Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

VS

Ц.Нямдорж VS Э.Бат-Үүл

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 10-ны өдөр 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэр С.Зориг агсны амь нас хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлах уу гэдэг асуултад  ЗГХЭГ-ын дарга  Ц.Нямдорж хэлэхдээ  Э.Бат-Үүл гэж мэдэгдсэн. Харин  Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл  өнөөдөр /2021.05.12/ Ц.Нямдоржийн хийсэн мэдэгдэлд бодит тайлбар өгсөн юм. Тиймээс дээрх хоёр хүний байр суурийг VS буландаа онцолж байна.

Ц.Нямдорж:
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

-2016 оны гуравдугаар сараас хойш С.Зоригийн хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн араас хөөцөлдөж байна. Монголд шударга ёс, хууль гэж байдгийг үзэх гэж зургаан жил болж байна. Миний зүгээс энэ хэрэг дээр хүмүүс хэлмэгдэж байгааг мэдэж байгаа учраас хэргийн захиалагч нарыг хууль хяналтын байгууллагыг зарлахыг шаардсан. Гэвч хэн ч захиалагчийг зарлаж чадаагүй. 2016 онд С.Зоригийн хэргийг мөрдөж, шалгасан хүмүүс захиалагчийг тогтоож чадаагүй байж, захиалгаар хүн алсан гээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон. 2016 онд Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. "Нотлогдож байгаа тул" гэдэг үгтэйгээр татсан боловч 20 хоногийн дараа нотлогдоогүй тул гээд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Түүний хамжигчаар Б.Булганыг татаж арван сар хорьсон ч тогтоож чадаагүй сулласан. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Гэвч Э.Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй. Ийм учир би энэ хэрэгт хүн хэлмэгдсэн гэж тууштай үзэж байгаа юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй.  Тийм ч учраас хариу юу ч хэлж чадахгүй л байгаа байхгүй юу. Одоо шүүхийнхэн яаж энэ хэргийг эцэслэн шийдэхийг би мэдэхгүй байна” гэлээ. 

Э.Бат-Үүл:
Нийслэлийн Ардчилсан намын дарга

- С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт  Ц.Нямдорж оролцсон байж болзошгүй гэж хэргийг хянан шалгах үйл  ажиллагаанд  оролцож явсан албаны  хүмүүс ярьж байсан. Энэ нь үндэслэлтэй юм болов уу гэж би бодож байна. Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм бишүү гэсэн бодол улам бүр төрөх боллоо. Надад ингэж бодох гурван үндэслэл бий.

  • Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг удаан Хууль зүйн сайд байсан хүн байдаггүй. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавих болсон. Хуулиас дээгүүр тавьж байна гэдэг нь нотой гэсэн үг. 
  • Ц.Нямдорж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг  утгагүй зүйл ярих боллоо. Ямар ч авцалдаагүй, логик дэс дараагүй, зөрчилдөөнтэй зүйл ярьж байна. Сэтгэц нь зүгээр байгаа даа гэсэн эргэлзээ төрүүлж байна. 
  • Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш, хүний  эрхийг чангалахын төлөө явж байсан хүн. Сайд байхдаа эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг оруулж ирсэн хүн шүү дээ. Хэрэг хянан шийдвэрлэхэд эрүүдэн шүүх саналыг Ц.Нямдорж гаргасан. Одоо гэнэтхэн хүний эрхийн төлөө тэмцэгч болж  харагдах гэж хичээх болжээ. 

Ц.Нямдорж сайдыг гаднаас төрд шургалсан хорт могой гэж үзэж байгааг зориуд хэлмээр байна. Социализмын үед КГБ-ын гар хөл болсон бүхэл бүтэн боловсон хүчний арми Монголд бий болсон. Энэ арми хүчээ алдаагүй юм байна. Сонгууль дөхөхөөр ийм хачин зүйл гаргаж ирдгээ Монгол Ардын нам /МАН/ болих хэрэгтэй. Өнөөдөр МАН гадаадын агент Ц.Нямдоржоороо далимдуулин сонгуулийн өмнө ахиад нөгөө ажлаа эхлүүллээ. С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт үндэсний, ард түмнийхээ эрх ашгийг бодож өнөөдрийг хүртэл энэ асуудлыг улстөржүүлээгүй хүн нь би. Ц.Нямдоржийн хууль бус ажиллагааг шүүмжилсэн хүн бүхэн шоронд орсон. Ц.Нямдорж л ганцаараа үлдсэн. Мөрдөн байцаах хуулийн дагуу хэрэгт холбоотой зүйлс ярьвал намайг шоронд хийчихнэ. Хэргийг нууцаас гаргачихвал бүх зүйлийг ярьмаар байна. Хавтаст хэргийг ил болговол хэрэгт холбоотой олон зүйлсийг би ард түмэндээ хэлмээр байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж