Австралиас нүүрээ буруулсан Хятад улс Туркменистантай ойртов | News.MN

Австралиас нүүрээ буруулсан Хятад улс Туркменистантай ойртов

Австралиас нүүрээ буруулсан Хятад улс Туркменистантай ойртов

Австралиас нүүрээ буруулсан Хятад улс Туркменистантай ойртов

Дипломат маргааны улмаас Австрали улстай хийх худалдаагаа багасгаж буй Хятад улс Туркменистантай ойртож эхэлжээ.  Австрали улс экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, байгалийн хийн зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүнүүдээ Хятад руу нийлүүлж чадахгүй, том худалдан авагчаа алдаад байна. Хятад улс ирэх нэг жил Австралиас байгалийн хий авахгүй болсон талаар мэдээлсэн юм.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Даваа гаригт /2021.05.10/ Шиань хотод Туркменистаны Гадаад хэргийн сайд Рашид Мередов, Шадар сайд Сердар Бердымухамедов нарыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Хятад улс байгалийн хийн импортыг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлсэн байна. Түүнчлэн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, техник технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа ч дурджээ.

Туркменистаны хувьд Хятадын хамгийн том хий нийлүүлэгчид тооцогддог бөгөөд хоёр улсыг холбосон Төв Ази-Хятадын дамжуулах хоолой нь “Бүс ба зам” санаачилгын чухал хэсэг билээ.

2009 онд ашиглалтад орсон энэ хоолойгоор Хятад улс Туркменистанаас 240 тэрбум шоо метр байгалийн хий авсан нь нийт импортынх нь 70 хувьтай тэнцэж байна. Харин Австрали улс өнгөрсөн онд Хятадын шингэрүүлсэн байгалийн хийн импортын 46 хувийг бүрдүүлжээ. Одоо энэ орон зайг Туркменистан улс эзлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-12 66.181.178.249

Энэ өмхий Жэнко биднээс ямар их боломжийг минь хулгайлж саатуулсан юм бэ?!

Avatar

Зочин 2021-05-12 202.9.46.251

Хүмүүс минь уншсан сэдвээ зөвөр ойлгооч дээ. Хятад байгалийн хий авах санал тависан байна. Энэ нь тун удахгүй биднээс авах нүүрс багасна, ялангуяа коксжих нүүрсний эзлэх хувь их багасна гэсэн үг. Төмрийн хүдрийг хайлуулах домен зуухыг 30-аад жилийн өмнөөс байгалийн хийгээр галлдаг болсон технологи гарсан л даа

Avatar

Зочин 2021-05-12 202.9.46.255

Тийм тул бид дотоод төмөр замын сүлжээгээ хурдан сайжруулж яаралтай төмрийн хүдэр кокс нүүрсээ ашиглан ган үйлдвэрлэх. ӨӨр бичигт ззэрэг боомтоор нүүрсээ гаргах, угаах, кокс үйлдвэрлэх зэрэг ажлууд байна. Төр засаг энийг ойлгох ухаан үнэндээ алга. Цүнхний улс төр улс орныг авч явж чадахгүй, инженер эрдэмтэд улс орныг хөгжүүлнэ шүүү. Намд худалдагдахгүй тэднийг тоохгүй байхад л иргэд та нар нам гэдэг сохор нөхдийг хазаарлаж чадна.

Avatar

Amar 2021-05-12 66.181.161.75

Манай төр засаг мөнгө ахиухан цацаж,тархи угаалт хийж яаж дахиж сонгогдох вэ?гэсэн цорын гаэнц чин зорилготой.Хүрэлсүхийг хар даа ерөнхийлөгч болох гэж 1013 арга мэх хэрэглэж овоо гайгүй байсан р

Avatar

Зочин 2021-05-12 202.9.46.255

Агуулах суларсан, дутагдалтай үедээ өдөрт 500 машин нүүррсийг сар татаад ханахаараа шууд нүүрс авахгүй зогсоодог. Тийм учраас Хятад улсын ххүлээн авах боомтын хүчин чадал нь л тэр юм. Төмөр замаар зөөлөө гээд Хятадын татан авах хүчин чадал нэмэгдэнэ гэж байхгүй нь тодорхой. Энэ байдлыг манай поп улс төрчид та бүхний толгойг хийж бүтээдэг нэгнээ харлуулахад ашигладаг ба та ашиглуулан, хариу үйлдэл нь Женко п… гэдэг болно. Иймлд хэрсүү иргэд та нар аливаад хуурталгүй бодитой цэгнэж байх нь зөв.

Avatar

Зочин 2021-05-12 202.9.46.255

Наранбаатар худалчийн худлаа ярьдагийг тайлбарлая: 1, Төмөр замаар зөөвөл асар их хэмжээгээр зарж болох байсан гэдэг. Манайх машинаар зөөгөөд хил дээр 50км урт цуваа байнга байдаг. Хятад хэрэгцээнийхээ хирээр аваад илүүдэл үүсэхээс сэргийлж манай нүүрсийг авахгүй өдөрт 10-20 машин авах тохиолдол бараг байнга гардаг. Энэ нь Хятадыг боомтын нүүрсний агуулах дүүрсэн. Эсвэл дотоод төмөр зам ын ачаалал нүүрсээ татан авч чаддагүйтэй холбоотой юм. Үргэлжлэл бий

Avatar

Зочин 2021-05-12 202.126.89.114

Манайх асар том зах зээлийн хажууд асао их баялагтай байж иймэрхүү боломжийг ашиглаад хурдан 3 хан сая хүнийг бүгдийн баян болгох ёстой

Avatar

Зочин 2021-05-12 192.82.83.148

Хятад Улсын төрийн бодлого, тэр дундаа Хятадын тагнуулын байгууллага олон олон орны дотоод бодлогод нөлөөлдөг болсныг олж харсан цөөхөн орны тоонд Австрали Улс багтаж байна.

Avatar

Zochin 2021-05-12 103.1.31.154

Австрали хятадад маллуулна гэж юу байх вэ пээ !?

Avatar

иргэн 2021-05-12 66.181.176.43

Монгол яаралтай төмөр замаа барих хэрэгтэй Ханги мандал, Гашуунсухайтаа ашиглалтанд оруулж нүүрсээ хурдан зармаар бөйна даа Алтан боломж гарч ирлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж