Боловсролын зээлийн сан нь санхүүгийн боломжгүй ч суралцах өндөр хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст боломж олгох зорилготойгоор зээлийн үйлчилгээг үзүүлдэг. Гадаадад суралцах хүсэлтэй оюутнуудын зээлийн мэдээлэл ил тод байдаг гэдэг ч БШУЯ-ны сайтад бакалаврын хөтөлбөрийн мэдээлэл байсангүй.
Энэ талаар БШУЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарьд хэлэхдээ “Гадаадад зээлээр суралцана гэдэг маш их цаг хугацаа шаарддаг. Мөн тэтгэлэг авах, зээлийн үйлчилгээ авахад ч тодорхой хугацааны турш баримтлах журам хэрэгждэг. Хөтөлбөрт шалгарсан хэдий ч яам тусгай сонгон шалгаруулалтаар оюутнуудыг хамруулдаг. Энэ асуудал дээр иргэд төдийлөн мэдээлэлгүй байдаг учраас эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд тус зээлд хамрагдаж байгаа тухай гомдол иргэдээс ирж байгаа юм.
Засгийн газрын 271 дүгээр тогтоолын дагуу дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Тimes Higher Education World University Rankings” (THE) болон “Academic Ranking of World Universities” (ARWU) жагсаалтад багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно. Эхний 100-д жагссан сургуулиас урилга авах нь эхний шаардлага. Дараа нь онц сурдаг байхаас гадна гадаад хэлний чадвар байх хэрэгтэй.
Сонгон шалгаруулалтын комиссыг сайдын тушаалаар баталж, БШУЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд багтдаг. Боловсролын сайдын 2006 оны журмаар гадаадад суралцах хүсэлтэй оюутнуудын материалыг хүлээн авахдаа хамгийн багадаа 14-30 хоногийн өмнө цахим хуудаст тавьдаг. 2020 онд бакалаврын түвшний 59 оюутанд 5.5 тэрбум төгрөгийн зээл авсан статистик бий. Харин энэ жил эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бакалаврын түвшний оюутнуудад гадаадад суралцах материал бүрдсэн ч зээлийн санхүүжилт олгоогүй” гэсэн юм.
ЗЭЭЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ХҮРЭЛЦЭЭГҮЙ БАЙНА
Дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцагч нарын тухайд өнгөрсөн онд 5.5 тэрбум төгрөгийг Боловсролын зээлийн сангаас авчээ. Магистр болоод докторын түвшинд 28 суралцагч 2.8 тэрбум төгрөгийн зээл авсан аж. Одоо үүсч буй хамгийн чухал асуудал бол тус зээлийн сангийн хөрөнгө хүрэлцээгүй байна.
Бакалаврын түвшинд горилж буй оюутнуудад энэ жил нэг ч төгрөг төсвөөс олгоогүй. Мөн магистр болоод докторын ангид суралцаж байгаа хүмүүст 2.8 тэрбум олгосон байна. 2020 онд гадаадад суралцахаар 110 хүүхэд хандсан байна. Тэдний 59 нь 3-4 шатны шалгуурыг хангаж зээлд хамрагджээ. Хууль тогтоомж, түр журмын дагуу 2012 онд Засгийн газар “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам” баталсан. Энэ журамд 2020 онд 70 дугаар тогтоолоороо Засгийн Газар нэмэлт өөрчлөлт оруулж хэд хэдэн заалт нэмж, зарим заалтыг шинэчилсэн байна. Мөн 2013 оны наймдугаар сарын 19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох харилцааг зохицуулж байгаа аж. Тэгэхээр хоёр тусдаа журмыг хольж ойлгож байгаа болохыг холбогдох яамнаас хэлсэн юм.
Дэлхийн топ сургуулиудын зарласан шалгалтад оюутнууд өөрсдөө шууд оролцдог. Тэнцсэн хариугаа авсан хүүхдүүд зээлд хамрагдахаар хүсэлтээ хүргүүлдэг аж. Хүсэлт ирүүлсэн оюутнуудыг тухайн сургуулийн эрэмбээр жагсааж сонгон шалгаруултад оруулдаг байна. Хүмүүс шадар сайд С.Амарсайханы хүүгийн асуудлаас үүдэж гадаадын шилдэг их сургуульд зээлээр суралцах боломжийг илүүтэй ойлгож авсан байх. Тухайлбал,
Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон байсан ч хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм. Учир нь олон нийт журам зөрчиж хүүгээ тэтгэлэгт хамрууллаа гэж үзэн шүүмжилсэн. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журамд өөрчлөлт оруулсан. Энэ журмаар магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг байна. Харин С.Амарсайханы хүү 2013 оны наймдугаар сарын 19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох журмын дагуу тэтгэлэгт хамрагджээ. Өөрөөр хэлбэл, энэ хоёр журам нь тусдаа ойлголт бөгөөд нэг нь магистр, докторт тэтгэлэг олгох, нөгөө нь бакалаварт тэтгэлэг олгох журам аж. Ямартай ч 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын зээлийн санд бакалаврын хөтөлбөрт олгох санхүүжилт тусгагдаагүй ч Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа цахим мэдээллийн хуудастаа тогтмол орно гэлээ.
С.УНДАРМАА
Зочин 2021-05-12 64.119.26.108
Bolovsrol chuhal shu dee, adaglaad odoo ene bulhai niigem uls tur chn bolovsroloos bolj uissen gajigdl gej uzej baigaa. Ene zeel baih ni mash sain hereg, gehdee songon shalgaruulalt aa neelttei olni nudend il tod baimaar baina. Darga tsereggui tom tom bayaachuuld, quarantine iin uer turiin ajil hiij tsalin hulsn avj bsn humuusd 300 myangan tugrug ugj baihaar bolovsroldoo anhaaraad demjeed irvel mongol mani shuud l bosood irne shu dee. Odoo tsagt meddeg hun alga medsen ch hiideg hun alga.
Зочин 2021-05-12 64.119.26.108
Gadaadiin ulsuud bolovsroldoo hamgiin ih mungu zartsuulj ediin zasgiin ergelt hiideg gj sudalgaa uul ni hun bolgon medej l baimaar yum. Zeel ee tavij ughiig shaardaj baina!!!
Ариунаа 2021-05-12 64.119.26.73
Урьд нь төрийн сангийн зээлээр сураад буцааж төлөөгүй хүмүүс их байсаншдээ.Тэд нараасаа буцааж төлүүлээчээДандаа л боломжтой айлын хүүхдүүд бсандах.
Зочин 2021-05-12 139.5.218.135
АМАРСАЙХАНЫ ХҮҮХЭД БАКАЛАВРТ СУРНА ГЭЭД ЗЭЭЛ АВЧИХСАН БИЗ ДЭЭ, ТЭГЭЭД ЭНГИЙН АРДЫН ХҮҮХДЭД ЯАГААД ЗЭЭЛ ӨГӨХГҮЙ, МӨНГӨ БАЙХГҮЙ ГЭЖ?! ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮД АВСАН ЗЭЭЛЭЭ БУЦААЖ ТӨЛСӨН ТОХИОЛДОЛ БАЙНА УУ? ИЛ БОЛГООЧЭЭ!
Сарнай 2021-05-12 192.82.66.218
Угаасаа энгийн албан хаагч, ардын хүүхдэд олддоггүй зээл биз дэ, хүрэлцээгүй ч гэх шиг…… больж үзээ
Эцэг, эх 2021-05-12 90.188.54.82
Баклаварын Боловсролын зээлийн санд мөнгө байхгүй гэж утга учиргүй тайлбар хийж байхын оронд 2000 оноос хойш энэ зээлийн сангаас эрх мэдлээ ашиглан өөрсдийн хүүхдээ сургаад одоо хүртэл эргэж төлөгдөөгүй гээд байгаа мөнгийг санд эргүүлэн төлүүлж,болзол хангасан ардын чадалтай, сурах бүрэн эрмэлзлэлтэй олон хүүхдүүдэд энэзээлийн сангаас мөнгө өгөх нь эргээд улс оронд хэрэгтэйг ард түмэн шаардаад байгааг мэдэрч ажиллах нь чухал.Ганц Амарсайхны хүү биш өөрч олон байгаа даа.
zochin 2021-05-12 66.181.161.122
Amarsaikhanii huuhded bolhoor baij boldog ard tumnii huuhded baihgui yum baina tee
Ахисан түвшинд л дэмжлэг үзүүлье 2021-05-12 66.181.161.94
Ахисан түвшинд, бүр Монгол орны өмнө тулгарч буй асуудлыг барьж авч очоод хамтарсан судалгаа-хөгжүүлэлтийн ажил хийгээд тэр асуудлаа шийдээд эргэж ирээд эх орондоо хэрэгжүүлж, технологи, мэдлэг шингэсэн бүтээгдхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэхэд л өгөх хэрэгтэй
Зочин 2021-05-12 122.201.31.85
Самарсайханы хүүхдэд зээлээ өгчихөөд тэр нь буцаад өгчихсөн. Гэтэл одоо болохоор зээлийн мөнгө нь байхгүй гэнэ үү. Тэгээд ямар мөнгөө самарсайхан зээлсэн юм, тэгээд бас буцааж өгсөн юм. Ойлгомжгүй юм бичжээ. Ер нь л ардуудад ойлгомжгүй, дарга нарт ойлгомжтой юм юм яриад байна. Уул нь дарга, ард гэхгүйгээр жилдээ ядаж л 300 с поошгүй хүн сургаж, тэдний ядаж 30 хувь нь монголдоо ирж, Монголоо хөгжүүлмээр л юм даа. Азийн бар улсуудын туршлагаас харахад тийм л байдаг юм бна лээ
Зочин 2021-05-12 192.82.82.96
Tom ailiin huuhed l avdag ni unen, olon jurmaa tedend taaruulj hiisen
зочин 2021-05-12 202.21.117.38
Бакалавраар хөтөлбөрөөр гадаадын том сургуульд суралцах маш хэцүү, тэгж байж л жинхэнэ мэдлэг боловсрол эзэмшинэ. Манай улс социализмын үед олноор нь ЗХУ, зүүн Европ-т сургасан, 1990-ээд онд улс орны нийгэм, эдийн засаг хүнд байхад ч гадаад улсад иргэнээ сургасан байдаг. Гэтэл одоо 2021-2021 оноос санхүүжилт тусгагдаагүй гэдэг харамсалтай байна.
Зочин 2021-05-12 202.21.104.2
Аль ч улсад хүний нөөцийн бодлого гэж байдаг. Төрөөс үүнийг ил тод, нээлттэй зарчмаар хэрэгжүүлж санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх нь зөв байхоо.
СУДЛААЧ ИРГЭН 2021-05-12 202.9.47.104
ХӨГЖИХИЙН ТУЛД ЭХЛЭЭД ЯПОНУУД ДАРАА НЬ СОЛОНГОСУУД СҮҮЛД НЬ ХЯТАДУУД ЗАЛУУСАА ГАДААД ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ИЛГЭЭЖ СУРГАСАН БАЙДАГ ЮМ ТЭР СУРААД ИРСЭН ХҮМҮҮС НЬ Л ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛСЭН ЮМ ШҮҮДЭЭ МАНАЙХ 21 Р ЗУУНД Ч СУРГАХ МӨНГӨГҮЙ ГЭЭД СУУЖ БАЙНА ГЭДЭГ АРАЙ Л ДЭНДҮҮ МУНХАГ ТӨРТЭЙ ЮМДАА ХӨШӨӨ ДУРСГАЛ ЭЛДЭВ ХЭРЭГҮЙ ХАЛАМЖ БЭЛЭН МӨНГӨ ТАРААСАН ДҮН НЬ ЗАЛУУСААА СУРГАХ МӨНГӨНӨӨС ХАМААГҮЙ ИХ БАЙГАА ЕВРЕЙ ХҮМҮҮС ЭЦСИЙН МӨНГӨӨ ШАВХАЖ ӨӨРСДӨӨ ХООЛ УНДАА ХАСЧ БАЙГААД ЗАЛУУСАА САЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛДЭГ
Зочин 2021-05-12 103.229.121.225
Уг нь бүр 1925 онд манайх бүр ядуу байхдаа баруун Европт оюутан сургаж байсан. Аль ч улсын хувьд улсаа хөгжүүлэх хүмүүсээ сайн сургах хэрэгтэй байдаг. Манайх жилд 100-200 бакалавр сургаж чадахгүй юм гэж үү. Харин доктор, иагистрийг заавал хэрэггүй байх, яагаад гэвэл доктор магистрийн тэтгэлэг бол гадаадад их байдаг юм. Харин бакалаврынтэтгэлэг байдаггүй.
Зочин 2021-05-12 103.229.121.225
Жинхэнэ чадалтай залуучууд гадаадын тэтгэлэг зовлонгүй авна. Харин хурган даога нар л гадаадад тэтгэлэг авч чадахгүй учир энэ сангаар төлүүлдэг байх.
Байды 2021-05-12 59.153.115.238
Энэ нөхөр юу гэнээ топ сургуульд тэнцсэн хүүхэд англи хэлтэй,онц байх хэрэгтэй гэн үү ийм дүнхүү дарга нардаа гадаадын топ сургууль англи хэлгүй хүүхэд аваад ба уу
мгл 2021-05-12 66.181.179.230
манангын луйварчидын хамаатнуудын хэдэн мянган хунии сургалтын зээлииг толуулээчээ,яахаараа ман-н хулгайч нарын учруулсан хохиролыг дандаа иргэдиин нуруунд ууруулж байдаг МАН бэ????????
Зочин 2021-05-12 202.21.110.38
Эхний 25-д жагссан сургуулиас урилга авах нь эхний шаардлага болгон өөрчил.
Зочин 2021-05-12 202.126.88.179
Самарсайхан хүүхэддээ зээл авч өгсөн нь зөв ч гэх шиг захиалгын хөлсний бичээч больчооч
Зочин 2021-05-12 122.201.22.96
Нэг журам нь ардуудад нөгөө журам нь Дарга ангид харагддаг булхай нь илэрлэхээр ийм нэг журам бас байдаг байсан юм одоо тэгэхдээ байхгүй болсон ч гэх шиг заваан хүүрүүд зайлааачээ
зочин 2021-05-12 66.181.176.110
тэгээд наад 2 сангийн чинь ялгаа юу юм бэ???
Зочин 2021-05-12 66.181.178.67
28-д жагсдаг сургуульд тэнцсэн охинд минь өгөөгүй байж 91-т байдаг сургуульд орсон Амарсайханы хүүхдэд зээл олгодог нь тэгээд шударга ёс уу? Муусайн авилгачид. Та нар хариугаа заавал хүртэнэ.
Зочин 2021-05-12 202.179.30.6
91-т байдаг сургуулийн мэргэжил нь юу вэ гэдэг сонин байна
Зочин 2021-05-12 202.131.231.186
Том дарга нарын хүүхэдүүд л цөмөлсөн дөө, эргэж төлөгдөж байгаа тайланг гаргах хэрэгтэй дээ…
Зочин 2021-05-12 202.126.94.99
Гадаадад бакалаврт явуулахыг болих хэрэгтэй. Дотоодын дээд боловсролдоо херенге оруулалтыг хийх цаг нь болсон. Сайдаасаа эхлээд л гадаадын сургуулиудыг суртачлаад байдаг улс манайхаас еер байхгуй!
ZZZZ 2021-05-12 43.228.129.4
Энэ жил ил тод зарлагдахаар байдалд орсон учраас ардын хүүхдүүдэд өгөх мөнгө байхгүй болчихлоо юу
Зочин 2021-05-12 192.82.78.108
za ter 59 oyutniihaa ner usiig yamar shalguuraar avsanaa medeel. bas hulgai baigaa
Sonnen 2021-05-12 192.82.85.118
Тэр шиг хэрэггүй юм байхгүй. Ахисан түвшинд нь л дэмжлэг үзүүлэх нь хамаагүй үр дүнтэй.