Круэлла де Виль загварын ертөнцийг дахин байлдан дагуулав

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

FASHION

Круэлла де Виль загварын ертөнцийг дахин байлдан дагуулав

Круэлла де Виль загварын ертөнцийг дахин байлдан дагуулав

Холливудын хамгийн том загварлаг дүрүүдийн нэг Круэлла де Виль шинэ киногоор дахин дэлгэцэнд амилж буйг дагаад түүний загварын чиг хандлага дахин нэг удаа хаа сайгүй үлгэр жишээ болж эхэлжээ. Үнэхээр нохойн арьсанд шунасан хорон санаатны дүр загварынхны цар тахлын дараах чиг хандлагыг тогтоох гэж үү?

Хүн бүхэн л эрүүл, зөв, байгальд ээлтэй аймьдралын хэв маягийг сонирхож эхэлсэн энэ үед яаж хортой ногоон тамхины утаа суунаглуулсан, далматин нохойны арьсанд үхэн хатан шунасан хорон санаат бүсгүй үлгэр жишээ болж, олны хүндэтгэлийг хүлээж байна вэ?

Анх 1961 онд “101 гөлөг” кинонд аймшигтай хорон санаа гаргаж, арьсаар нь дээл хийж өмсөхийн тулд бяцхан гөлөгнүүдийг хулгайлж, муурын зулзагануудыг усанд живүүлээд аймшигтай хорон хоолойгоор инээж дүрслэгдсэнээсээ хойш тэрбээр Холливудын загварын ертөнцөд асар том байр суурь эзлэх болсон юм. Жишээлбэл, 2006 онд нээлтээ хийсэн “Devil wears Prada” киноны Миранда Пристли сайхан харагдахын төлөө гөлөг хулгайлаагүйгээс бусдаар эрхгүй Круэлла де Вилийг санагдуулдаг билээ.

Тийнхүү загварын үлгэр жишээ болсон Круэлла де Вилийг Карл Лагерфельд, Анна Винтур, Сюзи Менкес нарын загвар зохион бүтээгчид уламжлан олон сонирхолтой бүтээл туурвин олон бүсгүйчүүдийн талархлыг хүлээсэн гэдэг. Үүнээс харахад Круэлла де Виль зөвхөн загварын төдийгүй гоо сайхны бие даасан чиг хандлага болсон бололтой. 1996 онд киноны дахин нэг анги олны хүртээл болоход сөрөг дүрд шонтгор хамар, шовх шанааны яс, хөмсөг, эрүүгээрээ яах аргагүй Гленн Клөүз сонгогдож, загварын гайхалтай хурц шийдэл бүхий хувцаснуудаараа кино урлагийн түүхэнд мөнхөрсөн билээ. Ялангуяа кинон дээр гардаг түүний цусан улаан өнгөтэй үслэг хүрэм, өнгө дагуу арьсан бээлий, өндөр өсгийт домог болсон юм.

Харин энэ сард 1970-аад оны Лондонг дүрсэлсэн Круэлла де Вилийн шинэ кино нээлтээ хийж байна. Киноны гол дүрд Эмма Стөүн тоглох юм. Үйл явдлын хувьд залуу загвар зохион бүтээгч даргатайгаа сөргөлдөн өөрийнхөө аймшигт дотоод мөн чанарыг гаргаж ирэх бололтой. Ийнхүү загварын чиг хандлага болон мандсан бүсгүйн тухай дахин нэг кино дэлхий ертөнц загварын шинэ чиг хандлагаар цангаж буй үетэй давхцан гарч байгаа нь цар тахал, хөл хорионы дараа хүмүүсийн хувцасны сонголтод том нөлөө үзүүлэх бололтой.

Дээрх таамаглал үнэн болохыг батлах жишээнүүд сүүлийн үед загварын тайз, баычуудын гудамжинд мэр сэр ажиглагдаж байна. Тод, гялалзсан өнгөнд умбасан сүүлийн хэдэн жилийг өөрчилж, жишээ нь, Балмайны том, шовх мөртэй хүчирхэг хүрэм яг л 1996 оны Круэллаг санагдуулж байна. Түүнчлэн гуравдугаар сард болсон Грэммийн шагнал гардуулах ёслол дээр дуучин Бейонсин өмсөж ирсэн урт хумстай хар бээлий бол яах аргагүй Круэллагийн нэрийн хуудас болсон зүйлсийн нэг билээ. Харин Оскарын наадам дээр Селесте Уэатийн өмссөн хар, улаан Gucci хослол, жинхэнэ зүрх мэт дүрстэй цүнх цаанаа л нэг Круэллаг санагдуулам байсан юм. Түүгээр зогсохгүй хөл хорионы үеэр Netflix-ийг байлдан дагуулсан Мойра Рөүз хоёр өөр өнгийн үс, шийдэмгий араншингаараа Круэллатай тун төстэй аж.

Урлагийн ертөнцөд дээрх байдлаар Круэллагийн нөлөө сэргэж буй нь ажиглагдсан бол загварын ертөнцөд загвар зохион бүтээгч Майкл Корсийн хамгийн сүүлд танилцуулсан бүтээлүүдэд хар, улаан давамгайлсан чөтгөрлөг сэдэвтэй өнгөнүүд, үчимбэр, эрээн тахийн арьс мэт хээтэй банзал, час улаан, хар, цагфаан хиймэл үслэг хүрэмнүүд багтсан нь Круэллагийн косплэ гэлтэй. Мөн Burberry бренд ч гэсэн “Круэллажиж” байгаа бололтой. Тухайлбал, тэдний танилцуулж буй шинэ загварууд хүмүүсийг хөл хорионы үед өмсөж байсан биед эвтэйхэн тамирын өмд, нэвсгэр хувцас, өдөн хөнжилнөөс нь салгаж, туулайн чих мэт элементүүдтэй хиймэл үсэн хүрэм өмсөхийг уриалж байна. Тэр байтугай энд тэнд мэр сэр далматин нохойны арьс мэт хээ зарим хүмүүсийн сонголт болж байна.

Хэдийгээр ийнхүү Круэллагийн загварын чиг хандлага маш өргөн хүрээнд дахин сэргэж байгаа хэдий ч аль ч бренд, загвар зохион бүтээгч болон урлагийн одод жинхэнэ амьтны арьснаас татгалзсан хэвээр байгаа нь сайшаалтай. Шинэ кинон дээр ч гэсэн өмнөх хүүхэлдэйн киног бодвол амьтан зовоох гэсэн санаа, сэдэл огт тусгаагүй аж. Энэ талаар Диснеи кино комани “Манай кинонд Круэлла амьтан зовоон тарчлаах ямар ч санаа агуулдаггүй. Тэр бол хүүхэлдэйн кинон дээрхээс өөр Круэлла” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж