Хүүхдээр улс төр хийгчид ичиг, ичиг!

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

Хүүхдээр улс төр хийгчид ичиг, ичиг!

Хүүхдээр улс төр хийгчид ичиг, ичиг!

УИХ дахь Ардчилсан намын гишүүд Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаад долоон өдөр болж байна. Тэдний өлсгөлөн зарлах зорилго нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх асуудал байсан бол өнөөдөр зорилго нь тодорхойгүй болов. Анх жагсч эхэлснээсээ хойш тэдний зорилго тодорхой болж, одоо УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хэлэлцээр хийж байгаа.

Тэд Сүхбаатарын талбайд жагссан өдрөөсөө цар тахлын эсрэг хууль зөрчиж, зөвшилцөхөөр ирсэн М.Тулгат, Э.Бат-Үүл нарыг дэмжигчдээрээ хөөлгөж, намын дотоод асуудлаа төрийн асуудал болгосон. Одоо бүр хүүхдүүдээр улс төр хийж, Сүхбаатарын талбай дээр авчирч, улстөржүүлж, өрөвдүүлж сууна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр охиноо Сүхбаатарын талбайд авчирч, нулимс дуслуулсан зураг, бичлэгээ сошиалд тарааж эхлэв. Харин түүний энэ жүжгийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр үргэлжлүүлж, мөн л эхнэр, хүүхдүүдээ талбай дээр авчрав.

Улс төрийн ямар ч өлсгөлөн, жагсаалд насанд хүрээгүй хүүхдийг оролцуулахыг хориглодог. Хэдийгээр жагсаалдаа оролцуулаагүй ч өлсгөлөн зарлаж байгаа газраа хүүхдүүдээ авчраад, сошиалаар өрөвдүүлсэн зураг бичлэгээ тарааж байгаа нь өөрөө ёс зүйгүй. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, улстөржүүлсэн жагсаалдаа хүүхдээ оролцуулж, тэдний эрхэнд халдахаа зогсоогооч, өлсөгчид өө.

Цар тахлын энэ үед хүүхдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж, улстөржихгүй байхыг эрхэм өлсөгчдөөс хичээнгүйлэн хүсье!

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж