ЭМЯ: 512 тохиолдол шинээр бүртгэгдэж, таван хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 512 тохиолдол шинээр бүртгэгдэж, таван хүн нас барлаа

COVID-19

ЭМЯ: 512 тохиолдол шинээр бүртгэгдэж, таван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, May 11, 2021

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 512 шинэ тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 46448 болсон бол нас барсан хүний тоо 184 болжээ. Түүнчлэн сүүлийн 24 цагт 1503 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 35733 болж байна.

Шинээр батлагдсан тохиолдлын 464 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 48 нь орон нутагт батлагджээ.

Аймгуудаар нь авч үзвэл:

  • Завхан аймаг- долоо
  • Говь-Алтай аймагт – 11
  • Орхон аймагт- тав
  • Төв аймагт- гурав
  • Сэлэнгэ аймагт- долоо
  • Өвөрхангай аймаг – 11
  • Хэнтий аймагт- нэг
  • Увс аймагт- гурав тохиолдол тус бүр батлагдаад байна.

Улсын хэмжээнд 4806  хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

  • 2631 хүний бие хөнгөн
  • 1506  хүний бие хүндэвтэр
  •  548 хүний бие хүнд
  •  121 хүний биеийн байдал нэн хүнд байна. Гэрийн ажиглалт хяналтад 4917 хүн эмчлүүлж байна. Тандалт судалгааны багт 787 эмч, ажилтан ажиллаж байгаа.

Covid-19-ийн шалтгаант нас баралтын хувьд:

  • Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан 55 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан 47 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 77 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 1-нд онош нь батлагдсан 78 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 5-нд онош нь батлагдсан 78 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 903,948 иргэн, хоёрдугаар тунд 481,414 хүн хамрагдаад байна. Улсын хэмжээнд 2 сая 67 мянган хүн вакцинд хамрагдах ёстой. Вакцинжуулалт эхэлснээс хойш улсын хэмжээнд нэгдүгээр тунд 1,678,198 ,  хоёрдугаар тунд 631,666 хүн хамрагдлаа. Өмнөговь, Орхон, Дорноговь, Булган зэрэг аймгуудад дархлаажуулалтын ажлын явц хамгийн өндөр хувьтай байна. Харин Баян-Өлгий, Ховд аймгуудад вакцинжуулалтын явц хамгийн бага байгаа.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам “БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероцелл” вакциныг цар тахлын нөхцөлд яаралтай горимоор хэрэглэх вакцинаар тавдугаар сарын 7-нд вакцинаар бүртгэж, ДЭМБ зөвшөөрөл олгосон. Монгол Улсын хэрэглэж буй “Вероцелл” вакцин нь Бээжин хотод үйлдвэрлэгдсэн. Энэхүү вакцины хувьд савлалт нь хоёр янз байдаг. Тухайн хүний биеийн байдлыг үнэлж, эсрэг заалтад хамаарахгүй тохиолдолд тохирсон вакциныг нь зөвлөж байгаа.

“Covax” хөтөлбөрт нэгдэж буй улс орнуудад тавигдаж буй шаардлагад нэн тэргүүнд зорилтот бүлгийн иргэдийг вакцинд хамруулахыг заасан. “АстраЗенека” вакциныг эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж буй эмч ажилтан, хариу арга хэмжээний багийнханд хийсэн. Халдварт хамгийн өртөмтгий, хүндрэл үүсэж болзошгүй зорилтот бүлэг нь архаг суурь өвчтэй буюу тэр дундаа дархлаа дарангуйлагдсан бүлгийн хүмүүс байгаа. Иймээс хүлээж авсан вакциндаа нэн тэргүүнд зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан.

Вакцин бүрт илрэх хариу урвал, шинж тэмдгүүдийг заасан байдаг. Вакцин бүр дээр тандалт хийж байгаа. Зааварт тусгагдсан шинж тэмдгүүд “АстраЗенека” вакцины хувьд 50-60 хувьтай илэрч байна. “Синофарм” үйлдвэрийн вакцин хийлгэсэн иргэдийн 10-20 хувьд нь халуурах, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрч байгаа юм. Эдгээр шинж тэмдгүүд 1-2 өдрийн дараа арилна.

Хүүхдэд хийх вакциныг дэлхий дахинд судалж байна. Хэрвээ вакцин эмнэлзүйн тандалтаар хүүхдэд хийхээр болсон тохиолдолд Монгол Улс тухайн насны хүүхдүүдэд хийнэ.

Вакцины дараа илэрч байгаа хариу урвалыг ерөнхий биеийн болон хэсэг газрын урвал гэж ангилдаг. Богино хугацаанд илрэх хариу урвал буюу амь насанд халтай байх урвал нь эхний 30 минутад илэрдэг. Энэ хугацаанд эмнэлгийн ажилтны дэргэд хянаж хийхээр заасан байдаг. Нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж