1,463,006 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

1,463,006 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 397,062,481 төгрөгийн үнийн дүн бүхий 1,463,006 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.98%) болон "Силк нэт" ХК (GFG +14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN -12.62%) болон "Монгол шуудан" ХК (MNP -11.54%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 87,897 ширхэг нэгж эрхийг нийт 25,164,349 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 15 ширхэг үнэт цаасыг 1,520,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.24 хувиар буурч, 36337.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,681,760,689,039 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж