Зам тээврийн ноцтой ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ноцтой ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Зам тээврийн ноцтой ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр (2021.05.10) зам тээврийн ослын шинжтэй 173 дуудлага мэдээлэл бүртгэжээ. Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 4 хүн гэмтэж, зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт хоёр хүний амь хохирсон байна. Тодруулбал, мотоциклтой онхолдох хэлбэрээр хоёр хүн нас барсан бол, 4 явган зорчигч автомашинд дайруулж гэмтжээ.

Хүний амь хохирсон осол хэргээс дурдвал:

  • Тавдугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагийн орчим Дорноговь аймаг, Хатанбулаг суманд улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон.
  • Тавдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн орчим Булган аймаг, Орхон суманд Даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон байна.

БАЙШИН ШАТАЖ, 70 НАСТАЙ ЭМЭГТЭЙ НАС БАРЖЭЭ

Онцгой байдлын Ерөнхий газарт өчигдөр 09.53 цагт Сонгинохайрхан дүүргийн  хоёрдугаар хорооны “Орбит”-ын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгджээ. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 10:00 цагт очиход иргэн Т-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт 40 настай эрэгтэй З өртөж бага зэрэг түлэгдсэн байсныг яаралтай түргэн тусламжийн төвд, 70 настай эмэгтэй У галд өртөж нас барсан тул цогцсыг гаргаж, тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж