Александер Мураховский эмч өнгөрсөн онд анх Навальныйг хордлогод ороод, ухаангүй хүргэгдэн ирэхэд хүлээн авч, анхны тусламж үзүүлээд, “Ямар нэг хоронд хордоогүй, ужиг өвчний улмаас ухаангүй болсон байна” хэмээн худал мэдээлж байсан. Өнгөрсөн долоо хоногт нөхөдтэйгөө хамт ой руу анд яваад сураггүй алга болсон тухай энэ долоо хоногт нутгийн хэвлэлүүд мэдээлсэн билээ.
Эмчийг алга болмогц нөхөд нь хайгаад ололгүй цагдаад хандсанаар нийт 65 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх баг ойн 2200 км газрыг гурван өдөр самнасан ч олж чадаагүй. Гэтэл Мураховский эмч ойгоос өөрөө гарч ирээд, Баслы тосгоны иргэдийн тусламжтайгаар нөхөдтэйгөө холбоо барьсан байна. Түүнийг даруй Большуковский дүүргийн эмнэлэгт хүргэн үзлэг хийхэд биеийн байдал нь хэвийн байжээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард Навальный Томскоос Москва хүртэл нисч байхдаа ухаан алдаж, комад орсон билээ. Тухайн үед Мураховский түүнийг хордоогүй хэмээн тайлбарлаж, Германд аваачиж эмчлүүлэхийг эсэргүүцэж байсан ч эцэст нь бууж өгсөн. Түүнээс хойш тун удалгүй Мураховский тушаал дэвшиж, Омск мужийн эрүүл мэндийн сайд болсон юм.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2021-05-11 122.201.22.252
ГУРВАН ХОНОГИЙН ДАРАА 2 СОГТУУ БААВГАЙТАЙ ГУЙВЖ ДАЙВАН ГАРЧ ИРЖЭЭ
Зочин 2021-05-11 59.153.87.251
Мал сэтгүүлч өөр юу гэхэв
Монгол хүн. 2021-05-11 103.10.21.30
3 хоног Путиний ФСБ-хэнд дарамтлуулж байгаад иржээ энэ муу. Навалный бацааны тухай ганцхан үнэн үг унгавал чи баавгайд идүүлнэ шүү гэжээ……………. ха ха ха орос орон хөгжилтөй хоржоонтой шүү. Ард түмэн шуугиад эхэлмэгц хуучны ЗХУ-н хуучны арга явахгүй бүр гай болж магадгүй болмогц мань иваны амийг өршөөв.
Зочин 2021-05-11 66.181.160.83
Фязда энэ одоо юу бичсэнээ өөрөө ойлгож байгаа болов уу? Хэлээ хазсан, хоосон толгойлсон баахан сэтгүүлч нэртэй юмнуудаар дүүрлээ.Одоо танай редактор гэж байдаг бол зайлаа л гэе дээ
Зочин 2021-05-11 122.201.31.13
MUXAMOR MURAXOVSKII