Ховд руу хүнс тээвэрлэсэн автобус шатжээ | News.MN

Ховд руу хүнс тээвэрлэсэн автобус шатжээ

Ховд руу хүнс тээвэрлэсэн автобус шатжээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэе.


Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр ахуйн гал түймрээс гадна машин шатсан гэх дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Тухайлбал,

  • Улаанбаатар хотоос Ховд руу хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байсан автобус шатсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, иргэн Т-ын жолоодож явсан “Грандбирд” загварын автобус шатаж байна гэх дуудлага 13:00 цагт бүртгэгджээ. Алба хаагчид хоёр цаг гаруй ажиллаж гал түймрийг унтраасан байна. Автобус шатсан хэрэг Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн  Дундын-Овоо гэх газарт болжээ.
  • Онцгой байдлын алба хаагчид дөрвөн хүний амийг аварчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнт зуслангийн задгайд иргэн Б-ын Приус-11 загварын автомашин  шатаж 21-24 насны гурван эмэгтэй, нэг эрэгтэй гэмтсэн байна. Галын дуудлага өнгөрсөн шөнө 01:28 цагийн үед бүртгэгдэж Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй очиж шатаж байсан машиныг унтраажээ. Галын улмаас бэртсэн залуус нүүр, гарын орчимд түлэгдсэн байна.
  • Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 63 дугаар гудамжинд гараашт гал гарч, иргэн А-ийн “Волксваген” загварын суудлын автомашин шатсан байна. Галын дуудлага өчигдөр 11:00 цагийн үед Онцгой байдлын газарт бүртгэгдэж, алба хаагчид цаг алдалгүй унтраасан байна.

Онцгой байдлын газрын алба хаагчид голд суусан автомашинуудыг татан гаргаж, дотор нь зорчиж байсан иргэдийн амийг аварчээ.

  • Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо, Ахмадын амралт гэх  газар хоёр зорчигчтой суудлын автомашин Хэрлэн” голд суусан  тухай дуудлагыг өчигдөр орой 16:11 цагт бүртгэгджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 16:45 цагт очиход тус дүүргийн харьяат иргэн 41 наснай эрэгтэй Э, 42 настай эмэгтэй С нар Ниссан Моннис” загварын суудлын автомашинтай Хэрлэн голд суусан байсныг нь аварч,  татаж гаргажээ.
  • Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн Аянгын Ам гэх газарт Хэрлэн голд 49 настай Х, Б нар “Ланд-80” загварын суудлын автомашинтай суусан байсныг алба хаагчид гаргажээ. Усанд суусан тухай дуудлага өчигдөр орой 21:00 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж