Бельги фермер санамсаргүйгээр Францын хилийг хумьжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

Бельги фермер санамсаргүйгээр Францын хилийг хумьжээ

Бельги фермер санамсаргүйгээр Францын хилийг хумьжээ

Бельгийн фермер эр санамсаргүйгээр эх орныхоо газар нутгийг тэлж, Францын хилийг хумьж орхижээ. Тухайлбал, нутгийн нэгэн түүхч ойд аялж яваад, хилийн шугам 2.29 метр хөдөлсөн байхыг анзаарчээ. Хилийн шугам хөдөлсөн шалтгааныг хайж үзтэл ойролцоо амьдардаг фермер тракторынх нь замд нэг том чулуу тээглээд байхаар нь холдуулж тавьсан гэж ярьжээ.

Болсон явдал хоёр талд ямар нэг маргаан үүсгэлгүй, инээд наргиан болон яригдаж, эв найрамдалтайгаар шийдэгдсэн аж.

Францын TF1 телевизэд ярилцлага өгөхдөө Бельгийн Эркелиннес тосгоны захирагч Дэвид Лавухс “Манай тосгоны иргэн Бельгийн газар нутгийг тэлж, Францын 2.29 метрийг “булаан эзэлжээ“. Миний хувьд тосгон маань томорсонд таатай байсан ч хөрш Францын тосгоныхон зөвшөөрсөнгүй” хэмээн наргисан аж. Харин хөрш тосгоны захирагч Орели Велонек “Бид хилийн шинэ дайн дэгдээхгүй байх хэрэгтэй” хэмээн ярьсан аж.

Франц, Бельги хоёр улс 1820 оны Кортрижкийн гэрээгээр хилээ зааглан, нийт 620 км хилийн шугам татсан юм. Тиймээс фермерийн хөдөлгөсөн чулуу анх хилийн зурвасыг тэмдэглэж байсан 1819 оны эд тул бичиг, тэмдэглэгээ нь энгийн хүнд танигдахааргүй болон хуучирсан байжээ.

Хэргийг шийдвэрлэхийн тулд нутгийн захиргаа фермер эрийг хөдөлгөсөн чулуугаа өөрөө байранд нь авчирч тавихыг тушаасан байна. Хэрвээ фермер эр тушаалыг биелүүлэхгүй бол түүнд хариуцлага тооцож, хоёр орны Гадаад хэргийн сайд нар уулзах шаардлагатай болох аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
137
ХахаХаха
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж