Нийслэлийн хэмжээнд авто зам, шугам засварын ажлууд эхлээд байна. Тухайлбал, энэ сарын 10-аас Дөлгөөн нуурын уулзвараас “Өлзий” төвийн уулзвар хүртэлх авто замд засвар хийхээр төлөвлөсөн. Шугам засварын ажил энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт оруулжээ. Үүнд:
-Ч:4 "5 шар – 3,4 -р хороолол – Сансарын тойрог"
-Ч:5 "Гэмтлийн эмнэлэг – Их тойруу – Шар хад"
-Ч:17б "Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам – Их тойруу" /их тойрог/
-Ч:25 "Тоосгоны үйлдвэр – Их тойруу – 3,4 хороолол"
-Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз"
-Ч:41″Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"
-Ч:49 "1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв"
-Ч:74 "Цагаан даваа – Гандан – Вокзал"
-Ч:69 “Зунжин 7 буудал- Ард кино театр-ТЭЦ-3” чиглэл дараах зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно.
Иймд шаардлагагүй тохиолдолд дээрх авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсан юм.
Иргэн 2021-05-12 202.126.89.247
Жил болгон хийсэн юмаа нурааж ахин мөнгө гардаж бх юм.одоо битүү түгжрэл үүсгээд зуны цагт хүмүүсийн бухимдал уур уцаарыг хүргэж бх юм.дөнгөж хөл хорио суларч ажил төрлөө хийх гэхээр засвар хийгээд түгжрэл үүсгээд бухимдал үүсгэх юм.өчнөөн сар хоригдож зовж бна ш тэ.хотын дарга энэ ажилаа хуралдуулж мөрөөрөө ажилаа хийж бгаа хүмүүсийн ажил амьдралыг зохицуулж ажилаачээ.зун болгон зам засвар гэсэн нэрийн дор зүгээр бсан замаа эвдэж янзалж бна гэж мөнгө идэх юм.ядаргаатай юмаа
Зочин 2021-05-12 202.55.191.130
jil bolgon uhdag heden heden gazar bii ene ni il tsagaan tatvariin mungu ideh arga gej haragdaad baigaa. olon jiliin nastai materialaar soliod hiivel uhahgui uddag shuu dee yamar ch teneg meddeg bolj