Австралиас нүүрээ буруулсан Хятад улс Туркменистантай ойртов

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

Австралиас нүүрээ буруулсан Хятад улс Туркменистантай ойртов

Австралиас нүүрээ буруулсан Хятад улс Туркменистантай ойртов

Дипломат маргааны улмаас Австрали улстай хийх худалдаагаа багасгаж буй Хятад улс Туркменистантай ойртож эхэлжээ.  Австрали улс экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс, байгалийн хийн зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүнүүдээ Хятад руу нийлүүлж чадахгүй, том худалдан авагчаа алдаад байна. Хятад улс ирэх нэг жил Австралиас байгалийн хий авахгүй болсон талаар мэдээлсэн юм.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Даваа гаригт /2021.05.10/ Шиань хотод Туркменистаны Гадаад хэргийн сайд Рашид Мередов, Шадар сайд Сердар Бердымухамедов нарыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Хятад улс байгалийн хийн импортыг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлсэн байна. Түүнчлэн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, техник технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа ч дурджээ.

Туркменистаны хувьд Хятадын хамгийн том хий нийлүүлэгчид тооцогддог бөгөөд хоёр улсыг холбосон Төв Ази-Хятадын дамжуулах хоолой нь “Бүс ба зам” санаачилгын чухал хэсэг билээ.

2009 онд ашиглалтад орсон энэ хоолойгоор Хятад улс Туркменистанаас 240 тэрбум шоо метр байгалийн хий авсан нь нийт импортынх нь 70 хувьтай тэнцэж байна. Харин Австрали улс өнгөрсөн онд Хятадын шингэрүүлсэн байгалийн хийн импортын 46 хувийг бүрдүүлжээ. Одоо энэ орон зайг Туркменистан улс эзлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж