“Ажлын байрны захиалга буураагүй ч ажил горилогч иргэд цөөн байна” | News.MN

“Ажлын байрны захиалга буураагүй ч ажил горилогч иргэд цөөн байна”

“Ажлын байрны захиалга буураагүй ч ажил горилогч иргэд цөөн байна”

“Ажлын байрны захиалга буураагүй ч ажил горилогч иргэд цөөн байна”

Сонин гэлтгүй цахим хуудсанд эргэлдэх нээлттэй ажлын байрын заруудыг үл хайхран “Ажил олдохгүй байна” гэх үгийг амнаас урсгах иргэд ихэссэнд шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй. Гэвч Монгол Улсын хэмжээнд 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээж буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдсэн. Ингэхдээ ажил олгогчийн зүгээс залуус ажил хийх хүсэлгүй байгааг онцлохын сацуу ажиллах ур чадвар дутмаг байгааг хэлдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зарим салбарын ААН, байгууллагууд үүдээ барьж, олон тооны иргэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Гэсэн хэдий цар тахлын үед ажлын байрны захиалга буурахгүй, тогтмол үзүүлэлттэй байгаа болохыг албаныхан онцолж байна.

“БАРИЛГА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН АЖЛЫН БАЙРНЫ ЗАР НЭМЭГДСЭН”

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ажлын байрны захиалга, ажил хайгч иргэдийн тоон үзүүлэлтэд өөрчлөлт орсон талаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзоригоос тодруулахад “Нийслэлийн хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий шинж нь улирлын чанартай байдаг гэхэд хилсдэхгүй. 2021 оны нэгдүгээр улиралд үйлчилгээний салбарын ажлын байрны захиалга их ирж байсан. Улирлын идэвхжлээс шалтгаалан 3-6 сарын хооронд ажил хайгч иргэд нэмэгддэг. Энэ үед барилга, бүтээн байгуулалтын салбарын ажил олгогчид илүү их ханддаг. Өмнөх хөл хорионы дараагаар барилгын салбарын ажлын байрын зар нэмэгдсэн. Хөдөлмөрийн зах зээлд эрэлт байсаар байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сарын 01-ны байдлаар 774 ажлын байр шинээр бий болсон. Нийт 3876 ажлын байрны захиалга ирсэн. Нийслэлийн хэмжээнд 3512 иргэнийг ажлын байранд зуучилсан бөгөөд эдгээрээс 1400 гаруй иргэн ажил үүргээ гүйцэтгээд явж байна. Манай байгууллагад 35-45 насны иргэд түлхүү ханддаг.

Их дээд сургууль болон мэргэжлийн институцийг төгсөн гарч буй сурагчдын дунд судалгаа явуулсан байдаг. Ингэхдээ багаар ажиллах, харилцаа болон гадаад хэлний мэдлэг зэрэг чадварууд дутмаг байх нь ажлын байранд тэнцэхгүй байх гол шалтгаан болдог гэх судалгаа бий” гэсэн юм.

“АЖИЛ ГОРИЛОГЧ БОЛОН ОЛГОГЧИЙН ХАРИЛЦАА ТЭНЦВЭРТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ”

Манай улсын хүн амын дийлэхийг хөдөлмөрийн насны залуус эзэлдэг. Иймдээ ч “Залуучуудын орон” хэмээн тодотгох нь бий. Гэвч  улсын хэмжээнд 18-34 насны  47 орчим мянган ажилгүй иргэн байдаг нь ажилгүйчүүдийн эгнээг зузаатгаж буй хэрэг билээ. Энэ байдлыг хөдөлмөрийн зах зээлд дэх эрэлт, нийлүүлэлтийн харьцаа харилцан адилгүй байдагтай холбон тайлбарлах хүмүүс ч бий.

"Хөдөлмөрийн Цахим Яармаг” арга хэмжээний үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг “2012-2019 оны хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нь нийлүүлэлтээс 30-73 хувиар өндөр байгаа үзүүлэлт бий. Тэгвэл 2018-2019 оны эрэлт, нийлүүлэлтийн хувьд 20 мянга орчмын зөрүү байгаа юм. Гэтэл үүний цаана 100 мянга хүрч тоологдох ажилгүй иргэн байх жишээтэй. Үүнд, ажлын байр, ажиллах орчин, цалин, хөлс, хангамж нь ажил хайгч иргэний хэрэгцээнд нийцэхгүй байх. Нөгөө талдаа ажил хайж буй иргэн ажил олгогчийн тавьж буй мэдлэг чадвар, хандлагын шаардлагад нийцэхгүй байх зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаанд зөрүү үүсч байна гэж харж болно.

Судалгаагаар ажил горилогч ажлын байрыг голж буй шалтгаанд:

  • Ажлын шударга бус үнэлгээ
  • Гэнэтийн төлөвлөөгүй ажлыг хийхийг тулгах
  • Ажил, үүргийн шударга бус хуваарилалт
  • Хэт их ачаалал
  • Ажил үүргийн тодорхойгүй байдал
  • Бусадтай ойлголцох чадвар дутмаг
  • Ажлын байран дахь дарамт
  • Өөрийгөө илэрхийлэх чадвар
  • Техникийн ур чадвар дутмаг байх
  • Хувь хүн ба байгууллагын соёл зэрэг шалтгаан байдаг. Иймээс ажил горилогч болон горилогчийн харилцаа тэнцвэртэй байх хэрэгтэй” хэмээн илтгэлдээ дурдсан юм.

“ЦАР ТАХАЛТАЙ ХЭДИЙ Ч АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА ТАСРАХГҮЙ БАЙНА”

Нийслэлд хөдөлмөр зуучлалын биржүүд нэлээдгүй их. Тэгвэл бид “Бодит үнэлэмж” хөдөлмөрийн биржтэй холбогдож ажлын байрын зар хэр ирж байгаа талаар тодруулсан юм. Тус хөдөлмөрийн биржийн захирал Ц.Эрдэнэтуяа “Манай Хөдөлмөрийн бирж дээр өнөөдрийн байдлаар 800 гаруй ажлын байрны захиалга ирсэн байна. Үүнээс уул уурхайн ажлын байрны санал дийлэнх хувийг эзэлж байна. Цар тахалтай байгаа хэдий ч ажлын байрны эрэлт өндөр хэвээр байна. Гэтэл иргэд ажил хайх нь бага байна.

Урин дулааны улирал нь бүтээн байгуулалт өрнөсөн их ажлын сарууд байдаг учраас барилга, уул уурхай, зам ангийн ажлын байрны захиалгууд ихээр ирж байна. Энэ чиглэлийн ажлын захиалгууд ур чадвар, мэргэжил, ажлын туршлага зэргийг шаарддаггүй учраас ажил идэвхтэй хайж байгаа хүмүүст илүү хялбар байдаг. Манай хөдөлмөрийн биржид одоогийн байдлаар 1000 гаруй ажил хайгчийн мэдээллийн сан бий.

Ажил олгогч нь ажилтан сонгон шалгаруулж авахдаа мэргэжлийн ур чадвараас гадна харилцааны, багаар ажиллах, зөв хандлага, тууштай байх зэргийг илүүд үздэг болсон байна . Ялангуяа бүтээн байгуулалтын ажилд ажил хийх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг сургаж дадлагажуулан авах хандлага өндөр болсон. Ажил хайгч иргэн зөвхөн өөрийн эзэмшсэн мэргэжлийн ур чадвараас гадна тухайн ажил олгогчийн ажлын байран дээр хөрвөх ур чадвараа хөгжүүлэн ажиллах нь тогтвортой, баталгаат ажлын байртай болох боломж нь бүрдэх давуу талтай” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бг 2021-05-12 139.5.216.56

Бүү худал залаад байдаа. Юуч хийдэггүйн бж

Avatar

зочин 2021-05-12 64.119.26.12

монгол маань хандив , халамжийн орон болж дууслаа ! хажуу бөөрөнд хятад оронч том хандивлагч даа ! өвөрлөгчүүдийнхээ малч , галч , зарц болж дууснаа !

Avatar

Зочин 2021-05-12 103.229.122.120

Хөл хоночихоод ажлын байр зарлалаа.Хүн ирэхгүй байна гэх буруу ойлголт яваад байна.Хөл хориогоо устгаад ажлын байр зарлавал хүмүүс бөөнөөрөө очно шүү дээ.

Avatar

Зочин 2021-05-12 192.82.80.49

berlin baihda herlen boldko chi atgasan gebels haal doo shahuu geel helne bi chi lberlin atman bishe etend seig heil aguu atman hitler ah baidinma.ter gitler doshin der neg muu bajanhoshuu ahltar haltar amitan odood yuheb dee gehudee.

Avatar

Зочин 2021-05-12 66.181.178.21

Нийслэлийн хөдөлмөрийн газар шэж ямарч хэрэггүй газар татан буулгах хэрэгтэй

Avatar

Монгол боломж 2021-05-12 49.0.156.15

Монголд 5-6 хүүхэдтэй бол ажил хийх ямарч хэрэггүй, хүүхдийнхээ мөнгөөр амьдарч болоод байна. Хэмнэлттэй амьдрахад хүүхдийн мөнгө хангалттай хүрнэ. Ажил хийж биеээ зовоох ямарч хэрэггүй. Дээрээс нь Монголын засгийн газар байнга мөнгө, ус цахилгаан байрыг төлбөрийг хийж өгч байна. Цаашдаа өгнө гэсэн, саяхан Ерөнхийлөгч 1 сая төгрөг сар бүр өгнө гэсэн, ажил хийж цаг алдахгүй хааяа 100 татаад сайхан л амьдарч байна. Яваандаа өгч байгаа мөнгөө нэмэх л хэрэгтэй байна, үнэтэй Виски авч чадахгүй бна!!

Avatar

Зочин 2021-05-12 202.9.40.153

Монгол улсад бусдыгаа шулж, арын хаалгадаж байж л амьдрал дээшлэнэ. Хvн ам, байгалын баялагаараа ойролцоо Финланд улс хажууд нь тэнгэр газар шиг ондоо байх жишээтэй.

Avatar

Ийм л байдаг 2021-05-12 66.181.190.232

Компаниуд их худалч болсон, хүний нөөцүүд нь анкет аваад таг чимээгүй болдог (нэг хэлбэрийн хүний хувийн нууцыг аваад хариу ч байдаггүй алга болдог) гэх мээт тоочвол ажил олгогчдын зүгээс хариуцлаггүйн зуд их байгаа

Avatar

Нөхөд өө бодит байдал 2021-05-12 66.181.190.232

Хүндэт ажил олгогчид оо. Та бүгд цалингаа нэмнэ үү. Шалгуур аа багсгана уу

Avatar

Зочин 2021-05-12 103.26.194.237

Тэгээд одоо чадвар муутай баагийд цалин өгөөд байх уу? Иймэрхүү дүнхүү шаардлага тавьсан малнуудад хэзээ ч ажил олдохгүй.

Avatar

minato 2021-05-12 192.82.71.254

yapon ii negen site d chadvargu bol zuer l ajildaa ir gedg ym bnlee. shuud orood lag ajil n gej uasa bhgu. Ajildaa chadvartai bollhiin tuld bas nileen hugatsaa uguh heregtei

Avatar

Hurgan 2021-05-12 66.181.161.51

Chamd bol tm l p***a oldiishd.

Avatar

Зочин 2021-05-12 202.126.88.200

Санал нэг байна, гэхдээ одоо ямар ч чадваргүй баагий нар ирдэг болсон. Огт чадваргүйн дэргэд муу ч гэсэн юмны үлдэгдэлтэй бол их юм болоод байна.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-05-12 202.9.47.104

ОДОО ЯГ ЦАЛИН ХӨЛСНИЙ РЕФОРМ ХИЙХ ЦАГ БОЛЧООД БАЙГАА ТЭГЭЭГҮЙ ЦАГТ АЖИЛ НЬ БАЙДАГ ХЙИХ ХҮН НЬ БАЙДАГГҮЙ ТЭГСЭН МӨРТӨӨ АЖИЛГҮЙЧҮҮД НЬ АРХИ ТАМХИ АМРАЛТ ЗУГААЛГА ГЭЭД ЯВААД БАЙДАГ БОЛСОН ОДОО ЦАЛИНГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ БҮХ БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙГ ТАВИН ХУВЬ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ТЭГЖ БАЙЖ ӨӨРЧЛӨЛТ ОРООД ЭХЭЛНЭДЭЭ БАС АЖИЛ ОЛГОГЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛСАН САЙН ХУУЛЬ БАТЛАХ ШААРДЛАГА ӨНӨӨДӨР ЮМ БҮТЭЭДЭГ ТАТВАР ТӨЛДӨГ НЬ АДГИЙН ХҮН ЯДУУ ГУЙДГАЧИН БОЛ ЭХ ОРОНЧ БААТАР МОНГОЛ БАХАРХАЛ ГЭДЭГ БОЛЖЭЭ

Avatar

ЗОЧИН 2021-05-12 64.119.24.60

НЭГ ТАЛААСАА ЗӨВ Л ДӨ. ГЭХДЭЭ ИМПОРТЫГ ОРЛОХ ҮЙЛДВЭР ХОМС БАЙХАД ЦАЛИН ХӨЛС НЭМЭГДЭНЭ ГЭДЭГ ҮЛГЭР ЮМ ДА. 99% ГАДНААС АВЧ БАЙГАА БОЛХООР БИД ӨНӨӨДӨР МАШ БАГА ЦАЛИН АВЧ БАЙГАА ЮМ. ХЭРВЭЭ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИЖ ГАДНЫ БАРАА БҮТЭЭГДХҮҮНД ӨНДӨР ТАТВАР ТАВЬЖ БАЙЖ ЦАЛИН ХӨЛС ДОТООДОД НЭМЭГДЭНЭ.

Avatar

Зочин 2021-05-12 64.119.24.60

МАНАЙ ТӨГРӨГИЙН УНАЛТ ЮМНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ИХ НӨЛӨӨЛЖ БАЙНА. ДЭЭР НЬ ТӨРИЙН ХАВТГАЙРСАН ХАЛАМЖ. ГАДНЫ ОРОНД 2 САР ШАЛ УГААГААД ИРЭХЭД МОНГОЛД 1 ЖИЛ АЖИЛЛАХ ХЭМЖЭЭНИЙ ЦАЛИН ЗАЛУУЧУУД АВЧ БАЙНА ШҮҮ ДЭ. ИЙМ АРЧААГҮЙ БАЙХАД ХЭН УЛС ОРОНДОО АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛ БАЙХ ВЭ.

Avatar

Зочин 2021-05-12 64.119.24.60

ТӨРӨӨС ХАЛАМЖ АВДАГ ЗАЛХУУ БОЛГОЖ БАЙГАА БОДЛОГО ИХ ЯВЖ БАЙНА. ЯГ АМЬДРАЛАА БОСГОЁ ГЭСЭН ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУС МОНГОЛД АЖИЛ ХИЙГЭЭД АМЬДРАЛ НЬ БОСОХГҮЙ ЭЭ. ЦАГИЙН ГАРЗ БОЛЧХООД БАЙНА.

Avatar

Зочин 2021-05-12 66.181.161.41

Хүнсний бараагаа төрөөс үнэгүй авч байгаа хүмүүс өлсөхгүй байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2021-05-12 64.119.24.60

ХУДЛАА ЯРЬДАГ КОМПАНИУД ИХ БОЛСОН БАЙНА ЛЭЭ.

Avatar

Зочин 2021-05-12 66.181.190.232

Яг үнэн

Avatar

Зочин 2021-05-12 64.119.24.60

АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛ МАНАЙ ЗАЛУУЧУУДАД АЛГА БАЙНА. УЛИРЛЫН ЧАНАРТАЙ АЖИЛ Л ИХ БАЙДАГ ЮМ ӨДИЙД. ӨВӨЛ НЬ ЦАЛИНГҮЙ ХАЯЧИХДАГ ЮМ КОМПАНИУД. НИЙГМИЙН ДААТГАЛ НЬ Ч БАС ТАСАРДАГ. 600-800 МЯНГЫН ЦАЛИН ОДОО АМЬДРАЛД ХҮРЭЛЦЭХГҮЙ БОЛСОН ШҮҮ. ЮМНЫ ҮНЭ ӨСӨӨД ЦАЛИН НЭМЭГДЭХГҮЙ БАЙХАД ХЭН АЖИЛЛАХ ДУРТАЙ БАЙХ ВЭ. УУЛ УУРХАЙ РУУ ЗАЛУУЧУУД ЯВЖ БАЙНА БУСАД НЬ ГАДАГШАА ЯВАХ СОНИРХОЛ ИХ БОЛЖ БАЙНА. МОНГОЛД АЖИЛ ХИЙГЭЭД АМЬДРАЛ ДЭЭШЛЭХГҮЙ ЦАГИЙН ГАРЗ.

Avatar

Зочин 2021-05-12 122.201.31.19

Ажлыг горилж биш голж шилж байж олдог, ордог болсоон.
Үнэхээр ажилд оръё, цалинтай байя, бага гэхгүй юм сураад явахад ажлын байр бүхий л чиглэлээр зөндөө байна.
Ажлыг голно гэдэг шалтгаантай биш зүгээр л шалтаг болсон. Өнөөдөр хоол хямдхан, төр засгийн болоод аав ээжийн халамж өндөр байхад хэн ч ажил хийхгүй.
Дээр нь бид чинь бүгд дээд боловсролтой, өндөр цалин, боломжийн албан тушаал, ажлын тансаг орчин сонирхож байна.

Avatar

ЗОЧИН 2021-05-12 64.119.24.60

ЗАРИМ ЗАЛУУЧУУД АЖИЛЛЫГ ГОЛЖ ШИЛХЭЭСЭЭ ИЛҮҮ КОМПАНИА ГОЛЖ ШИЛДЭГ БОЛЧИХСОН. ЗАРИМ КОМПАНИЙГ ӨРӨВДДӨГ ЮМ. ЗАЛУУЧУУДЫГ БҮГДИЙГ НЬ НЭГ ХАЙРЦАГТ ХИЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ. НЭГ ХЭСЭГ НЬ ХАЛАМЖ АВААД ХҮҮХЭД ЦУВУУЛААД АЖИЛ ХИЙДЭГГҮЙ. ХАРИН НӨГӨӨ НЭГ ХЭСЭГ НЬ АМЬДРАЛАА ӨӨРЧИЛЬЕ ГЭЭД АЖИЛД ОРЬЁО ГЭХЭЭР КОМПАНИУД НЬ ӨРӨВДМӨӨР БАЙНА ШҮҮ ДЭ. 10 ЖИЛ ЗҮТГЭЭД АМЬДРАЛ НЬ ДЭЭШЛЭХГҮЙ. ШАЛТГААН НЬ СҮҮЛИЙН 10 ЖИЛ МОНГОЛД ЮМНЫ ҮНЭ ХЭД ДАХИН ӨСӨВ. ХАРИН ЦАЛИН БАХЬ БАЙДГААРАА БАЙНА ТАТВАР НЭМЖ БАЙНА. ЗАЛУУЧУУД ГАДАГШАА ЯВАХ

Avatar

ЗОЧИН 2021-05-12 64.119.24.60

ХҮСЭЛ ИХ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж