Дэлхий дахин “тахал таригч” хэмээн үзэн ядагдаж, бараг бүгд нүүрээ буруулаад байсан Хятад улс өдгөө эргээд нөлөөгөө тэлж эхэллээ. Энэтхэгт цар тахал эрчээ авч, дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч улс экспортоо хааж эхлэхэд "голсон вакцин голд орж" дэлхий нийтээрээ Хятад улс руу эргэн харахаас өөр аргагүй болов.
Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн хамгийн олон хүн амтай улс орнуудын удирдагчид хэдий үр дүнд нь эргэлзэж байсан ч Хятадын вакциныг авахаар болов.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Хятадын төрийн өмчит “Синофарм" группын үйлдвэрлэсэн вакцинд зөвшөөрөл олгосон нь эрэлтийг бүр ч нэмэгдүүлсэн. Тун удахгүй Хятадын өөр нэг вакцин болох “Синовак” компанийн вакциныг тус байгууллага бүртгэхээр төлөвлөж байна. Ингэснээр Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудад “КОВАКС” хөтөлбөрөөр дамжуулан Хятадын вакцин хүрэх юм.
Хятадын Гадаад харилцааны зөвлөлийн дэлхийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Янжонг Хуанг "Хятад улс зөвхөн хамгийн том экспортлогч улс болоогүй. Маш олон улсуудад Хятадын вакцин цорын ганц сонголт болсон” хэмээн хэлэв.
Халдвар хурдацтай тархаж буй Энэтхэг, Бразил зэрэг улс оронд цар тахал хяналтаас гарч, АНУ, ЕХ зэрэг хүчирхэг улсууд ч цар тахалтай маш удаан хугацаанд тэмцсээр буй энэ үед Хятад улс вакциныхаа ачаар геополитикийн нөлөөгөө нэмэгдүүлж байна.
Харин эсрэгээрээ АНУ дотоодын вакцинжуулалтаа хурдасгаж, дэлхий рүү нэг ч гар сунгаагүй нь шүүмжлэлд өртүүлж эхэллээ.
Саяхнаас АНУ дэлхий дахины цар тахалтай тэмцэх үйлсэд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай болсон талаар тус улсын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. АНУ Covid-19-ийн вакциныг бусад улс оронд үйлдвэрлэх боломжийг олгохын тулд вакцины патентаас татгалзах эхний алхамаа хийсэн юм. Ингэснээр вакцины үйлдвэрлэл илүү өргөн хүрээнд явагдаж, цар тахалтай тэмцэх ажилд том дэмжлэг болох юм.
Энэтхэгийн “Serum Institute”-д найдаж байсан “КОВАКС” хөтөлбөр нь өдгөө дэлхийн 121 улс орон, нутаг дэвсгэрт 50 сая гаруй тун вакциныг нийлүүлжээ. Гэтэл АНУ дангаараа дээрх тооноос даруй тав дахин их вакциныг дотоодын хэрэгцээнд зориулан худалдан аваад байгаа юм.
ДЭМБ-аас Хятадын вакцинд зөвшөөрөл олгосноор олон улс орнуудын эргэлзээг тайлж байна. Тухайлбал, Шри-Ланка улс Хятадаас 600 мянган тун вакцин авсан ч зөвхөн нэг хувийг нь хятад ажилчдад зориулан ашиглажээ. Харин ДЭМБ-ийн зөвшөөрөл гарснаар иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүлээд байна.
Хятадын вакцин барууны улс орнуудын бүтээсэн вакцинуудаас үр дүн арай бага байгаа ч хангамж байсан байгаа тул өрсөлдөөнд яалт ч үгүй тэргүүлж байгааг зарим мэргэжилтнүүд онцолж байна.
Энэ бол Хятад улс боломжит цаг мөчийг илүү их ашиглах завшаан юм. Гадаад хэргийн сайд Ван И Өмнөд Азийн орнуудын түншүүдтэйгээ өнгөрсөн долоо хоногт утсаар ярихдаа Хятад улс Энэтхэгээс хараат байсан орнуудад вакцин тараана гэж амлажээ. Мөн өдөр Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ Бангладештай цэргийн хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Маргааш өдөр нь тус улс Энэтхэгээс авахаар болсон 15 сая тун вакцины дийлэнх нь ирээгүй тул Хятадын “Синофарм” вакциныг хэрэглэхээр болсон юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын дарга Ши Жиньпин Индонезийн удирдагч Жоко Видодотой уулзах үеэр "вакцины эсрэг үндсэрхэг үзэл гаргахыг эсэргүүцнэ" гэдгээ Жоко Видодо илэрхийлээд “Синовак”-ийн вакцинаас 15 сая тунг худалдан авахаар болжээ.
Энэтхэгийн экспортын саатал нь Филиппинийг газар нутгийн маргаанаас болж Хятад улстай тааруухан харилцаатай байгаа энэ үед юу ч үгүй үлдээх шахсан. Тус улсын нэгэн дипломатч өнгөрсөн долоо хоногт Бээжинг буруутгасан утгатай мэдэгдэл хийснийг Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте маш хатуу зэмлэжээ. Дутерте "Хятад бол бидний өглөгийн эзэн хэвээр байгаа. Бид ийм үед Хятадтай зөрчилдөж байгаа нь маш бүдүүлэг хэрэг” хэмээн хэлсэн байна.
Чили зэрэг Хятадын вакцинд бүрэн найдсан зарим улсууд ч байна. Дээр нь Энэтхэг улс одоогийн дэгдэлтийг тогтоосны дараа л вакцины хангамжаа нэмэгдүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Хятад улс Энэтхэгийн хямралыг ашиглахыг оролдож байгаа мэт харагдаж байгаа ч бодит нөхцөл байдал дээр үүнээс өөр аргагүй болоод байгааг зарим шинжээчид онцоолж байна.
Эх сурвалж: Bloomberg
Medi 2021-05-12 212.88.242.219
Bitgi hydlaa shaagaad bgaa ch hyjaa in bicheechei teneg humuustei haritsaj bga ium shig myy n***** hyja korono min
Зочин 2021-05-12 103.229.121.227
Хүрэлсүхээ, Сү туучий та 2 ерөэхийлөгчийн дархлаатай болох гэж башир бүх арга хэрэглэж байна. Захиалгаар ийм мэтийн элдэв тархи угаах юм их бичүүлж байна. Хулгай хийсэн мөнгөндөө та нар их эрдэж байна. Хүзүүнд чинь Парисын коммун, шударга ёс хүссэн түмэн олны цаазын ирт цхвчуур буух цагт бүхнийг худалдаж авч болдог гэсэн явцуу бодолдоо харамсах болно доо.
Зочин 2021-05-12 202.9.40.2
Манайдаа таарсан улсууд л авч байна лээ дээ
Зочин 2021-05-12 59.153.115.25
Сайхан худлаа палдагдаж байнаа дэлхий ертөнц манай төр засаг шиг тийм олдсон болгоныг шахдаг сэтгэлгүй амьтад гэж бодохгүй байна. Ялангуяа муу гэдгээ өөрсдөө хэлчээд бхад сонгож авдаг агуу удирдагч нар бвал бурхан өршөөг
Зочин 2021-05-12 134.101.62.210
Астрасенака тариулсан сая хүнээс 2 хүн нас барлаа гээд Дани, Швед улсууд астрагын вакцинаа бусад оронд бэлэглэнэ гээд германы зурагтаар ярьж бн. Вакцин элбэгсэж Германд астра, жонсоны вакциныг чөлөөтэй тарьж байна. Европын холбоо хэдийгээр 300 сая хүнтэй ч бусад оронд бэлэглэхээр файзертай 1.8 тэрбум вакцин энэ онд авах гэрээ хийлээ. Нээрээ л ард түмэндээ санаа тавьж байгаа юм бол тэр вакциныг авчирч иргэдээ дархлаажуулаачээ. 2, 3 сарын дараа вакцины хомсдолгүй болно гж германд зарласан
Зочин 2021-05-12 103.1.31.154
х***а вакцин хэн тоож байгаа юм!? АНУ, ,Япон Евродын улсууд эхнээсээ нээгдээд эхэллээ. Хулхи вакцинтай гээд бүх орон хятад өөрсдөө өөрийнхөө вакцтнтай ч хамаагүй хүний өөрийнгүй 14 хоног каринтийдахаар үхсэний вакцин байдаг юм. Утггагүй юм бичих юм.Маскаа л сайн зүүцгээе !
Зочин 2021-05-12 202.21.109.121
Хятад вакцин хийлгэсэн хүмүүст хэлэхэд нойрсож байх үед амьсгал тасалдах шинж гарч байна.
WISHING HEALTH & PEACE FOR ALL EVERYBODYS OF UNIVERSE !! 2021-05-12 202.126.89.246
ХЯТАД ОРОС 2 МИНЬ Л ЮУН ТҮРҮҮНД АМАР ТАЙВАН БОЛООСОЙ !!! 👌👌👌
ДАЯН ДЭЛХИЙД НҮҮРЛЭСЭН ГАМШИГ ГАЙ ЗОВЛОН ХУРДАН ТҮРГЭН АМИРЛАЖ ДАРАГДАН ЭХ БОЛСОН 6 ЗҮЙЛ ХАМАГ АМЬТАН БҮХЭН АМГАЛАН ЖАРГАЛАНГИЙН ЦАГ ЭРИНТЭЙ ХУРДАН ТҮРГЭНЭЭ УЧРАН ЗОЛГОХ БОЛТУГАЙ !!! 👌👌👌
🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀
Орос буриад тархи угаалт 2021-05-12 185.180.223.193
АМЕРИК АНГЛИ ГЕРМАН ШВЕД ХЯТАДЫН ВАКЦИНУУД ҮР ДҮНГҮЙ ОРОС СПУТНИК САЙН ГЭЭД БҮГД ЯРИАД БЙГАА.
Зочин 2021-05-12 66.181.176.121
Maнайх, Хятдаас вакцин авч,халдварын тархалт хумиагүй бол иргэдээ аюулд оруулж, эх орноо сүйрэх байсан нь тодорхой.Энэ чиглэлээр төр засгаас авсан арга хэжээ маш зөв байсан.Үүниг яаж ч харлуулж гүтгэж гуйвуулах хэрэггүй.
malaa baruuniihanii hiisen miitlel za. 2021-05-12 202.55.191.130
naad niitleliig chin chinii hairt ardchilsan baruuniihan hiisen bna.. malaa eh survaljiig unshaad vzee. yum bvheniig orostoi holboj tenegteh hurliizuud olshirjee..
Зочин 2021-05-12 147.135.11.113
Хаана хэн тэгэж яриад бгаа юм битгий худал ярь. 20 оны 9 сараас тарьж эхэлсэн Спутникийг чинь харин Оросуудын 20 хүрэхгүй хувь нь хийлгэсэн гээд ДЭМБ-ийн сайт дээр байна. Орос орос гээд толгойд нь суучихсан хэдэн тэнэг л ингэж бодож байгаа. Хуцалгүй олдсонг нь хийлгээд ковидын ард гарч амьдарлаа өөд татацгаая.
Тархи угаалт, пропоганда 2021-05-12 202.21.108.44
Энэ тархи угаасан бодит байдлаас хол зөрсөн мэдээлэл байна. Хятад вакцинд тэгтлээ хийлгэсэн улс алга. Монгол л 100 хувь хийлгэлээ. Э/з ийн чадавхигүй, ХЗН ын атганд орсон эрх баригчидтай манайх шиг ядарсан улсууд аргагүйдэн авч хийлгэж байж л магадгүй.
Зочин 2021-05-12 185.180.223.193
Буриад уу?
Зочин 2021-05-12 202.55.191.130
chi harin hurliiz uuu
Зочин 2021-05-12 203.23.49.49
Худлаа тархи угаахаа боль
Зочин 2021-05-12 43.242.243.124
МУУЛААД БАЙГАА Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЧ ШҮҮ. ЕРӨНХИЙЛӨГЧ 2020 ОНЫ 3 САРД БНХАУ ИД ХЭЦҮҮ БАЙХАД АЙМШИГГҮЙГЭЭР АЙЛЧИЛЖ ХАРИЛЦААГ ЭРС САЙЖРУУЛСАН, 30000 ХОНЬ ХАНДИВЛАСАН. ЭНЭ НАЙРСАГ ХАРИЛЦАА, ДЭМЖЛЭГИЙГ НЬ БНХАУ ҮНЭЛЖ, ХАРИУГ НЬ 2021 ОНД ЮАКЦИНААР БОЛОН НҮҮРСНИЙ ХУДАЛДАН АВАЛТААР БАРЬЖ БАЙНА. НҮҮРСНИЙ ҮНЭ ТОГТВОРТОЙ СЭРГЭЖ, МОНГОЛООС АВАХ ХЭМЖЭЭГЭЭ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГАДААД ХАРИЛЦААНД ГАРГАСАН НАЙРСАГ ХАРИЛЦАА, ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЛ, ТҮНШЛЭЛИЙН ҮР ДҮН ЮМ ШҮҮ ДЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧИД БАЯРЛАЛАА.
Зочин 2021-05-12 185.180.223.193
Женко бол х***а танкны үлгэр ярьдаг Оросын нохой.
Лхагва.Л 2021-05-12 103.212.119.36
ВАКЦИН БОЛ ГАРЦААГҮЙ ТЕОРЕМ ДЭЭР ҮНДЭЛЭН ГАРГАДАГ ТҮҮНИЙГ ХИЙСВЭР ОНОЛООР БИЙ БОЛДОГ УЛС ТӨРТЭЙ ХУТГАХ НЬ ТЭНЭГЛЭЛИЙН ДЭЭД.
Зочин 2021-05-12 202.21.119.202
Чиний тархи л тэнэглэлийн дээд хаха
vr dvng ni yrij bnaa garaa.. 2021-05-12 202.55.191.130
hyatad vaktsin vr dvngui bgaa talaar naan chin bicheed bgaa bizdee. chilid harin haldvar ni ihseed bnaa…deer vr dvn busad vaktsind 80-90 hubitai bhad hujaa vaktsin l 70 hubi hvrehgui bgaa ni shvvmjilvvlij bnaa..end uls tor algaa.. harin hyatadiih zobshoorood orosiig bolohoor zobshooorohgui bgaa ch dee..
Зочин 2021-05-12 202.21.113.82
Уучлаарай, теорем биш томъёо- formula гэх нь зөв шүү.
vr dvng ni yrij bnaa garaa.. 2021-05-12 202.131.225.197
end uls torchjson zvils algaa harin hyatadiin vaktsiniig zobshoorood orosiinhiig zobshoorohgui bgaa. deer hujaaa vaktsin vr dvngui bgaa talaar l yrij bna. vaktsinuud 90 huibiin vzvvleltei bhad hujaa vaktsin dongoj 67 hubitai bsan ch dee.deer hujaa vaktsin hiij bgaa chil bas ukiraind haldvaar ni ihseed bnaa..
Зочин 2021-05-12 124.158.67.216
хомсдолд орсон зүйл байхгүй шүү, ингэж тархи угааж хүчээр хийгээд байгаа юм
Зочин 2021-05-12 202.21.109.87
ХЯТАДУУДЫГ МААНЬ ОДОО Л НЭГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ
Иргэн 2021-05-12 64.119.24.119
Вирусаа юу байхав дээ. Сарьсан багваахайнаас л гарсан эд. Сарьсан багваахай их байдаг аль ч газраас тарж болох л байсан байх.
Зочин 2021-05-12 202.131.245.243
Сэтгүүлчид хятдын эмийн компаний вакциныг монгол хүн дээр турших суртал ухуулга хийж байна.
зочин 2021-05-12 125.142.176.186
Энэ Хятадын нууц бодлого байхаа. Вирус алдсан мэт жүжиглээд аль эрт вакцин үйлдвэрээд бэлдчихсэн байсан. Тэгээд боломжийг хүлээж байгаад одоо зөвхөн мөнгө олоход л болоо. За бараг жил бүр хүмүүс хийлгэж таарна. Жил бүр олон улс орнууд вакцин худалдаж авна. Байнгын орлого.
Зочин 2021-05-12 192.82.67.40
Вирусаа тарааж дэлхийг сүйрүүлээд дараа вакцинаа зарж хагартал баяжих нь дээ.
Зочин 2021-05-12 202.21.109.87
ХЯТАД .÷ОРОС, ЕВРОПИЙН ОРНУУДЫН ЭМИЙН ТҮҮХИЙГ ХАНГАДАГ