Баавгайтай ойд алга болсон эмч гурав хоногийн дараа эргэн иржээ

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

Баавгайтай ойд алга болсон эмч гурав хоногийн дараа эргэн иржээ

Баавгайтай ойд алга болсон эмч гурав хоногийн дараа эргэн иржээ

Александер Мураховский эмч өнгөрсөн онд анх Навальныйг хордлогод ороод, ухаангүй хүргэгдэн ирэхэд хүлээн авч, анхны тусламж үзүүлээд, “Ямар нэг хоронд хордоогүй, ужиг өвчний улмаас ухаангүй болсон байна” хэмээн худал мэдээлж байсан. Өнгөрсөн долоо хоногт нөхөдтэйгөө хамт ой руу анд яваад сураггүй алга болсон тухай энэ долоо хоногт нутгийн хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Эмчийг алга болмогц нөхөд нь хайгаад ололгүй цагдаад хандсанаар нийт 65 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх баг ойн 2200 км газрыг гурван өдөр самнасан ч олж чадаагүй. Гэтэл Мураховский эмч ойгоос өөрөө гарч ирээд, Баслы тосгоны иргэдийн тусламжтайгаар нөхөдтэйгөө холбоо барьсан байна. Түүнийг даруй Большуковский дүүргийн эмнэлэгт хүргэн үзлэг хийхэд биеийн байдал нь хэвийн байжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Навальный Томскоос Москва хүртэл нисч байхдаа ухаан алдаж, комад орсон билээ. Тухайн үед Мураховский түүнийг хордоогүй хэмээн тайлбарлаж, Германд аваачиж эмчлүүлэхийг эсэргүүцэж байсан ч эцэст нь бууж өгсөн. Түүнээс хойш тун удалгүй Мураховский тушаал дэвшиж, Омск мужийн эрүүл мэндийн сайд болсон юм.

Холбоотой мэдээ

Навальныйн талаар худал мэдээлсэн эмч сураггүй болжээ

Навальныйн талаар худал мэдээлсэн эмч сураггүй болжээ

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж