Дархлаажуулалтын төлөвлөгөөг иргэд давуулан биелүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

COVID-19

Дархлаажуулалтын төлөвлөгөөг иргэд давуулан биелүүлж байна

Бүх вакцин синтетик тул удмын мэдээлэл, нөхөн үржихүйд нөлөөлөхгүй

Бүх вакцин синтетик тул удмын мэдээлэл, нөхөн үржихүйд нөлөөлөхгүйhttps://news.mn/r/2430429/

Posted by News.mn on Tuesday, May 11, 2021

Covid-19-ийн тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс тавдугаар сарын 8-ныг хүртэл улсын хэмжээнд хатуу хөл хорионы дэглэм үйлчилсэн. Дотоодод бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсныг харгалзан үзэж, хатуу хөл хорио тогтоох 28 хоногийн хугацаанд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, өвчлөлийн тохиолдлыг тодорхой хэмжээнд бууруулаад байна.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амын 73 хувь буюу 1.643.030 хүн нэгдүгээр тун, 31 хувь буюу 628079 мянган хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Нийслэлд тавдугаар сарын 11-ний байдлаар 900130 хүн буюу зорилтот бүлгийн 93.5 хувь нь нэгдүгээр тунд, үүний 53.2 хувь нь буюу 479229 хүн хоёрдугаар тунгаа авч дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна. Улаанбаатарын хэмжээнд 65-аас дээш насны нийт 20800 хүн бүртгэлтэй бөгөөд есөн дүүрэгт тус бүр дархлаажуулалтын нэг цэгт иргэдийг "Спутник-V" вакцинд хамруулж байна.

Дархлаажуулалтыг үргэлжлүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй байгаа талаар цэгүүдэд ажиллаж буй хүмүүс онцолж байна. Мөн вакцинжуулалтад нийт иргэд идэвхтэй хамрагдаж байгаа учраас дотоодод бүртгэгдэх халдварын тохиолдол өдөр ирэх бүр саармагжиж байгааг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох онцоллоо.

МОНГОЛ УЛСАД ХИЙЖ БУЙ ВАКЦИНУУД УДМЫН МЭДЭЭЛЭЛ, НӨХӨН ҮРЖИХҮЙД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ НЬ БАТЛАГДСАН

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхэлж, татан авалтын ажлыг түргэвчилсэн. Монгол Улсад гурван төрлийн вакцин хийж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн хэлж буйгаар одоо байгаа бүх вакцин синтетик. Энэ нь удмын мэдээлэлд өөрчлөлт оруулах, нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлэхгүйг албаны хүмүүс хэлсэн юм. Хэрэв хөл хорио тогтоогүй бол өдөрт батлагдах тохиолдлын тоо эрс нэмэгдэж, нас баралт болон нэн хүндээр өвчлөх магадлалтай хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэх байв.

Хатуу хөл хорио тогтоосон эхний долоо хоногийн дараа дөрөвдүгээр сарын 18-нд батлагдсан тохиолдол 1340 болж, өдөр ирэх тутамд өсөв. Хөл хорио хэрэгжих эхний хугацаа дуусах болоход дөрөвдүгээр сарын 25-нд сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол 1264 болж халдвар тархах эрсдэл өндөр хэвээр байлаа. Тиймээс Засгийн газраас дахин 14 хоног хатуу хөл хорио сунгах шийдвэр гаргасан. Энэ нь ч оновчтой зохицуулалт болохыг эрдэмтэн, судлаачдын баг болон ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ. Тавдугаар сарын 2-нд хоногт батлагдах тохиолдлын тоо 1185 болж, тодорхой хэмжээнд буурч эхэлсэн. Харин тавдугаар сарын 6-наас хоногт батлагдсан халдварын тохиолдол 1000-аас буурч эхэлсэн. Тухайлбал,

  • Тавдугаар сарын 6-нд батлагдсан тохиолдол 940, эдгэрсэн хүний тоо 1601
  • Тавдугаар сарын 7-нд батлагдсан тохиолдол 737, эдгэрсэн хүний тоо 1291
  • Тавдугаар сарын 8-нд батлагдсан тохиолдол 815, эдгэрсэн хүний тоо 1451
  • Тавдугаар сарын 9-нд батлагдсан тохиолдол 804, эдгэрсэн хүний тоо 1389
  • Тавдугаар сарын 10-нд батлагдсан тохиолдол 639, эдгэрсэн хүний тоо 1287
  • Тавдугаар сарын 11-нд батлагдсан тохиолдол 477, эдгэрсэн хүний тоо 1570 болжээ.

Дээрх статистик мэдээнээс харахад, хатуу хөл хорионы дэглэмийн үеэр иргэдийг идэвхтэй вакцинжуулалтад хамруулж, олон нийтийн үйл ажиллагаа, үйлчилгээний төвүүдийг 28 хоног ажиллуулахгүй байх шийдвэр оновчтой байсан гэж холбогдох албаны хүмүүс дүгнэж байгаа юм. Хэрэв хатуу хөл хорио хэрэгжиж, иргэд дэглэмээ чанд сахиагүй, вакцинжуулалтад хамрагдаагүй бол энэ тоо өнөөдөр хэд дахин өсч, нэн хүнд хэлбэрийн хүмүүс нэмэгдэж, нас баралт өсөх байв.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж