Хятадын Ардын банк юанийн ам.доллартай харьцах ханшаа өсгөв | News.MN

Хятадын Ардын банк юанийн ам.доллартай харьцах ханшаа өсгөв

COVID-19

Хятадын Ардын банк юанийн ам.доллартай харьцах ханшаа өсгөв

Хятадын Ардын банк юанийн ам.доллартай харьцах ханшаа өсгөв
A Chinese bank employee counts 100-yuan notes and dollar bills at a counter in Nantong, in China's eastern Jiangsu province, on Tuesday.

БНХАУ-ын Ардын банк (Төв банк) үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ам.доллартай харьцах ханшийг 171 суурь нэгжээр өсгөж, 6.4254 юань болгожээ. Энэ нь 2018 оны зургадугаар сарын 19-нөөс хойш ханш чангарсан хамгийн дээд үзүүлэлт болохыг тус банкны цахим хуудаст мэдээлсэн байна.

Юанийн ханшийг ийнхүү чангаруулсан нь ам.долларын индекс суларсантай холбоотой аж. Урьдчилсан таамаглалаар, Хятадын валютын нэг ам.доллартай харьцах ханш тавдугаар сард 6.45-6.6 юанийн хооронд хэлбэлзэнэ гэж "Sina Caijing" сонинд мэдээлжээ.

Хятадын Төв банкны Мөнгө, зээлийн бодлогын газрын дарга Сунь Гофэн өнгөрсөн нэгдүгээр сард "Энэ жил юанийн ам.доллартай харьцах ханшийн хоёр чиглэлт хэлбэлзэл хэвийн үзэгдэл байна. Ханш дотоод, гадаадын эдийн засгийн байдал, төлбөрийн тэнцэл, олон улсын валютын зах зээлийн өөрчлөлтөөс шалтгаална. БНХАУ "Хятадын валютын ханшийг боломжийн, тэнцвэртэй хүрээнд хадгална" гэж онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-05-11 64.119.24.60

НЭГ ҮГЭЭР БОЛ ИМПОРТОО ХАЗААРЛАЖ БАЙНА ГЭСЭН ҮГ Л ДЭ. ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭ БҮРЭН ХАНГАДАГ УЛС ДОЛЛАРЫН ХЭРЭГЛЭЭНД УЛС ОРНОО ЖИВҮҮЛЧИХГҮЙ БАЙЖ ЧАДАЖ БАЙНА. ХАРИН МАНАЙД ДОЛЛАР НОЁРХОЖ БАЙНА.

Avatar

bold o 2021-05-11 125.181.188.116

kommunistuud ingej duraaraa zagnaad bdag shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж