С.Одонтуяа: Ерөнхий сайдыг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

С.Одонтуяа: Ерөнхий сайдыг шүүхэд өгнө

С.Одонтуяа: Ерөнхий сайдыг шүүхэд өгнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн хэвлэлийн хурал дээр вакцины асуудлыг улстөржүүлсэн улстөрчид бий, тэр нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр гэж зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга, гишүүн С.Одонтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр вакцины асуудлыг улстөржүүлсэн улстөрч бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний гэр бүлийн хүн гээд зарлачихлаа. Ямар учраас таныг вакцины асуудлыг улстөржүүлсэн гэх болов. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хоногийн өмнө вакциныг улстөржүүлсэн улстөрчид бий гэж зарлахад нь бид бас гайхаж байсан. Яагаад вакцины асуудлыг улстөржүүлж байна вэ. Ийм зүйл, ийм хүн бол байж болохгүй гэж бодож байсан. Хамгийн гол нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн, Монгол Улсын Ерөнхий сайд хүн ийм хариуцлагагүй мэдээлэл хийж байгаад туйлын их харамсаж байна. Энэ бол миний нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл гэж үзэж байна. Өнөөдөр бид хууль тогтоогчид, шүүхээр хэн нэгэн гэм буруу нь тогтоогдоогүй байхад олон нийтийн хэрэгслээр хүнийг хэм буруутай мэтээр зарлаж байгаа нь өөрөө гэмт хэрэг гэж би үзэж байна. Вакцины асуудал Засгийн газрын хариуцах асуудал. УИХ дээр бол ажлын хэсэг гарч, вакцины тоог нэмэгдүүлэх, иргэдийг сонголттойгоор вакцинд хамруулах, вакцины асуудал дээр Засгийн газар ямар бодитой арга хэмжээ хэрэгжүүлж байгаад хяналт тавьж явдаг. Яг вакцин оруулж ирэх асуудал бол цэвэр Засгийн газрын хийх асуудал. Дэлхий бүх улс орны Засгийн газар вакцинжуулалтаа хариуцахаас гадна ДЭМБ, бусад донор байгууллагуудтай хамтарч хийх хэцүү ажил. Би УИХ-ын гишүүн, сөрөг хүчний гишүүний хувьд Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг шүүмжилж, 100 хоногт 170 хүн нас барсныг шүүмжилсэн. Энэ бол Засгийн газрын ажлын үр дүн гэж хэлсэн. Мөн би УИХ-ын чуулганы хуралдаан дээр Сovid-19-ийн цар тахал, вакцинжуулалттай холбоотой мэдээллийг Ерөнхий сайд өөрийн биеэр ирж, чуулганы хуралдаан, гишүүдэд мэдээлэл өгөөч гэсэн шаардлагыг олон удаа тавьсан. Энэ улсад Сovid-19 цар тахлыг даван туулах, иргэдээ вакцинжуулахад бид өдөр, шөнөгүй ажиллаж байх үүрэгтэй. Сөрөг хүчний гол үүрэг бол эрх баригч нам, Засгийн газрын сайн зүйлийг дэмжиж, болохгүй алдаа дутагдлыг нь хэлж, засч залруулж, зогсоох хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээд явж байхад асуудалд ийм муйхар хандаж болохгүй. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ховоор ажил явуулж, баримт нотолгоогүй зүйлээр хүнийг гүтгэж болохгүй. Мөн эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахгүй бол төрөлт залуужиж байна гэх судалгаа, мэдээлэлгүй, хариуцлагагүй зүйлийг амнаасаа гаргаж болохгүй хүн бол Ерөнхий сайд. Тиймээс би өнөөдөр шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ. Би монгол хүний эрүүл мэндийн төлөө, вакциныг нэг өдөр ч гацаасай гэж бодож үзээгүй, асуудалд улстөржиж хандаж байгаагүй.

-Таны гэр бүлийн хүнийг энэ асуудалд оролцсон, ялангуяа гаалийн байцаагчийг дарамталсан гэж ярьсан. Тэгэхээр таны нөхрийн хувьд гаалийн байцаагчийг дарамтлах хэмжээний ажил албан тушаал эрхэлж байгаа юу?

-Манай нөхөр 2016 оноос хойш төрийн байгууллагад ажиллаагүй. Өнөөдөр энэ вакцины асуудлыг нэг гишүүн, гишүүний нөхөр гацааж байгаа бол Засгийн газар ажлаа муу хийж байна л гэсэн үг. Манай нөхөр вакцинтай холбогдох ямар ч боломжгүй. Ерөнхий сайд ховоор ажил хийж болохгүй. Сүүлийн үед ард иргэдийг айлгаж, сүрдүүлж, утсыг нь чагнаж, тагнаж, бичлэг хийж байна гэж өөрсдийнхөө алдаа дутагдлыг хэлүүлэхгүй байх зорилготой харагдаад байгаа. Гаалийн байцаагч руу вакцины талаар ярих, гацаах асуудал байх боломжгүй. Угаасаа гаалийн байцаагчид хамааралгүйгээр нислэгээр орж ирж байна. Ингэж хүмүүсийг гүтгэж, ямар нэг асуудал үүссэн зүйл байхгүй. Тиймээс бүх асуудлыг шүүхийн байгууллагаар шалгуулна.

-Монгол Улсын Ерөнхий сайд баримт нотолгоогүйгээр мэдээллийг олон нийтэд зарлахгүй байх болов уу гэж хараад байна. Та сая өөрийг тань гүтгэсэн, ховоор ажлаа хийж байна гэлээ?

-Энэ бол туйлын ёс зүйгүй асуудал. Монгол Улсын Ерөнхий сайд ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Цар тахлын ийм хүнд үед  ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдэхэд гол анхаарлаа хандуулах ёстой хүн. Эдийн засаг бол маш их хүндэрч, УОК-ын гаргаж байгаа шийдвэрүүд иргэд, аж ахуйн нэгжид халтай шийдвэрүүд гаргаж байна. Эрх баригчид намынхаа 100 жилийн ойгоор хөл хориог сулруулж, сонгуулийн өмнө хүмүүсийг айдаст автуулж, үг хэлэх, жагсах эрх чөлөөг нь боймлон, дарангуйллаа аажмаар бэхжүүлж байна гэж харж байна. Би үүний эсрэг тууштай тэмцэж, эрх барьж байгаа намын буруу зүйлийг шүүмжилж, засч залруулах ажлаа үргэлжлүүлж, сөрөг хүчний үүргээ биелүүлээд явна. Намайг ийм жижиг зүйлээр айлгана гэж бодож байвал үгүй л гэж хэлье. Ерөнхий сайд вакцины асуудал дээр улстөржүүлж болохгүй гэж хэлсэн. Харин өөрөө өнөөдөр улс орныхоо эдийн засаг, ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдал руу анхаарч ажиллах ёстой байтал сөрөг хүчин рүүгээ дайрч байгаа нь өөрөө вакцинжуулалт дээр асар их улстөржиж байгаа нь л харагдаж байна. Битгий ийм өчүүхэн бай. Өнөөдөр ард иргэд орлогогүй, цалингүй, хоолгүй байхад ийм жижиг асуудлаар улстөржихгүй байхыг хатуу анхааруулмаар байна.

С.Одонтуяа: Намайг гүтгэсэн учраас Ерөнхий сайдыг шүүхэд өгнө

С.Одонтуяа: Намайг гүтгэсэн учраас Ерөнхий сайдыг шүүхэд өгнөhttps://news.mn/r/2430353

Posted by News.mn on Monday, May 10, 2021

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
25
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж