Вакцины хомсдолд орсон дэлхий Хятад руу эргэж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.12-нд нийтлэгдсэн

Вакцины хомсдолд орсон дэлхий Хятад руу эргэж байна

Вакцины хомсдолд орсон дэлхий Хятад руу эргэж байна

Дэлхий дахин “тахал таригч” хэмээн үзэн ядагдаж, бараг бүгд нүүрээ буруулаад байсан Хятад улс өдгөө эргээд нөлөөгөө тэлж эхэллээ. Энэтхэгт цар тахал эрчээ авч, дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч улс экспортоо хааж эхлэхэд "голсон вакцин голд орж" дэлхий нийтээрээ Хятад улс руу эргэн харахаас өөр аргагүй болов.

Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн хамгийн олон хүн амтай улс орнуудын удирдагчид хэдий үр дүнд нь эргэлзэж байсан ч Хятадын вакциныг авахаар болов.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Хятадын төрийн өмчит “Синофарм" группын үйлдвэрлэсэн вакцинд зөвшөөрөл олгосон нь эрэлтийг бүр ч нэмэгдүүлсэн. Тун удахгүй Хятадын өөр нэг вакцин болох “Синовак” компанийн вакциныг тус байгууллага бүртгэхээр төлөвлөж байна. Ингэснээр Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудад “КОВАКС” хөтөлбөрөөр дамжуулан Хятадын вакцин хүрэх юм.

Хятадын Гадаад харилцааны зөвлөлийн дэлхийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Янжонг Хуанг "Хятад улс зөвхөн хамгийн том экспортлогч улс болоогүй. Маш олон улсуудад Хятадын вакцин цорын ганц сонголт болсон” хэмээн хэлэв.

Халдвар хурдацтай тархаж буй Энэтхэг, Бразил зэрэг улс оронд цар тахал хяналтаас гарч, АНУ, ЕХ зэрэг хүчирхэг улсууд ч цар тахалтай маш удаан хугацаанд тэмцсээр буй энэ үед Хятад улс вакциныхаа ачаар геополитикийн нөлөөгөө нэмэгдүүлж байна.

Харин эсрэгээрээ АНУ дотоодын вакцинжуулалтаа хурдасгаж, дэлхий рүү нэг ч гар сунгаагүй нь шүүмжлэлд өртүүлж эхэллээ.

Саяхнаас АНУ дэлхий дахины цар тахалтай тэмцэх үйлсэд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай болсон талаар тус улсын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. АНУ Covid-19-ийн вакциныг бусад улс оронд үйлдвэрлэх боломжийг олгохын тулд вакцины патентаас татгалзах эхний алхамаа хийсэн юм. Ингэснээр вакцины үйлдвэрлэл илүү өргөн хүрээнд явагдаж, цар тахалтай тэмцэх ажилд том дэмжлэг болох юм.

Энэтхэгийн “Serum Institute”-д найдаж байсан “КОВАКС” хөтөлбөр нь өдгөө дэлхийн 121 улс орон, нутаг дэвсгэрт 50 сая гаруй тун вакциныг нийлүүлжээ. Гэтэл АНУ дангаараа дээрх тооноос даруй тав дахин их вакциныг дотоодын хэрэгцээнд зориулан худалдан аваад байгаа юм.

ДЭМБ-аас Хятадын вакцинд зөвшөөрөл олгосноор олон улс орнуудын эргэлзээг тайлж байна. Тухайлбал, Шри-Ланка улс Хятадаас 600 мянган тун вакцин авсан ч зөвхөн нэг хувийг нь хятад ажилчдад зориулан ашиглажээ. Харин ДЭМБ-ийн зөвшөөрөл гарснаар иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүлээд байна.

Хятадын вакцин барууны улс орнуудын бүтээсэн вакцинуудаас үр дүн арай бага байгаа ч хангамж байсан байгаа тул өрсөлдөөнд яалт ч үгүй тэргүүлж байгааг зарим мэргэжилтнүүд онцолж байна.

Энэ бол Хятад улс боломжит цаг мөчийг илүү их ашиглах завшаан юм. Гадаад хэргийн сайд Ван И Өмнөд Азийн орнуудын түншүүдтэйгээ өнгөрсөн долоо хоногт утсаар ярихдаа Хятад улс Энэтхэгээс хараат байсан орнуудад вакцин тараана гэж амлажээ. Мөн өдөр Хятадын Батлан ​​хамгаалахын сайд Вэй Фэнхэ Бангладештай цэргийн хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Маргааш өдөр нь тус улс Энэтхэгээс авахаар болсон 15 сая тун вакцины дийлэнх нь ирээгүй тул Хятадын “Синофарм” вакциныг хэрэглэхээр болсон юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын дарга Ши Жиньпин Индонезийн удирдагч Жоко Видодотой уулзах үеэр "вакцины эсрэг үндсэрхэг үзэл гаргахыг эсэргүүцнэ" гэдгээ Жоко Видодо илэрхийлээд “Синовак”-ийн вакцинаас 15 сая тунг худалдан авахаар болжээ.

Энэтхэгийн экспортын саатал нь Филиппинийг газар нутгийн маргаанаас болж Хятад улстай тааруухан харилцаатай байгаа энэ үед юу ч үгүй үлдээх шахсан. Тус улсын нэгэн дипломатч өнгөрсөн долоо хоногт Бээжинг буруутгасан утгатай мэдэгдэл хийснийг Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте маш хатуу зэмлэжээ. Дутерте "Хятад бол бидний өглөгийн эзэн хэвээр байгаа. Бид ийм үед Хятадтай зөрчилдөж байгаа нь маш бүдүүлэг хэрэг” хэмээн хэлсэн байна.

Чили зэрэг Хятадын вакцинд бүрэн найдсан зарим улсууд ч байна. Дээр нь Энэтхэг улс одоогийн дэгдэлтийг тогтоосны дараа л вакцины хангамжаа нэмэгдүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Хятад улс Энэтхэгийн хямралыг ашиглахыг оролдож байгаа мэт харагдаж байгаа ч бодит нөхцөл байдал дээр үүнээс өөр аргагүй болоод байгааг зарим шинжээчид онцоолж байна.

Эх сурвалж: Bloomberg

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж