Улсын хэмжээнд тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар мал төллөлт 65.4 хувьтай байна. Тодруулбал, төллөвөл зохих 24 сая эх малын 16.7 сая буюу 65.4 хувь нь төллөжээ. Ингэснээр улсын хэмжээнд 16.1 сая төл бойжиж, бойжилт 96.6 хувьтай байна.
Бүсээр нь авч үзвэл,
Баруун бүсэд 79.4,
Хангайн бүсэд 65.3,
Төвийн бүсэд 60.3,
Зүүн бүсэд 70.5 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.
Энэ оны гуравдугаар сарын 15-наас мал төллөж эхэлсэн бөгөөд бойжилт 96.6 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил төвшний үзүүлэлт юм.
Холбоотой мэдээ