ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ | News.MN
ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

2021.05.11                                                                                                                                                              Улаанбаатар хот

Үндэсний өдөр тутмын сонины нэг “Өглөөний сонин” 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн  дугаарын тэргүүн нүүртээ ураны олборлолт ашиглалтын талаар ташаа  мэдээлэл бүхий  “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гэх гарчигтай мэдээлэл, ярилцлагын хамт нийтлэгджээ.

Энэхүү нийтлэл, ярилцлага нь бодит байдалд үл нийцэж, гүтгэн гуйвуулсан, олон нийтийг хий хоосон айдаст автуулахыг оролдсон  агуулгатай болсонд төрийн өмчит “Мон-Атом” ХХК болон тухайн компанийн Франц улсын Орано групптэй хамтарсан  “Бадрах Энержи” ХХК харамсаж байна.

Уг нийтлэл ньхамтарсан компанийг үндэслэлгүйгээр буруутгахаас гадна газрын доор уусган олборлох технологи, түүнээс үүдэн хүрээлэн буй орчин, хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл бий болсон мэт илт худал мэдээлэл олныг  агуулснаараа хамтарсан компанийн  хууль ёсны эрх ашиг, ажил хэргийн нэр хүндэд халдсан, эгэл жирийн малчин ардын амьжиргааны эх үүсвэр болсон малыг үнэгүйдүүлсэн үйлдэл боллоо гэж үзэж байна.

Тухайлбал, “… Арева нэрээр дэлхийд танигдсан “…Францын компани Монголд 1997 оноос “Кожеговьнэрээр өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна“Бадрах Энержи” ХХК Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт  уран олборлож байна”, “… энэ олон жилийн хугацаанд ураны хор хөнөөлд гүнзгий живжээ…” хэмээн олон нийтийг төөрөгдүүлэхийг оролджээ.

Дэлхийн цөмийн салбарын тэргүүлэгчдийн нэг Францын “Орано”групп /хуучнаар “Арева” групп/ нь цөмийн материалын чиглэлээр олон арван жилийн туршлагатай, Францын төрийн өмч давамгайлсан  компани юм.

Нийтлэлд дурдсанчлан “зүсээ хувиргасан” зүйл байхгүй. Франц улсад төвтэй  “Арева” толгой компанийн үйл ажиллагааг Франц улсын төрийн шийдвэрээр цөмийн цикл, цөмийн реакторын чиглэлээр салгаснаар   ураны хайгуул, олборлолтын хэсэг нь “Орано” группийн  салбар болсон.

Ураны хайгуулын чиглэлээр “Кожеговь” ХХК 1997- 2018 онд үйл ажиллагаа явуулж Монгол Улсын ураны батлагдсан нөөцийг хоёр дахин нэмэгдүүлсэн Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордыг нээн илрүүлсэн билээ. Өнөөдөр Монгол Улс ураны батлагдсан нөөцөөрөө дэлхийд 12-р байрт жагсаж байна.  Харин хамтарсан “Бадрах Энержи” ХХК 2017 оноос Монгол Улсад ураны ордын бүтээн байгуулалт, хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байна.

Гэтэл “Бадрах Энержи” ХХК-ийг 1997 оноос хойш уран олборлож байгаа мэтээр худал, ташаа мэдээлэл түгээсэн байна. “Бадрах Энержи” ХХК 1997 оноос хойш  тасралтгүй уран олборлоогүй болохыг үүгээр мэдэгдье.

Иймд ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор ард иргэдийн дунд шинжлэх ухааны үндэслэлгүй, бодит бус, хэт нэг талыг барьсан сөрөг мэдээ, мэдээлэл түгээж байгаад харамсаж байна.

Энэ төрлийн сөрөг мэдээллийн улмаас Монгол Улсын үе үеийн Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүрч байв.Тухайлбал,

  • Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар байгуулагдсан 104 хүний бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг 2013 оны гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 22-ний өдрүүдэд бараг бүтэн нэг сараар,
  • Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны арваннэгдүгээр сарын 08-18-ны өдрүүдэд 11 хоног,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны тавдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 07-ны өдрүүдэд 8 хоног,
  • Түүнчлэн 2020 оны долдугаар сард Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар /МХЕГ/, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгалт хийсэн.

Дээр дурдсан хяналт, шалгалтад зөвхөн улсын байцаагч, төрийн захиргааны албан хаагчдаар хязгаарлагдаагүй, холбогдох шинжлэх ухааны харьяа байгууллагын эрдэмтэн, судлаачид хамрагдсан болохыг тэмдэглэж байна.

Мөн аймгийн ИТХ, нутгийн иргэдээс 2016 оноос хойш гаргасан шаардлагын дагуу төслийн үйл ажиллагаанд гуравдагч орны хөндлөнгийн байгууллагаар бие даасан хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээг АНУ-ын Стантек компани хийсэн болно.

Засгийн газрын байгууллагуудын хяналт, шалгалт болон олон улсын хөндлөнгийн судалгаагаар төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор уранаас байгаль орчин болон хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэсэн нэг ижил дүгнэлтэд хүрсэн бөгөөд шаардлагатай мэдээллийг олон нийтэд тухай бүр мэдээлж ирсэн билээ.

Энэхүү нийтлэл, ярилцлага нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Цацраг идэвхт ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хуулийн агуулга, үзэл баримтлалын эсрэг чиглэсэн, Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд нь манай улсын байгаль экологийг сүйрүүлсэн, хүн, мал, амьтныг үхэлд хүргэсэн мэтээр олон нийтийг айдаст автуулахыг оролдсон, үндэслэлгүй гүтгэлэг, худал мэдээллээр дүүрэн нийтлэл болсон гэж үзэж байна.

Иймд хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн талаар бодит байдалд нийцээгүй, худал ташаа, хийсвэр зураг дүрс агуулсанбайгаа тул өөрийн сониноороо дамжуулан нэн даруй залруулга хийхийг “Өглөөний сонин”-ны удирдлагаас хатуу шаардаж байна.

Олон нийтэд түгээсэн бодит бус, худал ташаа нийтлэл мэдээлэлдээ нэн даруй залруулга хийхгүй аваас хоёр улсын хамтарсан компанийн хууль ёсны эрх ашиг, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах үүднээс хуулийн байгууллагад хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх болохыг үүгээр тууштай мэдэгдэж байна.

 ТӨРИЙН ӨМЧИТ “МОН-АТОМ” ХХК,

“БАДРАХ ЭНЕРЖИ” ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-12 203.91.115.52

Энэ ямар нэгэн баримт нотолгоогүй бусдыг гүтгэж ажилд садаа болж байгаа нөхдүүд таанартай хожим хойно хариуцлага тооцдог болох бхйахаа, улс орноо зориудаар хохироож байгаа. Удахгүй шинэ технологи гараад уран хэнд ч хэрэггүй болох цагт манай улс хэдэн төгрөгний хохирол амссан, хэр их хэмжээний алдагдсан боломжтой байхыг тоолоод ч барашгүй. Эцэст нь байгаль дээр байгаа уран нь асуудал үүсэгсэн хэвээрээ л байна, хэн ч ярихаа байж тэр байглаасаа урантай усаа уугаад хохирсоор л байх болно

Avatar

Сэхээтэн 2021-05-12 203.91.115.52

Энэ ураны хор хөнөөл яриад байгаа хүмүүс хаанаас тэгээд хордоод хохмроод байгаа юм бээ? Бусад улсууд ураны нөөцөө ашиглаад амьдрал нь дээшлээд л байна. Яг цуг эхэлсэн Казахстан улсыг хар, одоо дэлхийн номер нэг. Манайх бахь байдгаараа х****л ид, ураанаас биш өлсөж үхэж байна, хүүхдүүд нь нэг ангид 50, 60 сууж байна, боловсролыг хомсдолд орж байна. Ажилгүйдэл архидалт, хорт хавдраар үхэж байна. Уранаас болж нэг ч хүн хорироогүй байна. Арчаагүй байдлаасаа л болж хохирч байна

Avatar

Юун Бадрах бла бла 2021-05-12 66.181.161.60

Зүгээр л Арева/ Орано Монголиа гээд явдаа. Алт олборлох гэж цианид аа ч олигтой хэрэглэж чадахгүй байж юун Уран бэ монголчууд. Маш аюултай

Avatar

Зочин 2021-05-12 49.195.130.185

Orosuudiin b**s dolooj mungu avdag buleg bnaa

Avatar

Зочин 2021-05-12 66.181.161.122

Өөө ….Өгдгийг нь өгөөгүй юм байна л да .

Avatar

Цагаан баавгай 2021-05-12 66.181.183.30

Дорнод аймгийн нутагт 1970-аад оноос 1990 он хүртэл уран олборлож байсан. Тэр уурхайн талаар мэдэх хүмүүс одоо амьд байгаа. Уурхай нутгийн хүн, мал, ургамалд ямар нөлөө үзүүлж байсныг тэд мэднэ. Тэдний болон цөмийн физикийн мэрэгжилтний үгийг сонсох хэрэгтэй гэж бодож байна. Хөдөөнийхөн яаэгаад худлаа ярьдгийг ойлгодоггүй байлаа. Ямар нэг шинэ мэдээ дуулгахгүй бол айлд ороод нэмэргүй гэдгийг Цэнддоогийн бичсэн нийтлэлээс мэдэж авсан.Өөрөө мэдэхгүй байж яаран дүгнэлт хийгээд яах вэ.

Avatar

Зочин 2021-05-12 64.119.26.121

би чи бид бүгдээрээ хор нөлөөг нь амсана гэдгийг л мартаж болохггүй

Avatar

Зочин 2021-05-12 202.126.89.94

Боловсрол нимгэн, улсын хөгжилд саад хийсэн хоосон толгойтнууд их болжээ.
Уран аюултай нь үнэн. Гэхдээ зөв технологиор ажиллавал ямар ч аюулгүй. Дэлхий дээр олборлож байгаа ураны талаас илүү хувийг газрын дор уусган олборлох технологиор олборлодог. Цэвэр бөгөөд хямд эрчим хүчийг атомын цахилгаан станцаас гаргаж авдаг. Арева бол цөмийн технологиор дэлхийд 2-рт эрэмблэгддэг , тэргүүлэгч компани. Франц хүн ирэхээр 2 толгойтой тугал гараад эхэлдэг байж болохгүй л дээ.

Avatar

Зочин 2021-05-12 139.5.217.158

Ураны нөөцөөр манай улстай өрсөлддөг Казахстан мэтийн улсуудаас иймэрхүү явуулга хийдэг болов уу гэж боддог. Ямар ил уурхайгаар олборлож байгаа биш. Газрын гүнд боловсруулж олборлож байгаа юм ямар юмынх нь цацрагын хордлого байдаг юм бэ???

Avatar

34% молиго 2021-05-12 43.242.242.67

Манай авилгалчид авилгал аваад бас дээр нь төр 34 хувь эзэмшдэг гээд төсвөөс зөндөө мөнгө цохидог гэсэн

Avatar

Зочин 2021-05-12 103.23.50.131

Уншиж үзсэн. Ураны хор хөнөөл бол үнэхээр ихээ. Энэ зүйлийг ард олноос нуух хэрэггүй ээ.
Үнэнийг мэдээлсэн хэвлэлийнхний амыг хамхих гэж байгаа бол буруу шүү. Бүр л олон нийтийн эсэргүүцэлтэй тулна

Avatar

Зочин 2021-05-12 202.131.227.30

Уран ашиглах нь зөв гэж боддог харин Оюутолгой шиг гадны компанид тавиад тууж болохгүй татвар ногдол ашигаа ахиухан авах хэрэгтэй Хортой гэж худлаа сенсаци тарааж байгаа нь Оросууд гэдэг нь ойлгомжтой юм
Худлаа юм бичээд байгаа Харин юу ч мэдэхгүй хүмүүс түүнд нь итгээд л байгаа иймл юм болоод байна

Avatar

Зочин 2021-05-12 115.70.196.165

Уран хортой юу? Тийм.
Монголд олборлож, баяжуулж байгаа ураны хүдэр хүн малыг хордуулах түвшинд байгаа юу? Үгүй.
Адил технологиор олборлож байгаа манайхаас өндөр хөгжилтэй шинжлэх ухаанд суурилж шийдвэр гаргадаг улсуудад ийм асуудал гардаг уу? Үгүй.
Энэ сэдвээр бичиж бужигнуулах нь хэн нэгэн сэтгүүлч эсвэд улстөрчийн нэр хүндийг өсгөдөг үү? Тийм – Зөвхөн Монголд.

Avatar

зочин 2021-05-12 103.57.92.124

Боловсрол мэдлэггүй хүмүүсийг турхирч улсын хөгжилд чөдөр болж улсаа олон зуунсая доллорын торгуулд оруулдаг түүндээ санаа зовдоггүй хүмүүсийн цаад эзэд нь гар хөл нь хэм бэ гэдгийг хууль хяналтыхан тогтоогоод арга хэмжээ авч болдоггүй юмуу

Avatar

Зочин 2021-05-12 195.46.106.44

Юмны учир начрыг бүрэн гүйцэт мэдэх чадваргүй хүмүүс бусдын гар хөл болж худал хуурмаг юм тараахдаа гаргуун юмаа. Энэ нь эргээд улсад бидэнд өөрсөдөд нь гай болоод байх юм. Монгол байгаа ураныг ашиглах ёстой гэдэг нь маргашгүй үнэн. Хамгийн сүүлийн үеийн техник технологитой Ареватай хамтрахгүй өөр хэнийг хүсээд худал хуурмаг мэдээлэл тараагаад байдаг юм . Гэрээ хэлцэлээ мэддэг хүмүүс шиг сайн хийгээд Оюу толгой шиг эргэж буцаад байхгүй шиг наад уранаа ашиглавал энэ улсад л хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2021-05-12 91.183.239.238

Санал нэг байна

Avatar

Иргэн 2021-05-12 202.131.236.46

Монгол Улс болж бүтье, хийж бүтээе гэхээр дотроосоо ерөөсөө болгодоггүй, яг тамын тогоо шиг. Эсвэл яг өөр Улсын бодлого угаасаа монголыг хөгжүүлэхгүй байх төлөвлөгөөндөө хүрч байгаа, бид тэгээд тэрэнд нь дийлдээд хоорондоо алалцаал яваад байдаг нь харамсалтай, хөөрхийлөлтэй.

Avatar

Mongol 2021-05-12 202.126.89.244

Uranii hor hunuul ih shvvv

Avatar

Зочин 2021-05-12 103.23.50.131

Өглөөний сонин үнэнийг хөндсөн байна оо. Монголыг өчнөөн жил хордуулчихаад дандаа ийм матрын юм ярьж байдаг.

Avatar

Зочин 2021-05-12 122.201.26.210

Наад ярьсан хэлсэнгээ батлаатах. Ямарч боловсролгүй юм уншаад наад захын юм ойлгох чадваргүй, хүний ам дамжсан мэдээлэлд итгэдэг, хийж бүтээж гавьсан юмгүй өөрийгөө л батлаж байна даа. Шинжлэх ухаан гэж нэг салбар ухаан байдыншдээ. Батлагдаж нотлогдоно гэж нэг юм байдын. Өгөөлөөний сонингийн үнэн юм хөндсөнг чи батлаатах. Илтэд буруу ташаа мэдээлэл байна гээд баримт нотолгоог нь гаргаж тавьж байхад бичиг үсэг тайлагдсан мөртлөө юмны учрыг ойлгож ухаж чадахгүй өөрийгөө эхлээд нь хөгжүүл.

Avatar

Иргэн 2021-05-12 66.181.161.53

Гадныхны гар хөл болсон адгийн урвагчдыг яаралтай олж хатуу шийтгэхгүй бол энэ мэт явдлууд тасрахгүй шүү???

Avatar

mongol 2021-05-12 122.201.22.148

Tiim shuu naad yariltslaga ugsun hun niitelsen soning mash sain huuli hyanaltiin baiguullaguud shalgah heregtei ene uranii ajild saad bolj haiguul hiilgehgui gesen gadnii yavuullaga ih bn tedgeeriin gar hul bolson hulgaich novshnuud ch zunduu bn tiim bolohoor mash sain shalgah estoi mongoliin ediin zasag tsaashlaad tusgaar togtnoliin buren buten baidald zanalhiilsen iimerhuu yavuullagiiig nen darui taslan zogsooh estoi iimerhuu horloh yavuullaga udaan urgeljilj bn shuu

Avatar

зо 2021-05-12 202.9.40.118

үүний ард оросууд байгаа мөнгөөр биеэ үнэлэгсэд хэдэн төгрөгний төлөө монголынхоо хөгжил дэвшилийг гацаахыг оролдож байгаа юм Энэ биеэ үнэлэгсэдийг тагнуулын байгуулга шалгаж эх орноосоо урвах зүйл ангиар шийтгэнэ

Avatar

Amar 2021-05-12 124.158.65.201

Энэ ураны асуудлын ард монголоос гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг монголчуудаар нь шахуулж гаргах гэсэн гадны бодлого яваад байх шиг санагддаг. Цаад жинхэнэ эзэд, эрх ашгийг нь олох цаг болсон шүү.

Avatar

монгол 2021-05-12 103.212.117.207

Оросуудын хийж байгаа ажил. Хэдэн жилийн өмнө Криенео Путины томилолтоор ирээд манай төлөвлөгөөг нураагаад, гадаадын шүүхэд 100 сая доллар төлүүлсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж