Ахмадууд заавал үнэт цаасны батламж авах шаардлагатай юу?
Ахмадууд заавал үнэт цаасны батламж авах шаардлагатай юу?
Posted by News.mn on Tuesday, May 11, 2021
Тэтгэврийн зээлгүй 238 мянган ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон. Ахмадуудад олгох үнэт цаасыг "Эрдэнэс Монгол" ХХК тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх талаар албаныхан мэдээлсэн. Гэвч зарим ахмадууд үнэт цаасны талаар мэдээлэлгүйгээс банкны гадна урт дараалал үүсгэж, дугаарлах асуудал үүссэн. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Баасанжалбаас тодрууллаа.
-Тэтгэврийн зээлгүй ахмадуудад өчигдөр (2021.05.11)-өөс үнэт цаас олгож эхэлсэн. Үнэт цаасны батламж тараах ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хүрээнд өнгөрсөн жил зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан иргэдийн тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс төлсөн. Энэ удаад 2019 онд оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө тэтгэврээ тогтоолгосон, тухайн хугацаанаас өмнө тэтгэврийн зээлгүй байсан буюу тэтгэвэр авсан зээлийн хэмжээ нь нэг сая төгрөгөөс бага үнийн дүнтэй байсан бол зөрүүгээр нь тооцож, мөнгө олгох ажлыг зохион байгуулж байна.
Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 43 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүү 216 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
-Ахмад настнуудын тэтгэврийн дансанд тавдугаар сарын 21-нээс мөнгө нь шилжиж орно гэж албаныхан мэдээлсэн. Эрсдэлтэй үед заавал үнэт цаасны батламж тараах ёстой юу?
-Үнэт цаасны батламжийг “Эрдэнэс Монгол" компани, “Эрдэнэс Силвер Ресурс” компаниас хэвлэн гаргасан. Иргэд энэ батламжийг авахыг хүсвэл харъяа нийгмийн даатгалын хэлтсээсээ авах боломжтой. Бид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан үнэт цаасны батламжаа авсан эсэхээс үл хамаарч тухайн ахмад настаны тэтгэвэр авдаг банкны харилцах дансаар дамжуулан хуулийн дагуу тавдугаар сарын 21-ний дотор мөнгийг шилжүүлнэ. Энэ хугацаанд багтаж үнэт цаасыг мөнгөжүүлнэ гэсэн үг.
-Ахмадууд заавал үнэт цаасны батламж авах шаардлагагүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Энэ батламжийг иргэд даатгуулагчдад хүргэх, тараах ажлыг нийгмийн даатгалын салбар нэгжүүд, аймаг, дүүрэг, сумдын хэлтсүүд зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор нийслэлийн хороон дээр нь очиж тараах ажлыг зохион байгуулсан. Одоо иргэд дүүргийн хэлтэс дээрээс батламж авах хүсэлтэй бол ирээд авч болно. Эрсдэлтэй энэ үед ахмадууддаа заавал үнэт цаасны батламж авах шаардлагагүй гэж зөвлөе. Зарим иргэдийн хувьд заавал баталгаажуулж, үнэт цаасны батламжаа авах хүсэлтэй байдаг. Тийм учраас энэ батламжийг олгох ажлыг зохион байгуулж байгаа юм.
Зарим ахмадууд үнэт цаасны талаар мэдээлэл дутуу авснаас болж үнэт цаасаа аваад шууд банкнаас мөнгөө авахаар оочер дугаар үүсгэсэн асуудал гарсан байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр дэлгэрэнгүй мэдээлэл явсан учраас ийм асуудал дахин үүсэхгүй байх.
-Үнэт цаас эзэмшигч нь өвлүүлэх эрхтэй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хүмүүсийн ар гэрт энэ үнэт цаас өвлөгдөх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан тухайн хүмүүст олгогдох ёстой байсан үнэт цаасыг ар гэрт нь нөхөн олгох байдлаар Иргэний хуулийн дагуу зохицуулна.
Adiyadorj 2021-05-11 192.82.90.229
tetgeweriin zeelgvi bj bgd nas barsan irgenii say togrog n hezee olgogdoh we
Зочин 2021-05-11 202.126.89.92
2020 2021 онд тэтгэвэрт гарсан ахмадууддаа адилхан өгөө битгий ялга адилхан ахмадууд шүү
Зочин 2021-05-11 192.241.231.48
Одоо өгч байгаа юм чинь 20, 21 онд гарсан ахмадуудыг бас адил хамруулах ёстой ш дээ ялгаврлаж болохгүй шүү дээ ахмадууд сонгуулийн өмнө саналаа өөрчлөх вий дээ
Зочин 2021-05-11 64.119.18.74
Яагаад 2020, 2021 оны 5 сар хүртлэх хугацаанд тэтгэвэрт гарсан ахмадуудад 1 сая төгрөг өгөхгүй байгаа юм бэ.. Ингэж он, жилээр нь ялгаварлан гадуурхаж болох уу. Зүйн бол шийдвэр гарсан өдрөөс л тасалбар болгох ёстой шүү дээ.
хотын уугуул иргэн 2021-05-11 64.119.18.74
Наад ваучер нэртэй цаас авах гэж тэтгэврийн хөгшүүл чинь хэдэн цагаар гадаа дараалалд зосч байна. Магадгүй энэ үеэр өвчин авч дараа нь бие хаа нь муудвал хэн хариуцах вэ. Амьдрал мэдэхгүй хэдэн дарганцаруудын тэнэг шийдвэрээс болж энэ ажил чинь тус биш ус болж байна. Дээр нь, эдийн засгийн хүнд үе гээд байгаа өнөө цагт 300,000-400,000 ш. цаас гэрчилгээг хэдэн тэрбум төгрөгөөр хэвлэж суудаг яасан баян улс вэ. Хүний зовлон дээр олсон мөнгө чинь мөнгө болохгуй шүү
ЗОЧИН 2021-05-11 192.82.70.109
Мөнгө хусах гээд сүйд болох юмаа. Шууд дансанд нь хийчих мөнгийг батламж хэвлэж байна гэж мөнгө хулгайлах гэж. Эсвэл сурталчилгааны материал хэвлэх мөнгөө олж байгаа юм болов уу.
зочин 2021-05-11 202.126.90.160
СОНГУУЛИЙН ШОУ !!!
иргэд 2021-05-11 192.82.86.200
батламж авах шаардлагагүй юм бол яах гэж батламж ваучер олон зуун саяаар хэвлэдэгийн бэ хулгайчууд хулгайгаа л хийсэн
Зочин 2021-05-11 202.9.40.193
Хэрэггүй цаас хэвлүүлж байхаар 2020, 2021 онд тэтгэвэрт гарсан хүмүүсд хамруулах сэтгэл алга уу ахмад шүү дээ тэтгэвэр нэмээчээ
Зочин 2021-05-11 202.21.108.4
Баттулга, Хүрэлсүх 2 тэтгэврийн ахмадуудыг ингэж нэг ялгаж харьцсан бдаг, өдрөө яаж ийж байгаад өнгөрөөдөг ядарсан нэгийг нь хажиглаж тэтгэврээсээ өөр орлогоор амьдардаг чинээлэг хэсгийн зээлийг чөлөөлсөн бдаг. Яагаад ч юм Баттулга тулсан дэмжлэг авдаггүйн гол шалтгааны нэг энэ.
Зочин 2021-05-11 202.126.89.232
Үнэт цаасны ач холбогдолыг тодорхой тайлбарлахгүй бол үнэндээ илүү зардал гэсэн ойлголт баталгаажиж байна
Хариулт 2021-05-11 103.229.122.120
Үнэт цаас байлаа гэхэд тэр цаасыг хэдэн жил хадгална гэхэв.Эмнийхээ мөнгө,идэх уухдаа,мөн бид хувцаслах хэрэгтэй гэдгийг ойлгоогүй юм болов уу.Үнэт цаасыг ойлгоод ,бас амьдралаасаа илүүчлээд хөрөнгийн биржээс,мөн бусад бондоос худалдаж авах нь хүний эрх шүү дээ.
Зочин 2021-05-11 202.126.89.232
Үнэт ц
хотын уугуул иргэн 2021-05-11 64.119.18.74
Үнэт цаасны батламж 200-300 мянган ш. хэвлэх гэж хэдэн зуун сая төгрөг зарцуулж салхинд хийсгэж дээ. Ингэж ажил удаж байхын оронд тэтгэврийн хүмүүсийн тэтгэврийн данс руу нь шууд шилжүүлж болдоггүй юм уу. Төр засагт энэ хэдэн хөшчүүлээ зовоохгуй мөнгийг нь шууд шилжүүлж болдоггүй юм байхдаа. Мөн энэ 1 сая төгрөгийг 2019 онд тэтгэвэрт гарсан хүмүүсээр таслаж, улмаар 2020 оны 1 сараас тэтгэвэрт гарсан хүмүүсийг хамруулахгуй ялгаварлан гадуурхаж байгаа нь ямар учиртай юм бэ..
Хэвлэлийн компани мөнгө идэх арга 2021-05-11 138.251.252.191
Батламж гэдэг нь зүгээр хагас тэрбум гаруй төгрөг идэж уух арга, хэвлэлийн компаниар дамжуулж
Зочин 2021-05-11 64.119.23.166
ҮҮНИЙг далимдуулж хэрэггүй цаас хэвлэсэн болж мөнгө угааж идсэн гадаад харилцааны сайд гэгдэх батцэцэг авгай, тус компанийн захирал Ганхуяг нараар өөрсдийнх нь мөнгөөр энэ хохирлыг заавал төлүүлж иргэдэд мэдээлэхийг шаардаж байна.
ЗОЧИН 2021-05-11 64.119.16.47
ЭРДЭНЭС БОНД ЫГ хэвлүүлэх буруу шийдвэр гаргасан Албан тушаалтангууд энэ мөнгийг өөрсдөө хувиасаа төлж ЭРДЭС МОНГОЛ ХХК ийг хохиролгүй болгох хэрэгтэй
Зочин 2021-05-11 192.82.75.241
Хөгшчүүлийн сэтгэл санаагаар тоглохоо боль. Мөнгөө барж ядаж байгаа юм шиг 500 сая төг-н зардал гаргасан бн.
Зочин 2021-05-11 66.181.161.48
Үнэт цаас гэдэг юмыг хэвлүүлэхэд бас багагүй зардал гарсан байж таарна. Гэтэл түүнийг заавал авах шаардлагагүй юм бол яах гэж хэвлүүлсэн юм бэ??? Ойлгомжгүй байгаа биз?? Манай хорооноос утасдаад "Сая төгрөгнийхөө батламжийг ирж ав" гэж байна лээ?! Хачин юм хийх юмаа???
Зочин 2021-05-11 66.181.161.48
“Эрдэнэс Монгол" компани гэдэг чинь төрийн өмчийн буюу "Хөөе!" гэх эзэнгүй компани учраас ингэж үрэлгэн хандаж байна л даа!! Хувийн компани бол яасан ингэж ингэж хэрэггүй цаас хэвлүүлэхгүй дээ!!
chek 2021-05-11 59.153.114.203
энэ цаасаа чи өөрөө худалдаж аваа
Зочин 2021-05-11 66.181.160.15
тэтгэвэр авагчид гэдэгт өндөр настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн груп авдагууд багтдаг уу? груп авдаг иргэд авах уу?
Зочин 2021-05-11 64.119.24.146
ишш. хагас тэрбум төгрөгөөр хэрэггүй цаас хэвлэчихэж байгаа юмуу. хэрэгтэй юманд зарчуулчих овсгоотой толгой байна уу. ээж аав нь энэ хүүхдүүдэд.юу.зааж өгдөг юм бэ??? муу нусан жонхуунууд
Зочин 2021-05-11 124.122.133.224
neg hunii hevleliin company $ hiih bolomj
Зочин 2021-05-11 192.82.73.115
Тэгвэл хэрэггүй цаас хэвлэж мөнгө идэх хэрэг байсан уу. Үнэт цаас гээд үнэтэй л хэвлүүлсэн байж таараа.
му-ын иргэн 2021-05-11 66.181.169.162
хэрэгжүүлэх шатандаа хүмүүст ямар ч мэдээлэл өгөхгүй урт дараалал хороон дээр үүссэн банйа лээ тэгээд зарим нэрс нь ирээгүй орхигдсон хүнийг чирэгдүүлсэн өөрсдөөс нь авч байгаа юм шиг харьцаж байна лээ өөрсдөөс нь шалтгаалсан бол уучлалтгуйх естой биз дээ төрийн албан хаагчдын чадвар үйлчилгээ харьцаа маш муу өөрсдийгөө тарийн үйлчилгээ хүргэж байгаа хүмүүс гэдгээ огт ухамсарлаагүй дарга нар гээд бодчихсон ТЭР БАТЛАМЖ НЬ БАГЦ БАГЦААРАА БООДОЛТОЙ БАЙНА ЛЭЭ /ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ЗАРДАЛ /
Зочин 2021-05-11 192.82.82.174
Энэ цаас хэвлэж мөнгө идэхээ больж үз арай дэндүү тэнэг юм хийх юмаа.
Зочин 2021-05-11 202.21.100.210
Энэ банкны дараалал арай хэтэрлээ
Irgen 2021-05-11 103.26.193.114
Ene unet tsaas geed bgaagiin hereg alga bsan yum bish u. Hairan horongo mongo.
Зочин 2021-05-11 66.181.185.215
Мөнгөөр олгочих юм бол энэ цаас ямар хэрэгтэй юм бэ. Хэвлүүлхэд зардал орсон болов уу
Зочин 2021-05-11 64.119.23.228
Terii ni s*****g baihgvi yvv dee !
ЗОЧИН 2021-05-11 66.181.161.2
Энэ цаасыг хэрэггүй хэдлүүлжээ. Хайран улсын мөнгө. Ингэж иддэг болохоор ард түмэн дургүй багаа юм.
Зочин 2021-05-11 192.82.74.61
ЭНЭ ХЭРЭГГҮЙ ЦААС ХЭВЛҮҮЛЖ МӨНГӨ ИДСЭН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БУРУУТАЙ ЭЗДЭЭР НЬ ӨЛҮҮЛЭЭРЭЙ. БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ, БИДЭНД НОГДОХ ЭРДЭС БАЯЛГИЙН МӨНГӨ ШҮҮ. БТЦЭЦЭГ ГАНХУЯГ НАРААР ТӨЛҮҮЛЭХ
Д. Сүрэн 2021-05-11 202.21.108.32
Үнэт цаасны бонд ын батламж гаргасан нэрээр мөнгө угааж байна. ямарч шаардлага байхгүй шүүдээ.