Мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийг шалгаж байна | News.MN

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийг шалгаж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийг шалгаж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийг шалгаж байна

Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанхуаранд иргэн Т, Ж нар арван иргэний дунд хууль бус автомат мөрийтэй тоглоом зохион байгуулжээ. Зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн байгууллагаас өчигдөр (2021.05.10) илрүүлэн саатуулсан байна.

Тэднийг  Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл зохион байгуулсан гэх үндэслэлээр дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж. Энэ төрлийн гэмт хэргийн шинжтэй зөрчил өмнө нь тус дүүрэгт хөл хорионы хугацаанд гарч байв. Сануулахад, тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хөл хорионы дэглэм зөрчиж, хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэн Т-г энэ сарын 5-нд саатуулсан. Зөрчил гаргасан иргэн нь 13 хүний дунд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсныг Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр, хязгаарлалтын дэглэм зөрчсөн гэх үндэслэлээр хариуцлага тооцсон билээ.

ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД 205 ХҮН ХОНОЖЭЭ

Хөл хорионы дэглэм суларснаар иргэдийн хөл хөдөлгөөн ихэсч, цагдаагийн байгууллагад бүртгэгдэх гэмт хэргийн шинжтэй зөрчил эрс нэмэгджээ. Өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагын 102 утсанд нийт 1839 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс:

  • Зөрчлийн дуудлага мэдээлэл – 1609
  • Хулгай – 20
  • Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага – 129
  • Гэмт хэргийн шинжтэй – 53 дуудлага мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн зөрчил, дуудлага мэдээллээс гадна эрүүлжүүлэх байранд нэг хоногт 205 хүн саатуулагдсан бол согтуугаар жолоо барьсан 63 зөрчил тус тус бүртгэгджээ. Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 119, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 127 зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, арга хэмжээ авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж