Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 11-26-ныг хүртэл хааж, шугам засварын ажлыг хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт орж байна. Тодруулбал,
- Ч:4 "5 шар – 3,4 -р хороолол – Сансарын тойрог"
- Ч:5 "Гэмтлийн эмнэлэг – Их тойруу – Шар хад"
- Ч:17б "Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам – Их тойруу" /их тойрог/
- Ч:25 "Тоосгоны үйлдвэр – Их тойруу – 3,4 хороолол"
- Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз"
- Ч:41″Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"
- Ч:49 "1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв"
- Ч:74 "Цагаан даваа – Гандан – Вокзал"
- Ч:69 “Зунжин 7 буудал- Ард кино театр-ТЭЦ-3” чиглэл доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
Баяр 2021-05-12 66.181.191.30
нэг ийм санал байнаа, автобуснууд хоосон, бас хол зайтай дэмий шахуу эцсийн буудал орж байхаар яг хэрэгтэй газраасаа буцдаг. харин эцсээс богино эргэлттэй жижиг автобус ойрхон явуулаач. тэр нь хямд тарифтай. бусад улсын дуурайхад л болно ш дэ. эдийн засаг_ байгал орчин гээд олон асуудал шийднэ дээ.