Нийслэлийн хэмжээнд авто зам, шугам засварын ажлууд эхлээд байна. Тухайлбал, энэ сарын 10-аас Дөлгөөн нуурын уулзвараас “Өлзий” төвийн уулзвар хүртэлх авто замд засвар хийхээр төлөвлөсөн. Шугам засварын ажил энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт оруулжээ. Үүнд:
-Ч:4 "5 шар – 3,4 -р хороолол – Сансарын тойрог"
-Ч:5 "Гэмтлийн эмнэлэг – Их тойруу – Шар хад"
-Ч:17б "Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам – Их тойруу" /их тойрог/
-Ч:25 "Тоосгоны үйлдвэр – Их тойруу – 3,4 хороолол"
-Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз"
-Ч:41″Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"
-Ч:49 "1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв"
-Ч:74 "Цагаан даваа – Гандан – Вокзал"
-Ч:69 “Зунжин 7 буудал- Ард кино театр-ТЭЦ-3” чиглэл дараах зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно.
Иймд шаардлагагүй тохиолдолд дээрх авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсан юм.
Холбоотой мэдээ