Ц.Нямдорж VS Э.Бат-Үүл | News.MN
VS

Ц.Нямдорж VS Э.Бат-Үүл

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 10-ны өдөр 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэр С.Зориг агсны амь нас хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлах уу гэдэг асуултад  ЗГХЭГ-ын дарга  Ц.Нямдорж хэлэхдээ  Э.Бат-Үүл гэж мэдэгдсэн. Харин  Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл  өнөөдөр /2021.05.12/ Ц.Нямдоржийн хийсэн мэдэгдэлд бодит тайлбар өгсөн юм. Тиймээс дээрх хоёр хүний байр суурийг VS буландаа онцолж байна.

Ц.Нямдорж:
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

-2016 оны гуравдугаар сараас хойш С.Зоригийн хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн араас хөөцөлдөж байна. Монголд шударга ёс, хууль гэж байдгийг үзэх гэж зургаан жил болж байна. Миний зүгээс энэ хэрэг дээр хүмүүс хэлмэгдэж байгааг мэдэж байгаа учраас хэргийн захиалагч нарыг хууль хяналтын байгууллагыг зарлахыг шаардсан. Гэвч хэн ч захиалагчийг зарлаж чадаагүй. 2016 онд С.Зоригийн хэргийг мөрдөж, шалгасан хүмүүс захиалагчийг тогтоож чадаагүй байж, захиалгаар хүн алсан гээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон. 2016 онд Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. "Нотлогдож байгаа тул" гэдэг үгтэйгээр татсан боловч 20 хоногийн дараа нотлогдоогүй тул гээд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Түүний хамжигчаар Б.Булганыг татаж арван сар хорьсон ч тогтоож чадаагүй сулласан. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Гэвч Э.Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй. Ийм учир би энэ хэрэгт хүн хэлмэгдсэн гэж тууштай үзэж байгаа юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй.  Тийм ч учраас хариу юу ч хэлж чадахгүй л байгаа байхгүй юу. Одоо шүүхийнхэн яаж энэ хэргийг эцэслэн шийдэхийг би мэдэхгүй байна” гэлээ. 

Э.Бат-Үүл:
Нийслэлийн Ардчилсан намын дарга

- С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт  Ц.Нямдорж оролцсон байж болзошгүй гэж хэргийг хянан шалгах үйл  ажиллагаанд  оролцож явсан албаны  хүмүүс ярьж байсан. Энэ нь үндэслэлтэй юм болов уу гэж би бодож байна. Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм бишүү гэсэн бодол улам бүр төрөх боллоо. Надад ингэж бодох гурван үндэслэл бий.

  • Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг удаан Хууль зүйн сайд байсан хүн байдаггүй. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавих болсон. Хуулиас дээгүүр тавьж байна гэдэг нь нотой гэсэн үг. 
  • Ц.Нямдорж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг  утгагүй зүйл ярих боллоо. Ямар ч авцалдаагүй, логик дэс дараагүй, зөрчилдөөнтэй зүйл ярьж байна. Сэтгэц нь зүгээр байгаа даа гэсэн эргэлзээ төрүүлж байна. 
  • Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш, хүний  эрхийг чангалахын төлөө явж байсан хүн. Сайд байхдаа эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг оруулж ирсэн хүн шүү дээ. Хэрэг хянан шийдвэрлэхэд эрүүдэн шүүх саналыг Ц.Нямдорж гаргасан. Одоо гэнэтхэн хүний эрхийн төлөө тэмцэгч болж  харагдах гэж хичээх болжээ. 

Ц.Нямдорж сайдыг гаднаас төрд шургалсан хорт могой гэж үзэж байгааг зориуд хэлмээр байна. Социализмын үед КГБ-ын гар хөл болсон бүхэл бүтэн боловсон хүчний арми Монголд бий болсон. Энэ арми хүчээ алдаагүй юм байна. Сонгууль дөхөхөөр ийм хачин зүйл гаргаж ирдгээ Монгол Ардын нам /МАН/ болих хэрэгтэй. Өнөөдөр МАН гадаадын агент Ц.Нямдоржоороо далимдуулин сонгуулийн өмнө ахиад нөгөө ажлаа эхлүүллээ. С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт үндэсний, ард түмнийхээ эрх ашгийг бодож өнөөдрийг хүртэл энэ асуудлыг улстөржүүлээгүй хүн нь би. Ц.Нямдоржийн хууль бус ажиллагааг шүүмжилсэн хүн бүхэн шоронд орсон. Ц.Нямдорж л ганцаараа үлдсэн. Мөрдөн байцаах хуулийн дагуу хэрэгт холбоотой зүйлс ярьвал намайг шоронд хийчихнэ. Хэргийг нууцаас гаргачихвал бүх зүйлийг ярьмаар байна. Хавтаст хэргийг ил болговол хэрэгт холбоотой олон зүйлсийг би ард түмэндээ хэлмээр байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-12 192.82.74.182

Энэ өгөр зөнөг цагаан толгойт өвгөн чухам яг ямар гавьяа байгуулаад улсын бахтар болсныг бодоод бодоод ойлгологгүй юм Тийм гавьяа байгуулсан учраас гээд тодорхой коммент хэлчих хүн байна уу таминээ!

Avatar

Зочин 2021-05-12 192.82.74.182

Эцсийн эцэст Э Бат-Үүл луйварчин бол гол шижигтэн мөнөөс шүү дээ. Түүгий малгай нь хүртэл С.Зориг агсны орон доороос гарч ирсэн биз дээ. Хятадууд С.Зориг агсныг тийм хөгийн бүдүүлгээр а**х шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд ер нь яасан гэж…өгөр зөнөг цагаан толгойт партизаны моод уже давно аль хэдийн үеэ өнгөрөөсөн.

Avatar

Зочин 2021-05-12 66.181.178.249

Эзэн нь тодорхой болчихоод тэвдээд байгаам биш үү???!!! Батүүл тун эвгүй талруугаа орчихлоо доо!!!!!!! ?????? Нэг л эвгүй бн даа!!!!!??? Өөрөө ч хаа хамаагүй Тагнуул.. гадаадын захиалга.. КГБ .. Чойням.. энтр ч гэх шиг дээр дээрээс нь давхцуулаад л!!!???

Avatar

Зочин 2021-05-12 139.5.216.212

Nyamdorj hor nairuulagch!

Avatar

ZOCHIN 2021-05-12 110.146.134.173

ENE HOERIIN YRISANIIG DUGNEVEL…BAT UUL L NO TOI YM SHIG BNASHUU…

Avatar

Зочин 2021-05-12 192.82.91.224

Ямар баасны чинь Улсын баатар вэ, ёстой баас, харах царайны шижгийн амьтан даа. Бат-үүлийн малгай их шижигтэй, нэгийг хэлэх гээд байна уу.

Avatar

зочин 2021-05-12 202.70.38.18

Бат-Үүл сайн байна. Ингээд гадны туршуул болсон Нямка, Женко хоёрыг олон нийтээрээ илчлээд зайлуулаад өгөөчээ. Эх орноосоо урваж гадны эрх ашгийг хамгаалаж тэдэнтэй сүлбэлдэж байгаа хүмүүсийг төрийн тэргүүн, ЗГ-ын ХЭГ-г өгөөд байхдаа яахав дээ. Арчаагүй МАН

Avatar

Зочин 2021-05-12 64.119.24.102

Ман тар гээд орилоод байхаар нь анхаарал сарниулах ажиллагаа

Avatar

Тийм биз 2021-05-12 66.181.190.232

Тэгээд үнэхээр алсан а******н л гэж байвал тэгээд бариач. Хичнээн жил ингэж шоудах вэ дээ

Avatar

зочин 2021-05-12 202.70.38.18

Бат-Үүл олигтойхон дуугараад гадаадын тагнуул Нийм ахыг шалгуулаад зайлуулаад өгаач. Тэр генерал Баатар хаана байна. Ер нь тагнуулын дарга нараар тоглож байдаг манайх шиг улс хаана байна вэ

Avatar

з 2021-05-12 66.181.180.186

МАН=ын лидерүүд тодруулбал Ш Отгонбилэг Багабанди Нямдорж нар энэ аллагагын эзэд Энэ баригдсан алуурчид гарцаагүй Зоригийн алуурчид мөн бүх зүйл ойлгомжтой бна Энэ хэрэгийг нууцын зэргээс гаргавал бүх зүйл тодорхой болно

Avatar

Иргэн 2021-05-12 103.229.122.170

Хамгийн гол нь Тухайн үед Зориг агсныг
еранхий сайд болгохгүй гэсэн үйлдэл.
Ш.Отгонбилэг, Ерөнхиилөгч Багабанди

Avatar

Зочин 2021-05-12 64.119.20.76

ЭНЭ ХЭРЭГИЙГ ЯАРАЛТАЙ ИЛ БОЛГООД ҮҮНЭЭС ЦААШ УЛС ТӨРЧИД СОНГУУЛЬ БОЛОХООР ҮҮГЭЭР ТОГЛООМ ХИЙДГИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-05-12 64.119.20.92

ЭНЭ ХЭРЭГТ НЯМДОРЖ ОРОЛЦСОН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙСАН АЛБАНЫ ХҮМҮҮС ХЭЛСЭН ГЭЖЭЭ БААТАР МААНЬ !ТЭГВЭЛ ХЭН ГЭДЭГ ХҮМҮҮС ХЭЗЭЭ ХЭНД ТЭГЖ ХЭЛЖ БАЙСАН БЭ МОНГОЛ УЛСЫН БААТАРАА ОДОО Л ХЭЛЖ БААТАР ЦОЛОО ХАМГААЛНА УУ .

Avatar

Зочин 2021-05-12 202.126.89.157

Нямдоржийг хамгаалаад ,өргөөд байдаг тэр МАН тай нь цуг зайлуулах хэрэгтэй
Нямдорж пяскааг энэ олон жил хамгаалж орогнуулсан намтай нь цуг арчиж хаях хэрэгтэй !!!!

Avatar

Зочин 2021-05-12 202.179.25.144

Бат-Үүлийн захиалгаар С.Зоригийг хөнөөсөн гэдгийг Ц.Нямдорж дорх маягаар хэлжээ. -Ц.Амгаланбаатарын 2014 оноос Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Гэвч Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй. Ийм учир би энэ хэрэгт хүн хэлмэгдсэн гэж тууштай үзэж байгаа юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Тийм ч учраас хариу юу ч хэлж чадахгүй л байгаа байхгүй юу. Одоо шүүхийнхэн яаж энэ хэргийг эцэслэн шийдэхийг би мэдэхгүй байна гэжээ. Бат-Үүлийг Элбэгдорж хамгаалаад байна гэсэн санаа мөн биз. Ув

Avatar

хариу 2021-05-12 103.229.122.170

Нямдоржийн цаана Багабанди, мөн Н.Энхбаяр

Avatar

Зочин 2021-05-12 59.153.114.209

Ийм ёс зүйгүй зүйл байж болох уу. Нэг талаас захиалагч нь гээд шууд Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлачихлаа. Тэгсэн хэрнэ захиалагч нь юм бол энэ хүн яагаад зүгээр ингээд явж байгаа юм бэ. Эсвэл энэ хариуцлагагүй мэдэгдэлдээ хариуцлага хүлээж уучлал гуйх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад би чи гээд бие биерүүгээ чулуу шидих юм.

Avatar

Зочин 2021-05-12 83.20.240.102

Malagai…..

Avatar

Зочин 2021-05-12 202.9.46.94

Эх орноосоо урвах, Эх орныхоо эсрэг дайсан тагнуулийн байгууллагад элссэн хүнийг сөн ч олон жил даргаар байлгалаа. Нямдоржийн эх орноосоо урвасан хэрэг яхаараа Монгол төрийн нууц болдогийн. Уул нь мэдээлэгч даалгавар биелүүлэгчээ хамгаалах нь Хятадын нууц баймаар юм. Баатар генарал хэлмэгдсэн. Ганц Зоригийг биш нийт Монголчуудыг худалдсан нямдоржоос хэзээ ял асууж шийтгэх юм бэ?

Avatar

Зочин 2021-05-12 98.42.137.30

Хоёр зөенөг талийгаачийн ясыг өндөлзүүлэхээ боливол яасийн. Булшиндаа тайван хэвтэг л дээ. Та нар өөрсдөө л нухчихаагүй юм бол удахгүй өөртэй нь уулзаад хэн амийг нь егүүтгэснийг мэднэ биз дээ. Мөнхөд амьдрах юм шиг элийрэхээ больж жаахан ёс жудагтай байвал таарна.

Avatar

Иргэн 2021-05-12 103.57.94.33

АМгаланбаатар гэх нөхөр мэдүүлэг өгөхдөө Батүүлийг хэлсэнийг Нямдорж тэр нөхөр мэдүүлгээ тэгж өгсөн байнаа гэж хэлсэнийг Батүүл буруугаар ойлгоод, өөрийгөө гүтгэсэн гээд сандраад байх юм. Амгаланбаатарын амнаас гарсан үг, болохоос Нямдорж гуай өөрөө зохиогоод хэлээгүй ш дээ. Тэр хүн ийм мэдүүлэг өгчээ гэдгийг сэтгүүлчийн асуултанд хариулсан. зөв биз дээ.

Avatar

Зочин 2021-05-12 82.135.30.192

Nyamka heniig ch gutgeegui. Hun helmegdsen baina gej l helsen. Salga yagaad mushgiad baina

Avatar

neemkaa g shalga 2021-05-12 203.23.199.2

neemkaa g bas hsalgah heregetei , yaagaad ene huniig 20 jil said hiilgev ene asuudliig l daruulah gej tuunii shantaajind orsoor bgaad , neemkaa dandaa changa hashgirch garch ireed nam boldog, dandaa gemy hergiig nuun daragduuldag hun dee

Avatar

Зочин 2021-05-12 66.181.160.91

маргааш шүүх хурал болно. Батүүл дуугай байж байвал өөрт нь өлзийтэй баймаар юм.

Avatar

Killer 2021-05-12 192.82.72.35

At yul alsan n unem um bishyy, ih sandarch bna

Avatar

Зочин 2021-05-12 59.153.87.233

Батүүлийн " үндэслэл ямар ч утгагүй үндэслэл ч биш байна. Ийм үндэслэлээр монголын " сая хүнийг бүгдийг хардаж болно. Харин Нямдоржийнх бол гэрчийн мэдүүлгээр учраас бүрэн үндэслэлтэй. Нотолж чадах эсэх нь л асуудал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж