Чернобылийн станцад дахин цөмийн хуваагдах урвал эхэлжээ | News.MN

Чернобылийн станцад дахин цөмийн хуваагдах урвал эхэлжээ

Чернобылийн станцад дахин цөмийн хуваагдах урвал эхэлжээ

Чернобылийн станцад дахин цөмийн хуваагдах урвал эхэлжээ

Одоогоос 35 жилийн өмнө буюу 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Украины Припять хотын ойролцоо Чернобилийн цөмийн цахилгаан станц дэлбэрч, хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигтай осол болсон билээ. Ослын дараа цөмийн реакторуудыг даруй булж, эргэн тойрны өргөн уудам нутгийг эзгүй орхисон нь одоо хүртэл хэвээр байгаа юм.

Сүүлийн үед ослын газарт үлдсэн ураны түлш станцын гүнд дахин идэвхжиж, цөмийн энерги ялгаруулж эхэлснийг Украины эрдэмтэд олж мэджээ. Тухайлбал, өнгөрсөн сард Киев хотод Чернобилийн үлдсэн реакторуудыг буулгах талаар хэлэлцүүлэг болж, Цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хүрээлэнгийн эрдэмтэд ослын газарт нейтроны идэвхжил мэдэгдэхүйц нэмэгдэж эхэлсэн талаар ярьсан байна.

Чернобилийн балгасыг бүрхэн өдгөө хэдэн зуун хүлээн авагч, мэдрэгч бүхий асар том байгууламж байдаг. Энэ нь агаарын чанар, цацраг идэвх зэргийг үргэлж хянадаг байна. Гэтэл мэдрэгчүүд сүүлийн үед реакторуудын байрлаж буй танхимаас нейтрон эрс идэвхжиж буй дохио мэдэрчээ.

Энэ талаар "Science" сэтгүүлийн Ричард Стоун “Анх осол болж, реакторуудын цөм хайлахад ураны түлш хадгалах сав, тэдгээрийн цикроны бүрхүүл, бал чулууны сав хайлан алдагдаж, гарсан галыг унтраахаар асгасан элстэй холилдон, халуун лава болсон. Улмаар зоорийн давхар луу урсан орж, тэндээ хатуурч, 170 орчим тонн цацраг идэвхит уран агуулсан материал болон тогтсон” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн тэрбээр эл идэвхжлийн улмаас дахин цөмийн осол болно хэмээн айж сандрах хэрэггүй ч 34 жил болж буй бүрхүүл байгууламж нурж болзошгүйг сануулсан байна.

Эрдэмтэд өмнө нь нейтроны идэвжилтэд борооны ус нөлөөлж байна хэмээн үзэж, байгууламжийн дотор талын ихэнх хэсэгт нейтрон бэхжүүлэгч найрлагатай бодис шүршигч тусгай төхөөрөмж суурилуулжээ. Гэвч зоорийн давхрын зарим газарт тус төхөөрөмж хүрч ажиллаж чадахгүй байгаа юм.

Тиймээс эрдэмтэд бүрхүүлийг улам илүү битүүмжилж, ямар ч ус нэвтрэхээргүй болгох зорилго тавин ажиллаж эхэлсэн байна. Гэвч аль хэдийнэ зоорийн давхарын хамгийн гүн хэсгүүдэд хүрсэн усыг хэрхэн арилгах талаар зөв шийдэл олдоогүй хэвээр байгаа юм. Учир нь бүрхүүлийн дотор орчин хүн ороход дэндүү аюултай түвшинд хорджээ. Тиймээс зарим эрдэмтэд эл ажлыг роботоор гүйцэтгүүлэх хүртэл санаа бодож байгаа аж.

Эх сурвалж: POPULAR MECHANICS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
100
ХарамсалтайХарамсалтай
31
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
7
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-11 202.9.40.21

уих-ын гишүүн байсан ундраа гээд балиар авгай монголд уран олборлолтыг мөн ч дэмжиж гүйсэн дээ.
Ураныг олборлоод авч болноо, асар хортой учраас ашиглачихаад хаягдал шар нунтагыг нь олборлосон газраа хаяна гээд лоббидоод байгаа гэсэн биз дээ. Тэр муухай шуналтай ундраа гэдэг авгай бол монголчуудыг үе улиран хордохыг юман чинээ тоохгүй шинжтэй.

Avatar

Зочин 2021-05-11 192.82.87.72

Ер нь цөмийн хордлогоос болж янз бүрийн өвчин гараад байгаа юм бишүү?

Avatar

Зочин 2021-05-11 1.231.177.4

аймаар мэдээ. хүкүшимагийн цацрагтай усыг далайд шууд асгаж байгаа. далайн юм битгий идээрэй

Avatar

Зочин 2021-05-11 49.0.142.95

манай руу ирсэн машиныг угаасан усыг хадгалж байгаа

Avatar

Зочин 2021-05-11 1.231.177.4

хүкүшимагаас хойш хүн төрөлхтөн цөмийн энергиэс татгалзаж атомын станцуудаа хааж эхэлсэн. одоо нарны салхины далайн давалгааны устөрөгчийн энерги ашиглаж дэмжиж их хөрөнгө мөнгө өгч эхэлсэн. нүүрснээс бас татгалзааж байна. дулаарлаас болоод. гэвч хүлэмжийн хийнээс дулаарал болсон гэж худлаа. зарим газар хүлэмжийн их байгаа ч хүйтэн байна гэсэн тэхээр өөр шалтгаан байгаа

Avatar

Зочин 2021-05-11 49.0.142.95

дан дулаарал гэхгүйгээр цаг агаарын өөрчлөлт climate change гэж байгаа.

Avatar

Зочин 2021-05-11 1.231.177.4

одоо биш байнга ялгаруулдаг нь байгалийн үзэгдэл

Avatar

Зочин 2021-05-11 139.5.216.103

Мардайд уран олзворлох нь ямарч аюулгүй эрсдэлгүй гэх маягын сурталчилгааг цэнддоо гэх хөлсний бичээч "их мэдээд" цэцэрхээд бичээд байсан. Цөмийн цахилгаан станц барьж ажиллуулан ашиг олсноосоо 3 дахин их зардал хохирол хуучин ЗХУ-д учирсан байдаг. Дараа нь ЗХУ ч нурсан, одоо цацраг идэвхит хорноос бүхэл европыг украйныг беларусыг ОХУ-ын баруун бүсийг хамгаалах зардал хохирол хичнээн болж буйг, цаашид хир их болохыг хэн ч тооцоолох аргагүй.

Avatar

Зочин 2021-05-11 64.119.27.48

Зөвлөлт холбоот улс чинь чернобылээс болж дампуураад босож чадахгүй устсан улс юм.

Avatar

Зочин 2021-05-11 202.131.228.20

Гэнэн хүүхэд минь, Нэгт ураныг байгалиас олборлох, цөмийн станц ажиллуулах хоёр бол тэс ондоо зүйл шүү. Ураны олборлолт алтны олборлолт байгальд хортой байдлаараа ялгаагүй. Хоёрт, тэр Мардайг чинь Оросууд сорчилж цөлмөж дуусаад гарсан.

Avatar

Зочин 2021-05-11 64.119.27.48

Одоо хүртэл хятадууд ухаж байгаа мардайг. Монгол улсын урааны нөөцөөр дэлхийд эхний 10-т ордог. Цөмийн эрчим хүчээр тэргүүлэгч, орос, франц, хятадын сонирхол их байдаг. Цөмийн технологийн явцгүй найдваргүй байдлаас болоод осол гарвал хор хохирол нь одон орны тоонд хүрэх аюул бий.

Avatar

Зочин 2021-05-11 64.119.27.48

Гай юмаа. Цөмийн цахилгаан станцыг хурдан сансарын уудамд хаях юмсан.

Avatar

Зочин 2021-05-11 66.181.185.170

Чернобил биш ЧЕРНОБЫЛЬ

Avatar

Зочин 2021-05-11 202.126.89.225

Наачин орос оор малаа

Avatar

Зочин 2021-05-11 202.21.108.182

ner ug orchuulad baigarai malaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж