Улсын хэмжээнд вакцинжуулалт үргэлжилж байна. Хуваарийн дагуу өнөөдөр (2021.05.11) нийслэлийн хэмжээнд 41 цэг, явуулын 10 автобусаар 664 эмч ажиллана. Эдгээр вакцинжуулалтын цэгүүдээр энэ өдөр 13911 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд буй.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлчүүдийн 93.2 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол 51.2 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Иймд вакцинжуулалтын 110 цэг ажиллаж байсныг цөөлж 41 цэг болгоод байгаа юм.
Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 7222 хүнийг дархлаажуулсан байна. Тодруулбал, вакцины нэгдүгээр тунд 5131, хоёрдугаар тунд 2091 хүн тус тус хамрагджээ. Мөн орон нутагт вакцинжуулалтын цэгүүд нэмж, дархлаажуултыг эрчимжүүлээд байна. ЭМЯ-наас иргэдийг амны хаалтнаас салахыг хүсвэл вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж, бас зөвлөж байгаа юм.