Ганга мөрний эрэг дагуу 100 гаруй цогцос ил гарч иржээ

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

COVID-19

Ганга мөрний эрэг дагуу 100 гаруй цогцос ил гарч иржээ

Ганга мөрний эрэг дагуу 100 гаруй цогцос ил гарч иржээ

Энэтхэгийн Ганга мөрний эрэг дагуу олон арван цогцос усны урсгалд хөвөн гарч ирсэн талаар BBC мэдээлжээ. Эдгээр нь Covid-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн цогцос байж магадгүй гэж үзэж байна. Цар тахлын гамшигт хамгийн ихээр өртөж буй тус улсад өдөрт мянга мянган хүн Covid-19-ийн улмаас нас барж байгаа юм.

Цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхээ байж, иргэд нас барагсдынхаа цогцсыг гудамжинд мод овоолон шатааж байгаа ч сүүлдээ модны нөөц хүрэлцэхээ байсан аж. Иймд зарим хүмүүс талийгаачдынхаа цогцсыг гол руу хаясан байж магадгүй байна.

Энэтхэгчүүд уламжлалт ёсоор цогцсыг шатааснаар гал талийгаачийг тэнгэрт хүргэж, тэндээ шинэ төрөл олдог гэдэгт итгэдэг. Чандарласны дараа үнсийг ариун дагшин Ганга мөрөнд өргөдөг аж.

Гэвч цар тахлын дэгдэлт эрчимжиж, чандарлах үйлчилгээ ачааллаа даахгүйд хүрч, үнэ нь өссөн учир ядуус ариун усанд ариусч, сайн төрөл олно гэдэгт итгэл үнэмшлээрээ цогцсыг Ганга мөрөнд шууд хаях нь түгээмэл үзэгдэл болжээ.

Тус улсад өнгөрсөн хоногт 366,161 хүнээс халдвар илэрч, нийт халдвар авсан хүний тоо 22 сая даваад байна. Харин нас барсан хүний тоо 24 цагийн дотор 3754-өөр нэмэгдэж, нийт 246 мянга давжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж