НЭМЭЛТ:
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлон зарласан С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй шалтгаанаар хойшилсон бөгөөд хурлын товыг хараахан гаргаагүй байна.
Улсын Дээд шүүх С.Баярцогт нарын гомдлыг хэлэлцэхээр дөрөвдүгээр сарын 16-нд товлосон ч шүүхийн байранд халдварын сэжигтэй тохиолдол батлагдсан учраас шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан. Тэгвэл өнөөдөр /2021.05.12/ С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэнэ. Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар өнөөдөр дөрвөн хэргийг хэлэлцэх бөгөөд хамгийн сүүлд дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэх юм байна.
Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн 10 жил хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая, гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.
Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон 1.6 жил хорих ялыг нэг жил болгон тус, тус бууруулсан юм.
Шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус, тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм. Д.Ганболдыг 2015 онд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж байхдаа “Оюутолгой” компанид давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг.
ЗОЧИН 2021-05-12 202.126.88.71
ХУВЬСАХ ҮЙЛДЛЭЭ МАРТЧИХААГҮЙЛ БАЙХ ДАА !
зочин 2021-05-12 66.181.160.92
406.5 тэрбум төргөг МУ-д ямар бүтээн байгуулалт хийх мөнгө гэдэг нь тодорхой. Энэ луйварчдыг зүгээр өнгөрүүлж яагаад ч болохгүй Ганболд бусдад зүгээр нэг давуу байдал логоогүй л бх авилга авсан байж таарна
Зочин 2021-05-12 103.229.122.79
Жанхуу ирээдүйн өрсөлдөгч нараа замаасаа зайлуулаад шорон руу ачаад байсан чинь янаг хайрт Хүрэлсүх нь мань хүнийг хэмх муриад Намбарваантай нөхцөв. Хаягдаж гээгдсэн золбин Жанхуу нураасан оромжиндоо эргээд иртэл Эрдэнэ гэх хулигаан гар сууж байв. Уурандаа шатсан Жанхуу түүнтэй заамдалцаж зодолдсоор гэрээ нэг мөсөн нураагаад бас нэг өөртэйгээ адилхан золбин поп Хиншүү гэгч эдгээдтэй дэр нэгтгэж байгаа сурагтай.
Зочин 2021-05-12 64.119.20.92
тэнэг улцайны алчуур
Өвгөн 2021-05-12 64.119.27.50
Боловсорол чадвартай залуусыг ид бутээх насанд нь хорлон ялалдаг 37оны МАН-ын хүний махны машин сэргээгдэж
ажилд орлоо гэж үү. Энэ явдлыг үтэр түргэн зогсоохгүй бол МАН -ы бус л бол хэнч байсан хэлмэгдэж мэдхэнэ. 1937 онд МАН-ы
хан ягл ингэж улс орны, болоод хүн ардын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр олон зуун иргэдийг хомроглон устгасантай
яасан ижил сонсогдном билээ.
Монгол 2021-05-12 202.126.90.130
Юун хөнгөдсөн ял вэ монголчуудын 1200 тонн алт 30 сая тонн зэсийг гадныханд эх орноосоо урваж өгчихөөд 1 жил эсхүл 4 жилийн ял аваад л болоо юу гэтэл гар утас хулгайлсан гээд нялх хүүхэдтэй эмэгтэйд олон жилийн ял өгсөн санагдах юм. Тэрбумаар нь хулгайлаад эх орноо худалдчихвал 4 жил 1 жил ч гэх шиг гутчихлаа билээ
Зочин 2021-05-12 66.181.187.14
Хүний зовлонд цаддаггүй шүүгч нар 1. хоногийн өмнө ч гэсэн шүүхийн өчнөөн байрныхаа нэгэнд асуудлыг шийдэж болдоггүй юм уу? Д. Ганболд нарын компаний захирлууд татвар хураадаг юм уу? Татварын алба юу хийдэг юм?
Зочин 2021-05-12 202.21.100.210
Цаг хугацаа үнэнг шүүх байх 1937 оны хорсол үзэн ядалт хэлмэгдүүлэлт дахин давтагдаасай
Зочин 2021-05-12 203.23.49.49
Урвагчийн ял эдлэх жилийг нэм 13 жил бол
зочин 2021-05-12 43.242.242.59
Эх орон, ард түмнээ боддоггүй өөрийнхөө болон хамаатан садан ах дүү нараа бодож эх орноо худалдсан нөхрийг яаж шийдэхийг харах л үлдэж дээ
Шударгаа ялыг нэмэх хэрэгтэй 2021-05-12 66.181.184.136
ТӨРийнхөө эсрэг гэмт хэрэг хийсэн хүмүүсийн хэрэг яаж шийдэхийг харна. ИХ мэдэмхийрч, авлига үнэртүүлсэн гэрээ хийсэн гайгаар монгол өрөнд дарагдсан шүү.
Зочин 2021-05-12 66.181.179.232
mongol bank gel 4 bank niluulsen hogin gazar.mongolski banki, shudan bank, tomro am bank, horongo bnak geel ali medehgui 1 molomjab hubidaa ideel duusjina. mongol bank mongo tajikmen deremchind tejedeg.
Зочин 2021-05-12 66.181.179.232
chini gereee odo pakistan kompanid ugsun beleg bolgod.araa medej yaba.chi demi dee.
Зочин 2021-05-12 66.181.179.232
chini naadah egre chin pakistand ugsun shuu fax yabuulsan.cham shig niklzarai and ingeel hutsaal huzaal huzal shagall nahuu.chi medj baiga ene ebgui dian bolno. gulchutai oshoog bid damaskus abnaa.dahaid mongol bergen damaskad uguhgui dee.shurka
Зочин 2021-05-12 66.181.179.232
alon parot een tajikmen deremchin mongol bank uhaad 30 jil bolson.yadin ene yagad tsagdaa zogsodoguin bee.ba sneg neeh hudla auhsenn pildaga zorig geel.mongol nutag boolin tatbar tolohig husehgui baina.
Зочин 2021-05-12 66.181.179.232
molomjab mongol bank mongor nootsor hubidaa harsh absan gedeg unen shu. ene mongol bank mongor turkmen deremchin tejeesen geed geel.baiga daa.za yuheb de yuheb dee.
Зочин 2021-05-12 66.181.179.232
chi jingeriin huure shdee.medsen hulgaicha 30 tonn alt hulgailsan.
zochin 2021-05-12 192.82.91.200
Xulgai xiisen n unen,xuuliin daguu yalaa edlex yostoi,Xarinch baga yal ogson,AN iin zarim xulgai xiisen noxduu barigdaagyi yavaa,xuuli diilexgyi bol xorvoo shiitgeed ogno,Xulgaich naiz saixan belig n xaa yavaa bol barigdan daa barigdan.
Зочин 2021-05-12 103.229.123.97
Оцгондог Баасанцогт ял төлвөлж байсан гэдэг нь илэрсэн буруутай буруугаараа, зөв нь зөвөөрөө шийдэгдэх байхаа
Зочин 2021-05-12 203.91.115.47
Их мэдэмхийрч байж улсаа гэрээний барьцаанд, өөрсдийгөө мөнгөний барьцаанд оруулчихдаг дэггүй золигнууд
Amar 2021-05-12 124.158.65.201
Хөөе. Хэн ч байсан машин дамын үнээр авсан хэргээр хүн шоронд хийлгүй зөрөө мөнгийг нь төлүүлмээр байна.Нөгөө хэдхэн монгол энээ тэрээ гээд байдаг маань яасан бэ?