Путин хоккейн бүх оддын тоглолтод оролцож, есөн гоол оруулав

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

Путин хоккейн бүх оддын тоглолтод оролцож, есөн гоол оруулав

Путин хоккейн бүх оддын тоглолтод оролцож, есөн гоол оруулав

Оросын “Ночная Хоккейная Лига” байгууллага жил бүр Сочи хотод Оросын хоккейн одод, бизнесменүүд, улс төрчдийг оролцуулсан гала тоглолт зохион байгуулдаг удамжлалтай. Өчигдөр (2021.05.11) болсон бүх оддын тоглолтод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож, есөн гоол оруулжээ.

Өнгөрсөн 2020 оны тоглолт цар тахлын улмаас хойшилсон ба өмнөх 2019 оны тоглолтод Путин найман гоол оруулж байв.

Тэрбээр 11 дугаартай, улаан өнгийн өмсгөлтэй тоглосон ба өрсөлдөгч багаа 13:9-ийн харьцаагаар ялжээ. Нөхөрсөг тоглолтод Путинээс гадна ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Москва мужийн захирагч Андрей Воробьев болон хоккейн зодог тайлсан хэд хэдэн од оролцсон аж.

Ерөнхийлөгч Путины хувьд сар орчмын өмнө Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн. Тус улсад өдгөө хүн амынх нь 15 орчим хувь буюу 21,5 сая хүн вакцинжуулалтад хамрагдаад байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж