Чернобылийн станцад дахин цөмийн хуваагдах урвал эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

Чернобылийн станцад дахин цөмийн хуваагдах урвал эхэлжээ

Чернобылийн станцад дахин цөмийн хуваагдах урвал эхэлжээ

Одоогоос 35 жилийн өмнө буюу 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Украины Припять хотын ойролцоо Чернобилийн цөмийн цахилгаан станц дэлбэрч, хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигтай осол болсон билээ. Ослын дараа цөмийн реакторуудыг даруй булж, эргэн тойрны өргөн уудам нутгийг эзгүй орхисон нь одоо хүртэл хэвээр байгаа юм.

Сүүлийн үед ослын газарт үлдсэн ураны түлш станцын гүнд дахин идэвхжиж, цөмийн энерги ялгаруулж эхэлснийг Украины эрдэмтэд олж мэджээ. Тухайлбал, өнгөрсөн сард Киев хотод Чернобилийн үлдсэн реакторуудыг буулгах талаар хэлэлцүүлэг болж, Цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хүрээлэнгийн эрдэмтэд ослын газарт нейтроны идэвхжил мэдэгдэхүйц нэмэгдэж эхэлсэн талаар ярьсан байна.

Чернобилийн балгасыг бүрхэн өдгөө хэдэн зуун хүлээн авагч, мэдрэгч бүхий асар том байгууламж байдаг. Энэ нь агаарын чанар, цацраг идэвх зэргийг үргэлж хянадаг байна. Гэтэл мэдрэгчүүд сүүлийн үед реакторуудын байрлаж буй танхимаас нейтрон эрс идэвхжиж буй дохио мэдэрчээ.

Энэ талаар "Science" сэтгүүлийн Ричард Стоун “Анх осол болж, реакторуудын цөм хайлахад ураны түлш хадгалах сав, тэдгээрийн цикроны бүрхүүл, бал чулууны сав хайлан алдагдаж, гарсан галыг унтраахаар асгасан элстэй холилдон, халуун лава болсон. Улмаар зоорийн давхар луу урсан орж, тэндээ хатуурч, 170 орчим тонн цацраг идэвхит уран агуулсан материал болон тогтсон” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн тэрбээр эл идэвхжлийн улмаас дахин цөмийн осол болно хэмээн айж сандрах хэрэггүй ч 34 жил болж буй бүрхүүл байгууламж нурж болзошгүйг сануулсан байна.

Эрдэмтэд өмнө нь нейтроны идэвжилтэд борооны ус нөлөөлж байна хэмээн үзэж, байгууламжийн дотор талын ихэнх хэсэгт нейтрон бэхжүүлэгч найрлагатай бодис шүршигч тусгай төхөөрөмж суурилуулжээ. Гэвч зоорийн давхрын зарим газарт тус төхөөрөмж хүрч ажиллаж чадахгүй байгаа юм.

Тиймээс эрдэмтэд бүрхүүлийг улам илүү битүүмжилж, ямар ч ус нэвтрэхээргүй болгох зорилго тавин ажиллаж эхэлсэн байна. Гэвч аль хэдийнэ зоорийн давхарын хамгийн гүн хэсгүүдэд хүрсэн усыг хэрхэн арилгах талаар зөв шийдэл олдоогүй хэвээр байгаа юм. Учир нь бүрхүүлийн дотор орчин хүн ороход дэндүү аюултай түвшинд хорджээ. Тиймээс зарим эрдэмтэд эл ажлыг роботоор гүйцэтгүүлэх хүртэл санаа бодож байгаа аж.

Эх сурвалж: POPULAR MECHANICS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
100
ХарамсалтайХарамсалтай
31
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
7
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж