Европ тивд тоглож буй Г.Ганбаяр мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

Европ тивд тоглож буй Г.Ганбаяр мөнгөн медаль хүртлээ

Европ тивд тоглож буй Г.Ганбаяр мөнгөн медаль хүртлээ

Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, алдарт Пушкаш академийн довтлогч Ганболдын Ганбаяр багийнхаа хамт Унгарын дээд лигийн тэмцээнд хүчээ сорьж, медалийн эзэд болов. Ийнхүү Монголын хөлбөмбөгийн түүхэнд Европ тивд тоглож байгаа хөлбөмбөгчин монгол хүү амжилтын нэгэн шинэ хуудсаар баяжууллаа.

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны 2015 онд эхлүүлсэн "Пушкашийн хүүхдүүд" төсөлд 10 гаруй хүү хамрагдаж, эхнээсээ ийнхүү үр шимээ өгсөөр байна.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар “Ирэх намар монгол хүү Г.Ганбаяр Европын цомын төлөө тоглохыг бид бүхэн үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эцэг эх, гэр бүл, Хоромхон клуб, шигшээ багийнхан, МХБХ-ны хамт олон, зөвлөл, Унгар дахь Элчин сайдын яам, фэнүүдэд нь баяр хүргэе” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж