АНУ-ын тэнгисийн цэргүүд Арабын тэнгист даалгавар биелүүлж байхдаа Йемен рүү явж байсан сэжигтэй усан онгоцыг саатуулж, шалгаснаар хөлгийн тавцанг дүүргэх хэмжээний их хууль бус зэвсэг олж, хураан авчээ.
Болсон явдлын талаар болон хурааж авсан зэвсгийн хэмжээний талаар АНУ-ын тэнгисийн цэргийн тавдугаар флот дүрс бичлэг хийн цахим орчинд нийтэлжээ. Бичлэгээс харахад хууль бус зэвсгүүдийн олонхыг Орост үйлдвэрлэсэн танк эсэргүүцэгч, Хятадад үйлвэрлэсэн автомат буу, мэргэн буу, гранат харвагч зэрэг эзэлж байна. Багцаалъя гэвэл бичлэг дээрх хөлгийн тавцан 17 метр орчим өргөн гэнэ.
Тавдугаар флотын албан ёсоор мэдээлснээс харвал хууль бус зэвсгүүдийн дунд хэдэн арван Орост бүтээсэн дагагч сум бүхий танк эсэргүүцэгч, Хятадад үйлвэрлэсэн хэдэн мянган Type 56 маркийн байлдааны буу, хэдэн зуун PKM пулемёт, мэргэн буу, явган цэргийн гранат харвагч, дуран гэх мэт байлдааны зориулалттай нэмэлт хэрэгслүүд байсан гэнэ. Мөн тэдний мэдээлснээр зэвсгүүд Йеменд хүрэхээр явж байсан ч хаанаас ирсэн нь тодорхойгүй байгаа аж.
Thousands of illicit weapons interdicted by guided-missile cruiser @USSMonterey (CG 61) from a stateless dhow in international waters of the North Arabian Sea on May 6-7.
Cache of weapons included advanced Russian-made anti-tank guided missiles & Chinese Type 56 assault rifles. pic.twitter.com/07Fv92vbrV
— U.S. 5th Fleet (@US5thFleet) May 8, 2021
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ