Дархлаажуулалтын төлөвлөгөөг иргэд давуулан биелүүлж байна | News.MN

Дархлаажуулалтын төлөвлөгөөг иргэд давуулан биелүүлж байна

COVID-19

Дархлаажуулалтын төлөвлөгөөг иргэд давуулан биелүүлж байна

Бүх вакцин синтетик тул удмын мэдээлэл, нөхөн үржихүйд нөлөөлөхгүй

Бүх вакцин синтетик тул удмын мэдээлэл, нөхөн үржихүйд нөлөөлөхгүйhttps://news.mn/r/2430429/

Posted by News.mn on Tuesday, May 11, 2021

Covid-19-ийн тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс тавдугаар сарын 8-ныг хүртэл улсын хэмжээнд хатуу хөл хорионы дэглэм үйлчилсэн. Дотоодод бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсныг харгалзан үзэж, хатуу хөл хорио тогтоох 28 хоногийн хугацаанд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, өвчлөлийн тохиолдлыг тодорхой хэмжээнд бууруулаад байна.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амын 73 хувь буюу 1.643.030 хүн нэгдүгээр тун, 31 хувь буюу 628079 мянган хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Нийслэлд тавдугаар сарын 11-ний байдлаар 900130 хүн буюу зорилтот бүлгийн 93.5 хувь нь нэгдүгээр тунд, үүний 53.2 хувь нь буюу 479229 хүн хоёрдугаар тунгаа авч дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна. Улаанбаатарын хэмжээнд 65-аас дээш насны нийт 20800 хүн бүртгэлтэй бөгөөд есөн дүүрэгт тус бүр дархлаажуулалтын нэг цэгт иргэдийг "Спутник-V" вакцинд хамруулж байна.

Дархлаажуулалтыг үргэлжлүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй байгаа талаар цэгүүдэд ажиллаж буй хүмүүс онцолж байна. Мөн вакцинжуулалтад нийт иргэд идэвхтэй хамрагдаж байгаа учраас дотоодод бүртгэгдэх халдварын тохиолдол өдөр ирэх бүр саармагжиж байгааг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох онцоллоо.

МОНГОЛ УЛСАД ХИЙЖ БУЙ ВАКЦИНУУД УДМЫН МЭДЭЭЛЭЛ, НӨХӨН ҮРЖИХҮЙД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ НЬ БАТЛАГДСАН

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхэлж, татан авалтын ажлыг түргэвчилсэн. Монгол Улсад гурван төрлийн вакцин хийж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн хэлж буйгаар одоо байгаа бүх вакцин синтетик. Энэ нь удмын мэдээлэлд өөрчлөлт оруулах, нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлэхгүйг албаны хүмүүс хэлсэн юм. Хэрэв хөл хорио тогтоогүй бол өдөрт батлагдах тохиолдлын тоо эрс нэмэгдэж, нас баралт болон нэн хүндээр өвчлөх магадлалтай хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэх байв.

Хатуу хөл хорио тогтоосон эхний долоо хоногийн дараа дөрөвдүгээр сарын 18-нд батлагдсан тохиолдол 1340 болж, өдөр ирэх тутамд өсөв. Хөл хорио хэрэгжих эхний хугацаа дуусах болоход дөрөвдүгээр сарын 25-нд сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол 1264 болж халдвар тархах эрсдэл өндөр хэвээр байлаа. Тиймээс Засгийн газраас дахин 14 хоног хатуу хөл хорио сунгах шийдвэр гаргасан. Энэ нь ч оновчтой зохицуулалт болохыг эрдэмтэн, судлаачдын баг болон ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ. Тавдугаар сарын 2-нд хоногт батлагдах тохиолдлын тоо 1185 болж, тодорхой хэмжээнд буурч эхэлсэн. Харин тавдугаар сарын 6-наас хоногт батлагдсан халдварын тохиолдол 1000-аас буурч эхэлсэн. Тухайлбал,

  • Тавдугаар сарын 6-нд батлагдсан тохиолдол 940, эдгэрсэн хүний тоо 1601
  • Тавдугаар сарын 7-нд батлагдсан тохиолдол 737, эдгэрсэн хүний тоо 1291
  • Тавдугаар сарын 8-нд батлагдсан тохиолдол 815, эдгэрсэн хүний тоо 1451
  • Тавдугаар сарын 9-нд батлагдсан тохиолдол 804, эдгэрсэн хүний тоо 1389
  • Тавдугаар сарын 10-нд батлагдсан тохиолдол 639, эдгэрсэн хүний тоо 1287
  • Тавдугаар сарын 11-нд батлагдсан тохиолдол 477, эдгэрсэн хүний тоо 1570 болжээ.

Дээрх статистик мэдээнээс харахад, хатуу хөл хорионы дэглэмийн үеэр иргэдийг идэвхтэй вакцинжуулалтад хамруулж, олон нийтийн үйл ажиллагаа, үйлчилгээний төвүүдийг 28 хоног ажиллуулахгүй байх шийдвэр оновчтой байсан гэж холбогдох албаны хүмүүс дүгнэж байгаа юм. Хэрэв хатуу хөл хорио хэрэгжиж, иргэд дэглэмээ чанд сахиагүй, вакцинжуулалтад хамрагдаагүй бол энэ тоо өнөөдөр хэд дахин өсч, нэн хүнд хэлбэрийн хүмүүс нэмэгдэж, нас баралт өсөх байв.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

korona virus in baktsin tyyxend gargaj 3/14/2020+ 1 jil ,5 sar galzuurlaa 2021-05-11 130.253.28.7

gadaa utyylj, delgyyriin baraa,yndaag gadaa narand ,aluuraa zaagaad alj bnaa

Avatar

gadnii a*******n bakcinaar ystgaj bnaa damjuul oyd opoltgyi tendee alaj bsan ch medegdexgyi,guilagchnaa mallana bz 2021-05-11 130.253.28.7

gadnii ymxii homosexual,erunxiilugchuuruu daranguilj
VAKTSIN XIILGEBEL USTGAGDANA SHYY.

Avatar

Зочин 2021-05-11 192.82.75.229

Шинжилгээ хамаагүй бага хүнээс авч бгаа шд

Avatar

Ариунаа 2021-05-11 64.119.26.73

Энэ бол маш худлаа тоо.ерөөсөө л зохиомол тоонууд.ЭМЯ онцгойгийхон жаахан бхримжаатай бичээч.өвдсөн хүнийй нийт тоо чинь эдгэрсэн эмчлүүлж бгаа нас барсантайгаа тэнцмээр юм хэдэн мянгаар зөрж бгаа гэдгээ мэдээсэй.эцэсийн эцэмт нүгэл чинь нүдээрээ гарна шүү.буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ.энэ үнэн.

Avatar

зочин 2021-05-11 139.28.219.118

Худлаа мэдээлэл байга. Вакцинд хамрагдалт нэмэгдсэнээр халдвар буурсан эсвэл хөл хорио тавьснаар халдвар буурсан гэсэн нь худлаа юм. Өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийж 1000 орчим эерэг тохиолдол гардаг байсан бол одоо өдөрт 2000-4000 хүнд шинжилгээ хийж 400-500 эерэг тохиолдол гарч байна. Өвчлөл буурч байна гэж сонгуулийн өмнө худал ярьж байна. Мэдээлэл оруулахдаа бусад мэдээллийг хамт оруулж байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-05-11 64.119.20.106

Хятадын төрийн далбааг бариад амны хаалгүй жагсах ёстой юу Тэнэг ажил хийж байна шүү Түүхэндээ ингэж байгаагүй шүү Яагаад гээд нэг бодоод үзээрэй тэнэгүүд ээ

Avatar

Зочин 2021-05-11 122.201.22.252

ДЭЛХИЙ ДАЯАР ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ХҮН, ТУСААД ЭДГЭСЭН ХҮНД ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ДАРАА ХИЙНЭ ГЭЖ АНХАРУУЛЖ БАЙХАД МАНАЙ ЭМЧ НАР САРЫН ДАРАА 21 ХОНОГИЙН ДАРАА ХИЙЖ БОЛНО ГЭЖ ДАРАМТЛААД БАЙХ ЮМ. 5 САРЫН 9-НД ТӨРӨӨД 1 САР БОЛСОН 44-ТЭЙ ЭМЭГТЭЙ ӨӨД БОЛЛОО ГЭЖ БИЧСЭН БАЙНА. ЭНЭ МЭДЭЭ ҮНЭН БОЛ ӨӨРСДӨӨ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ ВАКЦИН ХИЙЛГЭ ГЭЖ ДАРАМТЛААД ХҮМҮҮСИЙГ АМЬ НАСААР ХОХИРООЖ БАЙГАА ЭМЧ НАР, ЭМЯ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ

Avatar

Зочин 2021-05-11 64.119.19.2

alsann ch yadiin geel uselere osgogchor cahngaald.bas dahial henig ** gesin ardin namas ..ardin juramt tsreg baidag. chi andig alchaal naadah huure haana nuuhin.olon jil enig dabruuslan ter shuh tsagdaa olon hun aluulsann shdee.

Avatar

Зочин 2021-05-11 64.119.19.2

chini ter uhsne siraliond uhsen general chin chamaig abarhig hranaa.uselere changaald suuna odod bi chamaig alsan ch yadiin gene ene useelre buynaa .chi uhseni dara minii olon hothoni ardud alchaal zuger udlene gebel hutsal daa. hen chin omgos aidin muu aimhai.

Avatar

Zochin 2021-05-11 122.201.31.226

энэ доогуур олон юм хуцаад байгаа оркуудад гэж хэлэхэд, хятадаас ахиухан вакцин нийлүүлсэн тулдаа хүн амаа богино хугацаанд вакцинжуулж хохирол багатай энэ тахлыг даваж байна шүү, вакцингүй байсан бол улс орон хэрхэн сүйрч болох байсныг энэ нас баралт харуулж байна. өвчтн хүн амд хавтгай тархсан бол эрүүл мэндийн салбар, эдийн засаг, улс орон бүхлээрээ сүйрэх аюултай байлаа, хятадын ард түмэнд баярлалаа гээд хүн ёсоор талархлаа илэрхийлчий.

Avatar

Зочин 2021-05-11 66.181.187.21

SinoFarm (Wuhan) компаний VeroCells вакцины туршилтанд орсон мөнгөө бүрэн гүйцэд авмаар л байх юм. Цаанаасаа өгсөн байх учиртай.

Avatar

Зочин 2021-05-11 66.181.176.121

Зорилтот бүлгийн 90 гаруй хувьд 1-р тун хийлээ гэдэг бол хадварын аюулаас монголчууд үндсэндээ аврагдлаа гэсэн үг. Үе үеийн засгийн газар энэ чиглэлээр маш зөв бодлого барьж, идэвхтэй ажилласны үр дүнд ийнхүү амжилт гарлаа.

Avatar

Зараа 2021-05-11 124.158.86.77

Ялгаварлан гадуурхагдахгүй л гэсэндээ нүдээ аниад вакцин тариулж байгаа. Тэрниыг нь чухам давуулан биелсэн төлөвлөгөө мөлөвлөгөө гээд мэдэн будилаад байгаа хэрэг биз

Avatar

зочин 2021-05-11 66.181.188.127

Эрүүл мэндийн бөйгууллага сайн ажиллаж байна

Avatar

Зочин 2021-05-11 66.181.190.55

ТӨРИЙН БАЙГУУЛАГУУДАД ХЯТАД ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙГ АЖИЛУУЛАХГҮЙ ГЭЖ УОК-ын ШИЙДВЭРЭЭР БҮГДИЙГ ДАРАМТАЛЖ БНА. САЯХАН 2 ЦАГДААГИЙН АЖИЛТАН АМЬ ҮРЭГДСЭН, НИЙТ ХЭДЭН ХҮН АМИА АЛДСАН Нь ОГТ ТОДОРХОЙГҮЙ. ХКН-ын ДААЛГАВРААР МАН АРД ТҮМНИЙХЭЭ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БНА.

Avatar

Зочин 2021-05-11 180.149.93.98

САЙХАН ш*** ЮМ АА ЧИ НЭЭРЭЭ

Avatar

Зочин 2021-05-11 202.131.225.91

Одонтуяа юу өөрөө

Avatar

зочин 2021-05-11 59.153.114.116

ЗӨВ ШҮҮ ДЭЭ. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АВИЛГАЧИД БАС ӨВЧИН ТАРААГААД СУУЖ БАЙХ САНААТАЙ ЮУ, ГАЙГҮЙ БАЙЛГҮЙ.

Avatar

Зочин 2021-05-11 202.126.89.150

Мэдрэл ац… чи битгий хийлгээрэй

Avatar

нннннн 2021-05-11 66.181.161.72

зорилтот бүлэг гэж ямар юмаа солиороод байгаам бэ

Avatar

Солиорох юу байхав 2021-05-11 202.131.225.197

18 дээш настай хүмүүсийг хэлж байгаа юм

Avatar

Зочин 2021-05-11 122.201.22.252

ЗОРИЛТОТ БҮЛЭГ ГЭЖ ТУРШИЛТАД ХАМРУУЛДАГ МАЛУУДЫГ ХЭЛДЭГ ЮМ УУ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж