ОХУ 3000 жилийн тэртээх скиф армийг клоны аргаар амилуулна

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

ОХУ 3000 жилийн тэртээх скиф армийг клоны аргаар амилуулна

ОХУ 3000 жилийн тэртээх скиф армийг клоны аргаар амилуулна

Хэрвээ та ОХУ гэх мэт том гүрний батлан хамгаалах сайдын албан тушаал хашиж байгаа бол улсаа найдвартай хамгаалахын тулд өргөн цар хүрээнд “хайрцагнаас гарч” сэтгэх шаардлагатай болох нь гарцаагүй. Тийм ч болохоор ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хамгийн сүүлийн үеийн стратегийн санаа бол 3000 жилийн тэртээх скиф дайчдын бүтэн армийг клоны аргаар амилуулах аж.

ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн өнгөрсөн сард зохион байгуулсан цахим хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгч Владимир Путины дотны холбоотон Сергей Шойгу ямар ч тоглоом наргиангүйгээр 3000 жилийн өмнөх скиф дайчдын ДНХ-ыг ашиглан клоны аргаар арми амилуулах тухай ярьжээ.

Скиф гэдэг бол НТӨ IX-II зуун хүртэл Евразийн нутгуудаар нүүдэллэн амьдарч байсан орчин үеийн Ираны газар нутагт голомттой ард түмэн юм. Тэд маш хүчирхэг дайчидтай бөгөөд түүнийхээ хүчээр хэдэн зууны турш агуу гүрэн болон оршин тогтнож байсан түүхтэй. Одоогоос 20 орчим жилийн өмнө археологич нар Сибирийн Тува нутгаас курган хиргисүүр илрүүлэн, дотроос нь маш сайн хадгалагдсан цкиф дайчдын шарилыг олсон юм.

Тува нутгийн хөрс мөнх цэвдэг ихтэй тул дайчдын шарил булуулсан цагаасаа хойш үргэлжид хөлдүү хэвээр байсаар олджээ. Харин Сергей Шойгу өөрөө Тувад төрсөн тул энэ талаар маш сайн мэддэг нэгэн юм.

Клоны аргаар арми амилуулах талаараа Шойгу “Бид хиргисүүрээс хангалттай их биологийн материал олсон. Тэдгээрээр өдгөө бид маш сонирхолтой зүйл хийх боломжтой” хэмээн ярьж скиф дайчдыг клоны аргаар амилуулах тухай санал дэвшүүлжээ.

Хэдийгээр өнөөг хүртэл хүн төрөлхтнийг клоны аргаар амилуулсан тохиолдол байхгүй ч эрдэмтэд сармагчин, гөрөөс зэрэг амьтдыг амжилттай клончилж байсан удаатай. Гэхдээ хүнийг клоны аргаар дахин төрүүлэхийн тулд маш их судалгаа, шинжилгээ гэх мэт нөр их хөдөлмөр шаардлагатай юм. Учир нь генийн материалыг үхээд удсан, ялангуяа дээрх тохиолдолд 3000 жилийн тэртээ нас барсан хүний ДНХ-ыг эсийг нь гэмтээхгүйгээр авна гэдэг нь маш нарийн төвөгтэй ажил юм.

Эх сурвалж: POPULAR MECHANICS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
19
ГайхмаарГайхмаар
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж