ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалт зарлав | News.MN

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалт зарлав

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалт зарлав

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалт зарлав

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооноос ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаа мэдэгдэж, хууль, журамд заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчийг урьж буй талаараа мэдээлэв. Нэр дэвших хүсэлт хүлээн авах хугацааг 2021 оны тавдугаар сарын 10-наас зургадугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл зарлажээ.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд тавих шаардлагыг хангасан иргэн Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан Ажлын хэсэгт нэр дэвших тухай хүсэлтээ, бусад баримт бичгийн хамт шуудангаар ирүүлэх боломжтой юм.

Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:

Нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет; (parliament.mn сайтаас татаж авна)

Иргэний үнэмлэхийн хуулбар;

Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;

Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;

Төрийн албан хаагчийн анкет.

Бүртгэл хааснаас хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэх ажээ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-11 202.179.13.34

ХҮНИЙ ЭМЧ ХҮН ЭНЭ КОМИССТ НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ БОЛОХ УУ

Avatar

Зочин 2021-05-11 66.181.183.91

ХЭҮК өлсгөлөн зарлаад идээд хэвтэж байгаа түрэмгий этгээдүүдэд их санаа тавьж ба..лээ. Тэгэхдээ МАН-ын дарга нар руу дайрч тасралгүй доромжилж,. гүжирдэж байхад таг чимээгүй, дүлийн дүмбэ байгаа нь анхаарал татна

Avatar

зочин 2021-05-11 139.5.217.187

Юү хийдэг ч газар юм зайлуул. Шаардлага хүргүүллээ, Зөвлөмж хүргүүллээ л гэсэн юм ярьж зогсох юм билээ.

Avatar

Зочин 2021-05-11 124.158.107.35

төрийн биш олон нийтийн байгууллага болгоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж