Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, алдарт Пушкаш академийн довтлогч Ганболдын Ганбаяр багийнхаа хамт Унгарын дээд лигийн тэмцээнд хүчээ сорьж, медалийн эзэд болов. Ийнхүү Монголын хөлбөмбөгийн түүхэнд Европ тивд тоглож байгаа хөлбөмбөгчин монгол хүү амжилтын нэгэн шинэ хуудсаар баяжууллаа.
Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны 2015 онд эхлүүлсэн "Пушкашийн хүүхдүүд" төсөлд 10 гаруй хүү хамрагдаж, эхнээсээ ийнхүү үр шимээ өгсөөр байна.
МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар “Ирэх намар монгол хүү Г.Ганбаяр Европын цомын төлөө тоглохыг бид бүхэн үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эцэг эх, гэр бүл, Хоромхон клуб, шигшээ багийнхан, МХБХ-ны хамт олон, зөвлөл, Унгар дахь Элчин сайдын яам, фэнүүдэд нь баяр хүргэе” хэмээн цахим хуудастаа бичжээ.
Б.ЖАРГАЛ
Зоч 2021-05-11 139.5.218.226
Amjilt
Зочин 2021-05-11 66.181.171.34
Үр шимээ өгөөд байхдаа яахав дээ. Үгээ олохгүй юм.
Зочин 2021-05-11 66.181.176.249
Сайхан мэдээ байна. Улам их хичээгээрэй. Сэтгэл ханаж болохгүй шүү…
Зочин 2021-05-11 192.82.70.152
Мундаг залуудаа баяр хүргэж, улам их амжилт хүсье!
монгол ах 2021-05-11 202.126.89.156
МАШ ИХЭЭР БАХАРХАЖ БАЙНА. ИДЭВХТЭЙ УХААЛАГ ТОГЛОЛТ ҮЗҮҮЛЖ БӨМБӨГ ЭЗЭМШИХ ХУВИЙН БОЛОН ХУРДНЫ ДАСГАЛ САЙН ХИЙГЭЭРЭЙ !
Зочин 2021-05-11 202.72.245.125
Улсынхаа шигшээд тоглодог билүү
Зочин 2021-05-11 202.9.40.120
Монгол болон Унгарчуудын итгэлийг алдалгүй сайн довтлогч болж нэрээ дуурсгаарай.талбая дээр идэвхитэй хөдөлгөөнтэй байсан хүнд гоол хийх боломж олддогийг үргэлж санаж идэвхитэй хөдөлгөөнтэй байгаарай. Европ лигид тоглохыг чинь хүлээж байна. Амжилт чи чадна