Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2021.05.12/ дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.
Тус хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.
Зочин 2021-05-12 134.101.62.210
Астрасенака тариулсан сая хүнээс 2 хүн нас барлаа гээд Дани, Швед улсууд астрагын вакцинаа бусад оронд бэлэглэнэ гээд германы зурагтаар ярьж бн. Вакцин элбэгсэж Германд астра, жонсоны вакциныг чөлөөтэй тарьж байна. Европын холбоо хэдийгээр 300 сая хүнтэй ч бусад оронд бэлэглэхээр файзертай 1.8 тэрбум вакцин энэ онд авах гэрээ хийлээ. Нээрээ л ард түмэндээ санаа тавьж байгаа юм бол тэр вакциныг авчирч иргэдээ дархлаажуулаачээ. 2, 3 сарын дараа вакцины хомсдолгүй болно гж германд зарласан
Зочин 2021-05-12 43.242.242.59
Дөнгөж одоо л мэдэж залруулж байгаа юм уу. Өдий хүртэл олон хүний рэх ашгийг хохироосон болж таарах нь дээ
Зочин 2021-05-12 202.179.21.212
засс ш*****а шаампараа. Хэрэг шийдвэрлэх ажиллагаанд Үндсэн хуулийн цэц хэрэг үүсгэснээс болж түдгэлзсэн пхртик байхгүй шүү