"Үлгэрч гэр бүл" уралдаанд тэргүүн байр эзэлсэн оролцогчдыг шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

"Үлгэрч гэр бүл" уралдаанд тэргүүн байр эзэлсэн оролцогчдыг шалгаруулав

"Үлгэрч гэр бүл" уралдаанд тэргүүн байр эзэлсэн оролцогчдыг шалгаруулав
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачлагаар хүүхэд, залуучууд цагийг үр ашигтай өнгөрүүлэх, оюуны чадамж, өөрийгөө хөгжүүлэх ур чадвар, хүсэл мөрөөдөл, санал санаачлагыг дэмжих, цахим номтой нөхөрлөх соёлыг төлөвшүүлэх зорилготой “Сонгины Оюу” аяны нэгдүгээр уралдааныг хоёрдугаар сард эхлүүлэн, амжилттай зохион байгуулж дууссан билээ.
Энэ аяны хүрээнд гэр бүлийн бүх гишүүд оролцох боломжтой “Үлгэрч гэр бүл”, “Тик, ток” мэндчилгээ, “Уншсан номын тэмдэглэл хөтлөх” уралдаануудыг зохион байгуулсан. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан уралдааны шагнал гардуулах ёслолыг түр хугацаагаар хойшлуулсан байсан. Харин өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг мөрдөн, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол бусад албаны хүмүүс өчигдөр /2021.05.11/ “Үлгэрч гэр бүл” уралдаанд тэргүүн байр эзэлсэн гурван гэр бүлийн шагналыг гардуулжээ.
Тодруулбал, нэгдүгээр уралдаанд идэвхтэй оролцсон нийт гишүүдийг манлайлан тэргүүн байр эзэлсэн гэр бүлийн гишүүдийн гэрт зорин очиж, мөнгөн шагнал, өргөмжлөл, дурсгалын бэлгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай гардуулан, талархал илэрхийллээ. “Үлгэрч гэр бүл” уралдаанд тэргүүн байр эзэлсэн, гэр бүлийг танилцуулъя.
  • Нэгдүгээр байр: 26 дугаар хорооны иргэн Б.Сугарын гэр бүл- 250.000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл
  • Хоёрдугаар байр : 3-р хорооны иргэн Н.Эрдэнэбатын гэр бүл- 200.000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл
  • Гуравдугаар байр: 3-р хорооны иргэн Ц.Галбадрахын гэр бүл- 150.000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж