“Ахмадууд заавал үнэт цаасны батламж авах шаардлагагүй”

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

“Ахмадууд заавал үнэт цаасны батламж авах шаардлагагүй”

Ахмадууд заавал үнэт цаасны батламж авах шаардлагатай юу?

Ахмадууд заавал үнэт цаасны батламж авах шаардлагатай юу?

Posted by News.mn on Tuesday, May 11, 2021

Тэтгэврийн зээлгүй 238 мянган ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон. Ахмадуудад олгох үнэт цаасыг "Эрдэнэс Монгол" ХХК тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх талаар албаныхан мэдээлсэн. Гэвч зарим ахмадууд үнэт цаасны талаар мэдээлэлгүйгээс банкны гадна урт дараалал үүсгэж, дугаарлах асуудал үүссэн. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Баасанжалбаас тодрууллаа.


-Тэтгэврийн зээлгүй ахмадуудад өчигдөр (2021.05.11)-өөс үнэт цаас олгож эхэлсэн. Үнэт цаасны батламж тараах ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хүрээнд өнгөрсөн жил зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан иргэдийн тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс төлсөн. Энэ удаад 2019 онд оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө тэтгэврээ тогтоолгосон, тухайн хугацаанаас өмнө тэтгэврийн зээлгүй байсан буюу тэтгэвэр авсан зээлийн хэмжээ нь нэг сая төгрөгөөс бага үнийн дүнтэй байсан бол зөрүүгээр нь тооцож, мөнгө олгох ажлыг зохион байгуулж байна.

Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 43 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүү 216 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

-Ахмад настнуудын тэтгэврийн дансанд тавдугаар сарын 21-нээс мөнгө нь шилжиж орно гэж албаныхан мэдээлсэн. Эрсдэлтэй үед заавал үнэт цаасны батламж тараах ёстой юу?

-Үнэт цаасны батламжийг “Эрдэнэс Монгол" компани,  “Эрдэнэс Силвер Ресурс” компаниас хэвлэн гаргасан. Иргэд энэ батламжийг авахыг хүсвэл харъяа нийгмийн даатгалын хэлтсээсээ авах боломжтой. Бид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан үнэт цаасны батламжаа авсан эсэхээс үл хамаарч тухайн ахмад настаны тэтгэвэр авдаг банкны харилцах дансаар дамжуулан хуулийн дагуу тавдугаар сарын 21-ний дотор мөнгийг шилжүүлнэ. Энэ хугацаанд багтаж үнэт цаасыг мөнгөжүүлнэ гэсэн үг.

-Ахмадууд заавал үнэт цаасны батламж авах шаардлагагүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Энэ батламжийг иргэд даатгуулагчдад хүргэх, тараах ажлыг нийгмийн даатгалын салбар нэгжүүд, аймаг, дүүрэг, сумдын хэлтсүүд зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор нийслэлийн хороон дээр нь очиж тараах ажлыг зохион байгуулсан. Одоо иргэд дүүргийн хэлтэс дээрээс батламж авах хүсэлтэй бол ирээд авч болно. Эрсдэлтэй энэ үед ахмадууддаа заавал үнэт цаасны батламж авах шаардлагагүй гэж зөвлөе. Зарим иргэдийн хувьд заавал баталгаажуулж, үнэт цаасны батламжаа авах хүсэлтэй байдаг. Тийм учраас энэ батламжийг олгох ажлыг зохион байгуулж байгаа юм.

Зарим ахмадууд үнэт цаасны талаар мэдээлэл дутуу авснаас болж үнэт цаасаа аваад шууд банкнаас мөнгөө авахаар оочер дугаар үүсгэсэн асуудал гарсан байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр дэлгэрэнгүй мэдээлэл явсан учраас ийм асуудал дахин үүсэхгүй байх.

-Үнэт цаас эзэмшигч нь өвлүүлэх эрхтэй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хүмүүсийн ар гэрт энэ үнэт цаас өвлөгдөх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан тухайн хүмүүст олгогдох ёстой байсан үнэт цаасыг ар гэрт нь нөхөн олгох байдлаар Иргэний хуулийн дагуу зохицуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж