн цахим хуудсандаа эмгэнэл илэрхийлж, шархадсан, гэмтсэн иргэдийг хурдан эдгэрэхийг хүсчээ.

Хабибын адилаар олимпийн аварга, уран гулгагч Алина Загитова өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ. Мөн өнөөдөр явагдах Оросын цомын төлөөх тоглолтын өмнө Локомотив Москва болон Крылья Советов багууд нэг минут дуугүй зогсч, эмгэнэл илэрхийлэх гэнэ.

Энэхүү хэргийг үйлдсэн 19 настай Ильназ Галявиев нь 175-р сургуулийн сурагч байсан бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагаа ид үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж