ЭМЯ: Бүх дүүрэгт халдварын тархалтын эрсдэл өндөр байна

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Бүх дүүрэгт халдварын тархалтын эрсдэл өндөр байна

ЭМЯ: Бүх дүүрэгт халдварын тархалтын эрсдэл өндөр байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.05.11) цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 


Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Хөдөө, орон нутагт вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтад заавал хамрагдахыг хүсч байна. Мөн зохион байгуулагдаж байгаа аливаа төрлийн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалъя. Нийслэлийн хэмжээнд бүх дүүрэгт халдварын тархалтын эрсдэл өндөр байна. Жагсаал цуглаанд оролцсон иргэдээс халдварын тохиолдол илэрч байна.

Гурван түр цэг байгуулан, архаг суурь өвчтэй, Улсын төв нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой зохицуулалтыг ЭМЯ-наас хийлээ.

Сүүлийн 24 цагт 477 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 45936 болж нэмэгдлээ. 1570 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, есөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 448, орон нутагт 25 тохиолдол илэрсэн бол эмнэлгээс шалтгаалах халдварын дөрвөн тохиолдол илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 4631 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2510, хүндэвтэр 1487, хүнд 524, маш хүнд 110 хүн байна.

Дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдсан 41 настай эрэгтэй

Дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй

Тавдугаар сарын 1-нд онош нь батлагдсан 74 настай эмэгтэй

Тавдугаар сарын 2-нд онош нь батлагдсан 90 настай эмэгтэй

Тавдугаар сарын 3-нд онош нь батлагдсан  79 настай эрэгтэй

Дөрөвдүгээр сарын 3-нд онош нь батлагдсан 47 настай эмэгтэй

Тавдугаар сарын 3-нд онош нь батлагдсан 71 настай эмэгтэй

7-нд 81 настай эмэгтэй болон 52 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19 нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Өчигдөр нийт 50978 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Үүнээс 1.643.030 хүн вакцины нэгдүгээр тунг, 628079 хүн вакцины хоёрдугаар тунг хийлгэжээ. Улаанбатар хотод 900130 хүн нэгдүгээр тунга хийлгэсэн байгаа бол хөдөө орон нутагт 742900 хүн хамрагдсан байна.

Сүүлийн 24 цагт орон нутагт:

Сүхбаатар аймаг – 7

Төв аймаг – 5

Орхон аймаг – 7

Архангай аймаг – 1

Завхан аймаг – 1

Говь-Алтай аймаг – 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Нийслэлийн хэмжээнд гурван түр цэг байгуулан, архаг суурь өвчтэй, Улсын төв нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой зохицуулалт хийж байгааг онцоллоо.

ТАРХАЛТЫН ТОО БУУРЧ БУЙ Ч ХҮҮХДҮҮД ӨВЧЛӨХ ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

ЭМЯ-ны газрын дарга Б.БУЯНТОГТОХ:

-Тохиолдлын тоо хүүхдүүдийн дунд өдөр ирэх тутамд ихэсч байна. Одоогоор хүүхдүүд вакцинд хамрагдаагүй байна. 5-14 насны хүүхдүүд халдвар авах магадлал их байна. Тухайн гэр бүлд нэг хүүхэд өвдсөнөөр халдвар тархах эрсдэл үүсч байна. Бага насны хүүхдүүд үнэрлэх, амтлах мэдрэмжээ илэрхийлж чаддаггүй учраас халдварын тархалтын эрсдэлд өртөж, хүндээр өвдөх магадлал өндөр байна. Нэг сарын өмнө нийт тохиолдолд эзлэх хүүхдийн өвчлөл 18 орчим хувьтай байсан бол өчигдрийн байдлаар 21.8 хувь болж өслөө. Хүмүүс хүүхэд өвдвөл хөнгөн тусна гэж бодож байгаа ч хүндрэх эрсдэл өндөр байгааг анхааруулъя. Дэлхий нийтэд Covid-19-өөр өвдсөн хүүхдүүдийг эмчлэх тусгай арга барилыг ашиглахгүй байгаа. Тиймээс ойрын хавьтагч нараар дамжин халдварлах эрсдэл болж байна. Тиймээс эцэг, эх асран хамгаалагч нар зайлшгүй вакциндаа хамрагдах ёстой.

Тохиолдлын тоо буурч байгаа, иргэд ч анхаарч байна. Өмнө нь сайн дураар шинжилгээ өгөх иргэд их байсан. Харин одоо тандалтад суурилсан зөвхөн ойрын хавьтлуудад шинжилгээ хийж байгаа юм. Нөгөө талаар вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байгаагийн үр дүн ийнхүү эерэг гарч байна. Дархлаа тодорхой хэмжээнд тогтсон учраас тархалтын тохиолдол буурч байгаа гэж иргэд ойлгож байна. Албан байгууллага болоод иргэд сайн дураар шинжилгээ өгөх нь үргүй зардлыг мөн нэмэгдүүлж байгаа учраас зөвхөн зайлшгүй шаардлагатай гэсэн төлөвлөгөөг баримтлан ажиллаж байна.

COVID-19-ӨӨР ӨВЧИЛЖ ЭДГЭРСЭН ХҮМҮҮС ЭМЧИЙН МАГАДЛАГААГААР ДӨРВӨН САРЫН ХУГАЦААНД ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИНО

ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.БУМДЭЛГЭР:

-Одоогийн байдлаар Covid-19-өөр өвчлөөд эдгэрсэн 32 мянган хүн байна. Эдгээр хүмүүс өвчлөөд эдгэрчихсэн юм чинь дархлаа тогтсон гэж бодож байж магадгүй. Эрдэмтдийн багийн судалгаанаас харахад, эдгэрсэн хүмүүс бүгд вакцинжуулалтад хамрагдах ёстой гэсэн тушаал гарсан. Нэмэлт зохицуулалт хийх тушаалд зааснаар, халдварын тохиолдол батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа нэг болон хоёрдугаар тунд хамрагдах боломжтой. Мөн вакцинжуулалтын хоёр тунд бүрэн хамрагдсан тохиолдолд магадлагаа авч, дөрвөн сарын хугацаанд чөлөөтэй зорчих боломжтой. Авто тээврийн товчоод шинжилгээний бичиг шаардахгүй гэж ойлгож болно. Дөрвөн сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд эмчийн магадлагаагаар биш, вакцинд хамрагдсан гэрчилгээгээр зорчино.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, May 10, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж