Дуа Липа сувилагчдын цалинг нэмэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

Дуа Липа сувилагчдын цалинг нэмэхийг уриаллаа

Дуа Липа сувилагчдын цалинг нэмэхийг уриаллаа

Их Британийн дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг шалгаруулах "BRIT Аwards 2021" болж өнгөрлөө. Дуучин Дуа Липа "BRIT Аwards 2021"-ийн гурван төрөлд нэр дэвшиж, “Шилдэг эмэгтэй уран бүтээлч”, “Шилдэг цомог” шагналуудын эзэн болсон байна. Мөн өнөөдөр /2021.05.12/ Олон улсын сувилагч нарын өдөр тохиож байгаа билээ.

Өдгөө 25 настай дуучин бүсгүй шагналаа авч, индэр дээр үг хэлэх үеэрээ сувилагч нарын цалин хөлсийг нэмэхийг Ерөнхий сайд Борис Жонсонд уриалж, өөрийн шагналаа сувилагч Дэйм Элизабет Анионвуд зориулж байгаагаа хэлжээ.

Тэрбээр "Сувилагч Дэйм Элизабет Анионву нь эрүүл мэндийг хамгаалах тэргүүн шугамд ажиллагчдын эрхийг хамгаалах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, шударга бус байдалтай тэмцэж ирсэн хүн. Ийм хүмүүст талархлаа илэрхийлэх болон хүндлэл үзүүлэх нь маш их ялгаатай. Талархал илэрхийлэх нь сайн хэрэг ч тэднийг үнэлэх хэрэгтэй. Тиймээс бүгдээрээ сувилагч нарыг шударгаар үнэлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэн алгаа ташиж, цар тахлын тэргүүн шугаманд ажиллаж буй хүмүүсийн цалинг нэмэхийг ноён Борис Жонсонд уриалцгаая" хэмээн хэлсэн байна.

"BRIT awards 2021" нь Британид цар тахлын үед үзэгчтэй болж байгаа анхны ёслол байв. Лондон хотын “O2 Arena” цэнгэлдэхэд болж буй энэхүү арга хэмжээнд 4000 орчим үзэгч, зочин ямар ч амны хаалтгүй, хүн хоорондын зай барих журамгүй зохиогдож байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж